Кеньон Мартин
Кеньон Мартин | |||||||||||||||||||||||
Kenyon Martin | |||||||||||||||||||||||
![]() Мартин Денвер багт. | |||||||||||||||||||||||
«Нью-Йорк Никс» — № 3 | |||||||||||||||||||||||
Хүчний довтлогч | |||||||||||||||||||||||
Хоч: | K-Mart | ||||||||||||||||||||||
Өндөр: | 206 см | ||||||||||||||||||||||
Жин: | 109 кг | ||||||||||||||||||||||
Иргэншил: | ![]() | ||||||||||||||||||||||
Мэндэлсэн: | 1977 оны 12 сарын 30 , Мичиган, Сагинау | ||||||||||||||||||||||
Ахлах сургууль: | Брайан Адамс (Техас, Даллас) | ||||||||||||||||||||||
Драфт: | 1, 2000, Нью-Жерси Нетс | ||||||||||||||||||||||
Тоглогчийн замнал | |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
|
Кеньон Ли Мартин (англ. Kenyon Lee Martin, 1977 оны арванхоёрдугаар сарын 12-нд Мичиган мужийн Сагинау хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Нью-Йорк Никс багт хүчний довтлогчийн байрлалд тоглодог. 2000 оны драфтын тэргүүн сонголтоор Нью-Жерси Нетс багт элсэж байв.
Цинциннати Биэркетс[засварлах | кодоор засварлах]
Мартины коллежид тоглож байсан баг. Охайо муж, Цинциннати хотын төв коллежийн багт тоглосон дөрөв дэх жил дээрээ 18,9 оноо, 9,7 бөмбөг авалт, 3,5 хаалт дунджилж Үндэсний хэмжээнд оны шилдэг тоглогчийн бүхий л шагналын эзэн болж байлаа. НБА-д элсэх бэлтгэлээ базаасан Мартины 4 дугаарын өмсгөлийг Цинциннати баг нь 2000 оны дөрөвдүгээр сарын 25-нд мөнхжүүлсэн юм. Тухайн оны НБА-гийн драфтыг тэргүүлж Нью-Жерси Нетс багт элсэв.
Мэргэжлийн замнал[засварлах | кодоор засварлах]
Нью-Жерси Нетс[засварлах | кодоор засварлах]
Нью-Жерси Нетсийн шинэ тоглогч Мартин эхний улирлыг 12 оноо, 7.4 бөмбөг авалт, 1.7 хаалт дунджилж үдэв. НБА-гийн холимог шинэ оддын тоглолтонд оролцож, улмаар НБА-гийн оны шилдэг залуу тоглогч сунгаанд аман хүзүүдэв. Дараахь улиралд тэр 14.9 оноо, 5.3 бөмбөг авалт, 1.3 бөмбөг таслалт, 1.7 хаалт дунджилав. Багаа дивизион, бүс, бүр шувтаргын тоглолт хүртэл гялалзсан амжилт гаргахад түүний ашигтай тоглолт их нөлөөлсөн байдаг. Гэвч хүчирхэг байсан Нетс Лос-Анжелес Лейкерс багийн аварга болохын төлөө бараагүй байдаг. Дараа жил нь Мартин 16.7 оноо, 9.5 бөмбөг авалт, 1.3 хаалт дунджилан НБА-гийн бүх оддын тоглолтонд анх удаагаа оролцов. Хоёр удаагаа шувтаргын тоглолтонд хүрч Сан-Антонио Спёрс багийг 4-2 харьцаагаар дийлсэнгүй. Тухайн жил Мартин бүсийн шилдэг довтлогч байсаныг дурдах нь зүйтэй.
Шиньжян Флайн Тайгерс[засварлах | кодоор засварлах]
Мартин 2011 оны зун өөрийн хүсэлтээр багаа орхисон юм. Энэ хооронд НБА-д ажил хаялтаас болж улирлын тоглолт хойшилсон байсан тул Мартинд Хятадын Шиньжян Флайн Тайгерс багаас лигийн түүхэнд байгаагүй өндөр үнийн санал тавин зөвшөөрүүлж амжсан байдаг.
Лос-Анжелес Клипперс[засварлах | кодоор засварлах]
2012 оны хоёрдугаар сарын 3-нд Лос-Анжелес Клипперс багтай гэрээ байгуулав.
Нью-Йорк Никс[засварлах | кодоор засварлах]
2013 оны хоёрдугаар сарын 21-нд Мартин Нью-Йорк Никс багаас 10 өдрийн гэрээ байгуулах саналыг зөвшөөрч,[1] гэрээ дуусах өдрөө үргэлжлүүлэн сунгасан юм.[2] Никст Кармело Энтонитой андуурагдах тохиолдол байдаг.
Мартины тоглосон багууд хасагдах шатанд тогтмол шалгардаг байжээ.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
Холбоос[засварлах | кодоор засварлах]
- Профайл - NBA
- 2000 Оскар Робертсон Коллежийн шилдэг тоглогч
- Үзүүлэлт - www.basketball-reference.com
«Нью-Йорк Никс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
2 Ндюр • 3 Женнингс • 5 Ли • 6 Порзингс • 7 Энтони • 8 Холидей • 9 О'Куин • 13 Ноа • 14 Эрнангомес • 18 Вуячич • 25 Рөүз • 31 Бекер • 40 Пламлий • 42 Томас • 91 Кузминказ • дасгалжуулагч Жефф Хорнасек |
НБА-гийн драфтыг тэргүүлэгчид | |
---|---|
1947 Макнили • 1948 Тонкович • 1949 Шэннон • 1950 Шейр • 1951 Мельхиорр • 1952 Уоркмен • 1953 Феликс • 1954 Селви • 1955 Риккеттс • 1956 Грин • 1957 Хандли • 1958 Бэйлор • 1959 Бузер • 1960 Робертсон • 1961 Беллами • 1962 Макгилл • 1963 Хейман • 1964 Барнс • 1965 Хетцель • 1966 Расселл • 1967 Уокер • 1968 Хейз • 1969 Алсиндор • 1970 Ленье • 1971 Карр • 1972 Мартин • 1973 Коллинз • 1974 Уолтон • 1975 Томпсон • 1976 Лукас • 1977 Бенсон • 1978 Томпсон • 1979 Жонсон • 1980 Кэрролл • 1981 Агирре • 1982 Уорти • 1983 Сэмпсон • 1984 Олажьювон • 1985 Юинг • 1986 Догерти • 1987 Робинсон • 1988 Мэннинг • 1989 Эллисон • 1990 Колман • 1991 Жонсон • 1992 О'Нил • 1993 Уэббер • 1994 Робинсон • 1995 Смит • 1996 Айверсон • 1997 Данкан • 1998 Оловоканди • 1999 Брэнд • 2000 Мартин • 2001 Браун • 2002 Яо Мин • 2003 Жеймс • 2004 Ховард • 2005 Богут • 2006 Барньяни • 2007 Оден • 2008 Роуз • 2009 Гриффин • 2010 Уолл • 2011 Ирвинг • 2012 Дэвис • 2013 Беннетт • 2014 Уиггинс • 2015 Таунс • 2016 Симмонс |