Карим Абдул Жаббар
Карим Абдул Жаббар[засварлах | кодоор засварлах]
Загвар:Infobox Мэргэжлийн сагсан бөмбөгч
Нэр: Карим Абдул Жаббар төрсөн: 04/16/47 Нью Йорк Ахлах сургууль: Поуэр Меморал (Нью Йорк) Коллеж: УКЛА Драфтлагдсан: Милоуки Бакст (1969) Шилжилт: 06/16/75-нд ЛАЛ-т Өндөр: 213 см; Жин: 121 кг. Шагнал : Нэйсмитийн сагсан бөмбөгийн алдарын тэнхим (1995); НБА-гийн аварга (1971, '80, '82, '85, '87, '88); Улирлын үнэ цэнэтэй тоглогч (1971, '72, '74, '76, '77, '80); 2 удаа аваргын тоглолтын МВП: 10 удаа бүх НБА-гийн 1-р багт;5 удаа 2-р багт ; 5 удаа Нбагийн хамгаалалтын 1-р багт; 6 удаа хамгаалалтын 2- багт ; 19 удаа бүх оддын тоглогчоор шалгарч; НБА-гийн түүхэн 50 тоглогчийн нэг (1996).
ТЭрээр 1989 онд 42 насандаа зодог тайлсан юм. Одоогоор НБА-д түүн шиг олон оноо авч, хаалт тавьж мөн МВП, Бүх оддын тоглолт, улирлын тоглолтонд оролцсон хүн байхгүй. Мөн тэр 9 удаа улирлын тоглолтонд, 7 удаа бүх оддын тоглолтонд рекорд тогтоосон. Түүний даллах шидэлт нь нэрийн хуудас нь болдог.
Био[засварлах | кодоор засварлах]
Түүний жинхэнэ нэр нь бага Фердинад Льюис Алчиндор гэдэг бөгөөд багаасаа тэрээр сагс тоглож эхэлсэн бөгөөд УКЛА-д 1967 онд орж тэр жилдээ шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн байна. Мөн тэрээр УКЛА-г 3 жил дарааллан аварга цол авахад тусалжээ. 1969 онд Милоуки Бакс драфтын 1-р тойргийн 1-р К.А.Жаббарыг сонгосон нь шинэ үеийн шилдэг төвийн тоглогч байсан юм. Тэр үед Билл Рассел зодогоо тайлж У.Чэмбэрлэйн харьж байсан үе юм. Тэр жилдээ БАкс 56-26 гэсэн үзүүлэлттэйгээр зүүн бүсийн 2-т бичигдэж К.А.Жаббар 28,8 оноогоор лигийн 1-т, 14,5 сам лигийн 3-т орж Шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртжээ.
Дараа жил БАкс аваргын төлөө зүтгэхээр Cincinnati Royals /Сакраменто Кингс/ багаас 31 настай Оскар Робертсонг элсүүлж хүчээ зузаатгасан юм. 1970-71 оны улиралд Бакс лигийн шилдэг амжилт болох 66-16 үүнээс 20 -г нь дарааллаж хожиж улирлын МВП-г Жаббар 31,6 оноо 16 сам гэсэн үзүүлэлттэйгээр хүртэж ПО-т Балтимор Буллетс /Вашингтон Визардс/-г хожиж НБА-гийн аварга болж финалын МВП-г мөн Жаббар авчээ. 1971-72 оны улирал эхлэхээс өмнө Жаббар католик шашнаас ислам шашинтай болж Фердинад Льюис Алчиндор гэдэг нэрээ солиж Карим Абдул Жаббар гэдэг нэртэй болжээ. Энэ нь хүчирхэг, уужим сэтгэлтэй зарц гэсэн утгатай.
Энэ улиралд тэрээр 34,8 оноогоор улирлыг тэргүүлж МВП болсон байна. БАг нь дивизионоо тэргүүлсэн НБА-д түрүүлж чадаагүй юм. Дараа жил тэрээр 3 удаагаа МВП болсон нь лигт орж ирээд 5 жил болохдоо түүний 3 дахь МВП нь болжээ. Тэр жилээ НБА-гийн финалд Бостонгийн эсрэг тийм ч хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүй юм. Дараа жилд О.Робертсон зодог тайлж тэд бүсдээ дөнгөж 8-р ПО-д орсон байна. Энэ бүхэнд сэтгэл дундуур байсан Жаббар Нью Йорк болон Лос Анжелес 2-н аль нэг багт нь солигдож очихыг хүсэв. Түүний хүсэлтийг багийн менежер Уэйн Эмбри ёсоор болгож ЛА-тай Жуниор Бриджмэн, дэйв Майрс, Элмор Смит, Брайн Винтерсээр солижээ. ЛА-д очсон жилдээ тэрээр 27,7 оноо 16,6 сам үзүүлж дахин МВП-н шагналыг хүртсэн байна.
Дараа жил нь НБА-гийн домогт тоглогч Ж.Уэст дасгалжуулагчаар ирж 53-29 хожиж НБА-г тэргүүлсэн бол Жаббар 26,2 оноо 13,3 сам 3,1 блок гэсэн үзүүлэлтээр өөрийн 5 дахь МВП-г хүртэж Б.Рассэлийн амжилттай зэрэгцэх болжээ. Гэвч Конфренцийн аваргын төлөө Портлэндтэй тоглож хожигджээ. 1977-78 оны улиралд тэрээр хуучин багийнхаа эсрэг тоглож байхдаа гараа хугалсан байна. 1979 онд ЛА Юта жаззаас драфтын эхний эрхийн авсан бөгөөд тэд драфтын нэгээр Мичиганы их сургуулийн залуу од холбогч Эрвин Жонсон Жуниорыг авсан байна. Тэр жилдээ тэд 60 хожил авч Жаббар /24,8 оноо 10,8 сам/ 6 дахь МВПг авчээ. Аваргын төлөөх цувралын 5 дах тоглолтон дээр Жаббар 40оноо авч багаа хожилд хүргэсэн боловч тэрээр шагайгаа гэмтэж 6 дахь тоглолтонд оролцож чадахааргүй болжээ. Гэвч тэр тоглолтон дээр 20 настай залуу тоглогч Мэжик Жонсон 40 оноо 15 сам 7 дам-лт өгч багаа аварга болгосон төдийгүй финалын МВП гэдэг цолыг анх удаа хүртжээ.
Дараагийн 6 улиралд тэрээр дундажаар 20 оноо авч талбай дээр 32-36 минут гарч байсан бөгөөд харин сам авалт нь 6 болтлоо буусан байна. Гэвч энэ үзүүлэлт нь 33 гарч яваа тоглогчид ахадсан үзүүлэлт байлаа. Тэрээр иога болон зодооны урлагаар хичээллэдэг байсан нь түүнд нөлөөлдөг байсан байна. 1984 оны 4 сарын 5-нд Ютатай тоглосон тоглолтын үеэр М.Жонсоны дамжуулалтаар өөрийн алдарт даллах шидэлтээр авсан оноо нь түүний 31,420 болж У. Чэмбэрлэйний рекордыг эвдсэн юм. ЛА 1979-89 оны хооронд 8 удаа НБА-гийн финалд үлдэж, 5 удаа аварга болжээ.
1985 онд 38 насандаа аваргын төлөө Бостонгийн эсрэг хийсэн 1 дэх тоглолтонд Жаббар 12 оноо 3 сам авсан байна. Энэ тоглолтонд Бостон ЛА-г 148-114н харьцаатайгаар бут ниргэжээ. Тоглолтын дараа Жаббар тоглолтын бичлэгийг дахин дахин үзэж бэлтгэлээ хийсэн байна. 2 дахь тоглолтонд Жаббар 30 оноо 17 сам 8 дам 3 блок хийж 109-102н харьцаатайгаар Бостонг хожжээ. Энэ цувралуудад Жаббар 30,2 оноо 11,3 сам 6,5 дам 2,0 блок үзүүлж финалын МВП-г нэр төртэйгээр хүртсэн юм. 40 насандаа тэрээр ЛА-тай дахин 2 жилийн гэрээг байгуулсан байна.
1988-89 оны аваргын төлөөх тоглолтонд Детроитын эсрэг 3 дахь тоглолтонд 24 оноо 13 сам авсан байна. Гэвч ЛА-н М.Жонсон, Б.Скотт нар гэмтэлтэй байсан бөгөөд тэрээр өөрийн хамгийн сүүлийн тоглолтондоо 7 оноо 3 сам авсан байна. тэр улиралдаа тэрээр өөрийн хамгийн муу үзүүлэлт болох 10,1 оноо авч байжээ. Түүний зодог тайлсан явдал нь НБА-гийн 1 эриний төгсгөл болсон юм . Тэрээр 787 тоглолт дарааллан 2 оронтой оноо авч байжээ.
Түүний карьер дахь үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]
Тэрээр 1560 тоглолтонд оролцож 38,387 оноо /24,6/ 17,440 сам бөм авалт /11,2/ 5,660 дам-лт /3,6/ 1,160 бөм тас /0,7/ 3,189 блок /2,0/ дундаас 55,9%тай довтолж байжээ.
Түүний рекордуудаас:[засварлах | кодоор засварлах]
Хамгийн их оноо - 38,387 Хамгийн их минут талбайд өнгөруулсэн (57,446) Хамгийн их довтолгоо амжилттай болгосон (15,837) Хамгийн их довтолсон (28,307) Хамгийн олон удаа Бүх Одод сонгогдсон (19) Хамгийн олон удаа Бүх Оддын тоглолтонд оролцсон (18) Хамгийн олон ПО-н тоглолтонд оролцсон (237)
1969 оны НБА-гийн драфт | |
---|---|
Нэгдүгээр тойрог |
1 Лью Алсиндор • 2 Нил Уолк • 3 Люциус Аллен • 4 Терри Дрисколл • 5 Ларри Кеннон • 6 Бинго Смит • 7 Боб Портман • 8 Херм Гиллиам • 9 Жо Жо Уайт • 10 Бутч Бирд • 11 Жон Уоррен • 12 Вилли Маккартер • 13 Бад Огден • 14 Майк Дэвис • 15 Рик Роберсон |
Хоёрдугаар тойрог |
16 Симми Хилл • 17 Боб Грисен • 18 Рон Тэйлор • 19 Вилли Норвуд • 20 Кен Спэйн • 21 Берни Уильямс • 22 Эд Сьюдет • 23 Жонни Баум • 24 Жин Уильямс • 25 Волли Андерзунас • 26 Билл Бантинг • 27 Дик Гарретт • 28 Вилли Тэйлор • 29 Вилли Скотт |
НБА-гийн драфтыг тэргүүлэгчид | |
---|---|
1947 Макнили • 1948 Тонкович • 1949 Шэннон • 1950 Шейр • 1951 Мельхиорр • 1952 Уоркмен • 1953 Феликс • 1954 Селви • 1955 Риккеттс • 1956 Грин • 1957 Хандли • 1958 Бэйлор • 1959 Бузер • 1960 Робертсон • 1961 Беллами • 1962 Макгилл • 1963 Хейман • 1964 Барнс • 1965 Хетцель • 1966 Расселл • 1967 Уокер • 1968 Хейз • 1969 Алсиндор • 1970 Ленье • 1971 Карр • 1972 Мартин • 1973 Коллинз • 1974 Уолтон • 1975 Томпсон • 1976 Лукас • 1977 Бенсон • 1978 Томпсон • 1979 Жонсон • 1980 Кэрролл • 1981 Агирре • 1982 Уорти • 1983 Сэмпсон • 1984 Олажьювон • 1985 Юинг • 1986 Догерти • 1987 Робинсон • 1988 Мэннинг • 1989 Эллисон • 1990 Колман • 1991 Жонсон • 1992 О'Нил • 1993 Уэббер • 1994 Робинсон • 1995 Смит • 1996 Айверсон • 1997 Данкан • 1998 Оловоканди • 1999 Брэнд • 2000 Мартин • 2001 Браун • 2002 Яо Мин • 2003 Жеймс • 2004 Ховард • 2005 Богут • 2006 Барньяни • 2007 Оден • 2008 Роуз • 2009 Гриффин • 2010 Уолл • 2011 Ирвинг • 2012 Дэвис • 2013 Беннетт • 2014 Уиггинс • 2015 Таунс • 2016 Симмонс |
НБА-гийн улирлыг самбараас бөмбөг авалтаар тэргүүлэгч | |
---|---|
1951 Шейес • 1952 Майкен • 1953 Майкен • 1954 Галлатин • 1955 Жонстон • 1956 Стоукс • 1957 Расселл • 1958 Расселл • 1959 Расселл • 1960 Чемберлен • 1961 Чемберлен • 1962 Чемберлен • 1963 Чемберлен • 1964 Расселл • 1965 Расселл • 1966 Чемберлен • 1967 Чемберлен • 1968 Чемберлен • 1969 Чемберлен • 1970 Хейз • 1971 Чемберлен • 1972 Чемберлен • 1973 Чемберлен • 1974 Хейз • 1975 Анселд • 1976 Абдул-Жаббар • 1977 Уолтон • 1978 Т. Робинсон • 1979 Мэлоун • 1980 Нэйтер • 1981 Мэлоун • 1982 Мэлоун • 1983 Мэлоун • 1984 Мэлоун • 1985 Мэлоун • 1986 Лэймбир • 1987 Баркли • 1988 Кейж • 1989 Олажьювон • 1990 Олажьювон • 1991 Д. Робинсон • 1992 Родман • 1993 Родман • 1994 Родман • 1995 Родман • 1996 Родман • 1997 Родман • 1998 Родман • 1999 Уэббер • 2000 Мутомбо • 2001 Мутомбо • 2002 Уоллес • 2003 Уоллес • 2004 Гарнетт • 2005 Гарнетт • 2006 Гарнетт • 2007 Гарнетт • 2008 Ховард • 2009 Ховард • 2010 Ховард • 2011 Лав • 2012 Ховард • 2013 Ховард • 2014 Жордан • 2015 Жордан • 2016 Драммонд |
НБА-гийн улирлын MVP | |
---|---|
1956 Петтит • 1957 Коузи • 1958 Расселл • 1959 Петтит • 1960 Чемберлен • 1961 Расселл • 1962 Расселл • 1963 Расселл • 1964 Робертсон • 1965 Расселл • 1966 Чемберлен • 1967 Чемберлен • 1968 Чемберлен • 1969 Анселд • 1970 Рид • 1971 Абдул-Жаббар • 1972 Абдул-Жаббар • 1973 Коуэнс • 1974 Абдул-Жаббар • 1975 Макаду • 1976 Абдул-Жаббар • 1977 Абдул-Жаббар • 1978 Уолтон • 1979 М. Мэлоун • 1980 Абдул-Жаббар • 1981 Ирвинг • 1982 М. Мэлоун • 1983 М. Мэлоун • 1984 Бёрд • 1985 Бёрд • 1986 Бёрд • 1987 Жордан • 1988 Жордан • 1989 Жордан • 1990 Жордан • 1991 Жордан • 1992 Жордан • 1993 Баркли • 1994 Олажьювон • 1995 Робинсон • 1996 Жордан • 1997 К.Мэлоун • 1998 Жордан • 1999 К.Мэлоун • 2000 О'Нил • 2001 Айверсон • 2002 Данкан • 2003 Данкан • 2004 Гарнетт • 2005 Нэш • 2006 Нэш • 2007 Новицки • 2008 Брайант • 2009 Жеймс • 2010 Жеймс • 2011 Рөүз • 2012 Жеймс • 2013 Жеймс • 2014 Дюрант • 2015 Карри |