Жамал Кроуфорд
Жамал Кроуфорд | |||
Jamal Crawford | |||
![]() Кроуфорд Никст байхдаа. | |||
«Лос-Анжелес Клипперс» — № 11 | |||
Хамгаалагч | |||
Өндөр: | 196 см | ||
Жин: | 91 кг | ||
Иргэншил: | ![]() | ||
Мэндэлсэн: | 1980 оны 3 сарын 20 , Вашингтон, Сиэтл | ||
Драфт: | 8, 2000, Кливленд Кавальерс | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Аарон Жамал Кроуфорд (англ. Aaron Jamal Crawford, 1980 оны гуравдугаар сарын 20-нд Вашингтон мужийн Сиэтл хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лос-Анжелес Клипперс багт тоглодог. холбон болон онооны тоглогчийн байрлалуудад хөрвөн тоглодог. 2000 онд драфтын найм дахь сонголтоор Кливленд Кавальерс багт хуваарилагдаж байв.
Кроуфорд шидэлт тун сайтай бөгөөд будагтай талбайд алдаатай довтлохдоо гаргуун. Ихэнхи тоглолтуудад сэлгээний тоглогчоор оролцож байв.
НБА[засварлах | кодоор засварлах]
Кроуфорд Чикаго Буллз багт 4 жил тоглоод Нью-Йорк Никс багт очиж байлаа. Жамал 2007 оны нэгдүгээр сарын 26-нд 52 оноо авсан тоглолтон дээрээ 16 чөлөөт шидэлт, 8 холын зайн шидэлтийг алдалгүй гүйцэтгэсэн ажээ. Тухайн улиралд 17.6 оноо, 4.4 дамжуулалт, 1.0 бөмбөг таслалт дунджилсан юм. Харин дараа улиралд нь 20.6 оноо дунджилж байв.
2008 оны арваннэгдүгээр сарын 21-нд Голден Стэйт Уорриорз багт хүчний довтлогч Эл Харрингтоны зөрүүнд шилжсэн байна. Кроуфорд нэг довтолгооноор дөрвөн оноо чамгүй олон удаа авч байжээ. Энэ амжилтаараа НБА-д Уилт Чемберлен, Бернард Кинг болон Мозес Мэлоун нарын удаад бичигддэг.
2009 оны зургаадугаар сарын 25-нд Атланта Хокс багт ирсэн. Энэ багтаа 2009-2010 оны улиралд 18 оноо, 3 дамжуулалт, 2,5 бөмбөг авалт дунджилсан амжилтаар шилдэг зургаа дахь тоглогчоор шалгарчээ.
2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд Портленд Трэйл Блэйзерс багт элссэн. 2011-2012 оны улиралд 13,9 оноо, 3,2 дамжуулалт, 2,0 бөмбөг авалт дунджилсан.
2012 оны долоодугаар сарын 12-нд Лос-Анжелес Клипперс багт өөрийн сонголтоор иржээ.
2013-2014 оны улиралд Кроуфорд 18.6 оноо, 3.2 дамжуулалт, 2.3 бөмбөг авалтыг 69 тоглолтонд дунджилж, улиралд сэлгээнээс дунджилсан болон авсан оноогоор түүхэнд бичигдсэн.
2014 оны тавдугаар сарын 8-нд 6 дахь тоглогчийн шагналыг Кроуфордын авсан онооны дундаж болон багийн гаргасан амжилтыг нь (57-25) харгалзан хоёр дахиа хүртээжээ.[1]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
Холбоос[засварлах | кодоор засварлах]
«Лос Анжелес Клипперс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Дэвис • 1 Фармар • 3 Пол • 4 Редик • 6 Жордан • 8 Туркоглу • 10 Хоус • 11 Кроуфорд • 13 Удох • 22 Барнс • 25 Риверс • 30 Уилкокс • 31 Жонс • 32 Гриффин • дасгалжуулагч Док Риверс |
НБА-гийн шилдэг зургаа дахь тоглогч | |
---|---|
1983 Жонс • 1984 Макхейл • 1985 Макхейл • 1986 Уолтон • 1987 Пирс • 1988 Тарпли • 1989 Жонсон • 1990 Пирс • 1991 Шремпф • 1992 Шремпф • 1993 Робинсон • 1994 Карри • 1995 Мэйсон • 1996 Кукоч • 1997 Старкс • 1998 Мэннинг • 1999 Армстронг • 2000 Рожерс • 2001 Макки • 2002 Уильямсон • 2003 Жексон • 2004 Жеймисон • 2005 Гордон • 2006 Миллер • 2007 Барбоза • 2008 Жинобили • 2009 Терри • 2010 Кроуфорд • 2011 Одом • 2012 Харден • 2013 Смит • 2014 Кроуфорд |