Бен Гордон

Бенжамин "Бен" Гордон (Англи: Benjamin "Ben" Gordon, 1983 оны дөрөвдүгээр сарын 4-нд Английн Лондон хотод төрсөн) — Британи гаралтай Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Орландо Мэжик» багийн довтлогч-хамгаалагч юм.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Коннектикут мужийн коллежийн багт 2004 оны NCAA-ийн аварга болж байсан[1] Гордон 2004 онд драфтад оролцон Чикаго Буллз багт №4 сонголтоор ирж байв.[2] 2004-2005 оны рүүки улиралд тэрээр дунджаар 15.1 оноо, 2.6 самбараас бөмбөг авалт, 1.9 оновтой дамжуулалтыг тоглолт бүрт дунджаар 24.2 минут оролцож гүйцэтгэсэн байна. Түүнчлэн тоглолтын дөрөвдүгээр үед 21 оноо авч байсан нь Леброн Жеймсийн 22 оноо авч байсан НБА-гийн амжилттай ойртож очсон үзүүлэлт[3] хийхийн сацуу тухайн улиралдаа Оны зургаа дахь тоглогчоор (хамтад нь Шинэ бүрэлдэхүүний нэгдүгээр баг) нэрлэгдсэн нь анхны улиралдаа уг шагналыг хүртсэн цор ганц тоглогч болсон юм. Өөр нэгэн содон амжилтыг давтсан үзүүлэлт бол 2006 оны дөрөвдүгээр сарын 14-нд болсон Вашингтон Уизардс багийн эсрэг тоглолтонд холын зайн шидэлтийг 9 удаа дараалан оновчтой гүйцэтгэсэн явдал юм.[4] 2007 оны гуравдугаар сарын 4-нд Милуоки Бакс багийг 126–121 харьцаагаар хожсон тоглолтонд Гордон 48 оноо авч шилдэг үзүүлэлтээ тогтоосон байдаг байна.[5] Тэр Детройт Пистонс багтай 2009 онд таван жилийн гэрээг 55 сая доллараар хийсэн юм.[6] 2012 оны гуравдугаар сарын 21-нд болсон тоглолтонд 45 оноо авахдаа холын зайн шидэлтээс 9 удаа оновчтой довтолж дахин амжилтаа давтсан байна. 2012 оны зургаадугаар сарын 26-ндШарлотт Бобкэтс багтай нэгдсэн.[7] 2014 оны гуравдугаар сарын 2-нд багаасаа хасагдсан[8] Гордоныг долоодугаар сарын 11-нд «Орландо Мэжик»[9] 9 сая доллараар 2 жил элсүүлэхээр гэрээлэв.[10]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд Британы шигшээ багт дуудагдаж байв.[11]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. UCONN player profile URL last accessed July 31, 2006
  2. Q&A: Ben Gordon (Memento 17. Долоодугаар сар 2008 цахим архивт) URL last accessed November 17, 2006
  3. Ben Gordon, Chris Duhon, Andres Nocioni and Luol Deng Bulls Fource URL last accessed August 1, 2006
  4. Gordon Ties Record; Bulls Get Key Win URL last accessed December 24, 2006
  5. Yahoo! Sports, Chicago 126, Milwaukee 121, OT URL last accessed March 27, 2006
  6. "Sources: Gordon, Villanueva to Pistons". ESPN. Retrieved 2009-07-02.
  7. "Bobcats Acquire Ben Gordon, Future First-Round Pick From Pistons". NBA.com. June 26, 2012. Retrieved June 26, 2012.
  8. Cats Request Waivers on Ben Gordon
  9. Magic Sign Ben Gordon
  10. Ben Gordon Agrees To Two-Year, $9M Contract With Magic
  11. Chicago Bulls guard Ben Gordon called up to British basketball squad. AP Sports. April 1, 2008. Retrieved on April 5, 2008.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]