Уолт Беллами
№ 8 | |
---|---|
Төв, Хүчний довтлогч | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн огноо | 1939 оны 7 сарын 24 |
Төрсөн газар | Нью-Берн, Хойд Каролина |
Ахлах сургууль | Ж.Т Барбер |
Биеийн өндөр | 2 м 11 см |
Биеийн жин | 102 кг |
Замналын мэдээлэл | |
Коллеж | Индиана Их Сургууль (1958–1961) |
НБА-гийн Драфт | 1961 / Тойрог: 1 / №: 1 |
Сонгосон Чикаго Пакерс | |
Лиг | НБА |
Замналын түүх | |
1961–1963 | Чикаго Пакерс / Зефирс |
1963–1965 | Балтимор Буллетс |
1965–1968 | Нью-Йорк Никс |
1968–1970 | Детройт Пистонс |
1970–1974 | Атланта Хоокс |
1974 | Нью-Орлеанс Жазз |
Замналын оргил амжилт, шагналууд | |
Замнал НБА үзүүлэлт | |
Оноо | 20,941 (20.1 дунд) |
Самбар | 14,241 (13.7 дунд) |
Ашигтай дамжуулалт | 2,544 (2.4 дунд) |
Албан ёсны танилцуулга |
Уолтер Жонс Беллами (англ. Walter Jones Bellamy, 1939 оны 7 сарын 24-нд Хойд Каролинагийн Нью-Борнд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгч юм.
Их сургууль[засварлах | кодоор засварлах]
"Биг Белл" гэж алдаршсан Уолт Индиана их сургуульд суралцаж төгссөн бөгөөд тус сургуулийн сагсан бөмбөгийн багт 70 тоглолтод оролцохдоо 1,088 удаа самбараас бөмбөг авсан нь багийн түүхэн дэх шилдэг үзүүлэлт (нэг тоглолтод дунджаар 15.5) юм. Мөн дунджаар 20.5 оноог нэг тоглолтод авч, 51.7 хувийн амжилттай довтолдог байсан Беллами 3, 4-р курст байхдаа Бүх Америкийн багт нэрлэгджээ.
1960 оны олимп[засварлах | кодоор засварлах]
Беллами 1960 оны Ромын олимпод түрүүлсэн, АНУ-ын шигшээ багийн гарааны төвийн тоглогч байв. Тус олимпод түүнтэй мөр зэрэгцэн тоглосон 12 тоглогчийн 10 нь мэргэжлийн сагсан бөмбөгч болж, тэднээс Белламигаас гадна Жерри Уэст, Оскар Робертсон, Жерри Лукас нар сагсан бөмбөгийн алдрын танхимд багтсан билээ.
НБА[засварлах | кодоор засварлах]
Беллами НБА-гийн драфтад нэгдүгээр байраар бичигдсэн 1961 оноос эхлэн 14 жил НБА-д тоглосон. 1962 онд НБА-гийн шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн түүний амжилт нь тун гайхмаар. Нэг тоглолтод дунджаар 31.6 оноо авч байсан нь шинэ тоглогчдын түүхэнд Уилт Чемберлэний дараа орох үзүүлэлт бөгөөд 19.0 удаа самбараас бөмбөг авч байсан нь Чемберлэн болон Билл Расселлын дараа орох үзүүлэлт юм. Беллами НБА-д хүчин зүтгэсэн эхний жилээ л амжилттай довтолгооны хувиар бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд 1962 оны бүх оддын тоглолтод шалгаран оролцож, 23 оноо, 17 самбараас бөмбөг авалт гэсэн амжилтыг үлдээжээ.
1968-69 оны улиралд багаа сольсон Беллами тоглолтын хуваариас болоод 88 тоглолтод оролцсон өвөрмөц амжилтын эзэн болжээ.
Беллами мэргэжлийн сагсан бөмбөгийн замналаа 20,941 оноо, 14,241 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлттэйгээр өндөрлөсөн. Түүний нэрийг 1993 онд Нэйсмитийн нэрэмжит Сагсан Бөмбөгийн Алдрын Танхимд бүртгэжээ.
Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]
Загвар:1961 оны НБА-гийн драфт
НБА-гийн драфтыг тэргүүлэгчид | |
---|---|
1947 Макнили • 1948 Тонкович • 1949 Шэннон • 1950 Шейр • 1951 Мельхиорр • 1952 Уоркмен • 1953 Феликс • 1954 Селви • 1955 Риккеттс • 1956 Грин • 1957 Хандли • 1958 Бэйлор • 1959 Бузер • 1960 Робертсон • 1961 Беллами • 1962 Макгилл • 1963 Хейман • 1964 Барнс • 1965 Хетцель • 1966 Расселл • 1967 Уокер • 1968 Хейз • 1969 Алсиндор • 1970 Ленье • 1971 Карр • 1972 Мартин • 1973 Коллинз • 1974 Уолтон • 1975 Томпсон • 1976 Лукас • 1977 Бенсон • 1978 Томпсон • 1979 Жонсон • 1980 Кэрролл • 1981 Агирре • 1982 Уорти • 1983 Сэмпсон • 1984 Олажьювон • 1985 Юинг • 1986 Догерти • 1987 Робинсон • 1988 Мэннинг • 1989 Эллисон • 1990 Колман • 1991 Жонсон • 1992 О'Нил • 1993 Уэббер • 1994 Робинсон • 1995 Смит • 1996 Айверсон • 1997 Данкан • 1998 Оловоканди • 1999 Брэнд • 2000 Мартин • 2001 Браун • 2002 Яо Мин • 2003 Жеймс • 2004 Ховард • 2005 Богут • 2006 Барньяни • 2007 Оден • 2008 Роуз • 2009 Гриффин • 2010 Уолл • 2011 Ирвинг • 2012 Дэвис • 2013 Беннетт • 2014 Уиггинс • 2015 Таунс • 2016 Симмонс |