Дорелл Райт

Дорелл Лоуренс Райт (Англи: Dorell Lawrance Wright, 1985 оны арванхоёрдугаар сарын 2-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Портленд Трэйл Блэйзерс» багт довтлогчоор тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Драфтын №19-өөр «Майами Хитэд» элссэн Дорелл Райт анхны жилдээ бүрэлдэхүүндээ хамгийн балчир байсан бөгөөд НБА-д аваргалсан билээ. 2008 оны наймдугаар сарын 21-нд «Майами Хиттэй» гэрээгээ сунгасан.[1] 2010 он долоодугаар сарын 13-нд «Голден Стэйт Уорриорзод» нэгдсэн.[2] Дорелл Райт 2010/2011 онд холын зайнаас багийн дээд 516 оролдлого хийхдээ 194 амжилттай гүйцэтгэн улирлыг тэргүүлсэн[3] ба 16.4 оноо, 5.3 самбар, 3.0 дамжуулалт, 1.5 таслалт дунджилж «ахисан тоглогчийн» сунгаанд Кевин Лав болон Ламаркус Олдрижийн удаад жагссан.[4]

2013 оны долоодугаар сарын 10-нд «Портленд Трэйл Блэйзерстэй» гэрээлжээ.[5]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Heat re-sign Wright
  2. Warriors Sign Free Agent Forward Dorell Wright
  3. 2010-11 NBA Season Summary
  4. Wolves' Love wins Kia Most Improved Player Award
  5. "Trail Blazers Sign Dorell Wright". NBA.com. July 10, 2013. Retrieved July 10, 2013.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]