Эмека Окафор

Окафор Уизардс багт.

Чуквуэмека Ноубуиси Окафор (англ. Chukwuemeka Noubuisi Okafor, 1982 оны есдүгээр сарын 28-нд Техас мужийн Хьюстон хотод төрсөн) буюу Эмека Окафор (англ. Emeka Okafor) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Финикс Санс багийн төвийн тоглогч юм. Коннектикутийн (20012004) коллежид өнгөрүүлсэн сүүлийн жилдээ NCAA-гийн аварга цолыг хүртэж тэмцээний гол шагналуудын эзэн болж байсан Окафор 2004 оны драфтаар Шарлотт Бобкэтс[1] (20042009) багт №2 сонголтоор очиж байв. Дараа нь Нью Орлеанс Хорнетс[2] (20092012), Вашингтон Уизардс[3] (20122013) багуудад тоглож байгаад одоогийн багтайгаа 2013 оны аравдугаар сарын 25-нд нэгдсэн.[4]

2004 онд Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх дуудагдан Олимпод оролцож хүрэл медаль хүртсэн байна. Окафорын эцэг эх Нигери хүмүүс ажээ.

Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

  • Өндөр — 208 см
  • Жин — 116 кг
  • Өмсгөлийн дугаар — 50

Шилдэг амжилтууд[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]