Андре Игудала
Андре Тайлер Игудала (англ. Andre Tyler Iguodala, 1984 оны нэгдүгээр сарын 28-нд Иллиной мужийн Спрингфилд хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Миами Хит багийн довтлогч-хамгаалагч болон жижиг довтлогчийн байрлалд тоглодог. Аризонагийн их сургуулийн багаас 2004 оны драфтад оролцон есдүгээр сонголтоор Филадельфия Севенти Сиксерс (2004—2012) багт элсэж байв. Улирлын шинэ цэрэг Игудала тус багт Аллен Айверсонтой гар нийлэн тоглож улирлын нийт 82 тоглолт, флэй-оффын 5 тоглолтонд тус оролцож тоглолт бүрт дунджаар 32.8 минут тоглохдоо 9 оноо, 5.7 самбараас бөмбөг авалт, 3 ашигтай дамжуулалт, 1.7 бөмбөг таслалтийг гүйцэтгэсэн байдаг байна. Түүнчлэн Тухайн анхны улиралдаа 10 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт өгч анхны трипл-даблаа Детройт Пистонс багийн эсрэг тоглолтонд хийсэн түүхтэй. 2012 оны наймдугаар сарын 10-нд Денвер Наггетс (2012—2013) багт дөрвөлсөн багийн гэрээгээр шилжжээ.[1] Харин 2013 оны долоодугаар сарын 5-нд Голден Стэйт Уорриорз багтай дөрвөн жилийн гэрээг 48 сая доллараар байгуулжээ.[2]
Игудала Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 2010 Дэлхий, 2012 оны Олимпийн аварга тус тус болж байв.
Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]
Амжилтууд[засварлах | кодоор засварлах]
- НБА-гийн Бүх оддын тоглолт — 2012
- НБА-гийн Шинэ бүрэлдэхүүн — 2005
- НБА-гийн Шинэ бүрэлдэхүүнийн Үнэ цэнэтэй тоглогч — 2006
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Denver Nuggets acquire All-Star, Olympian Andre Iguodala. NBA.com. Turner Sports Interactive, Inc (August 10, 2012). August 11, 2012-д хандсан.
- ↑ Warriors will land Andre Iguodala
Холбоос[засварлах | кодоор засварлах]
- Профайл — NBA.com
- Андре Игудала НБА болон АБА лигийн үзүүлэлт Basketball-Reference.com сайтаас
- Албан ёсны цахим хуудас
- Дүрс
«Голден Стэйт Уорриорз» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Маккоу • 1 Макги • 3 Уэст • 5 Лүүни • 9 Игудала • 11 Томпсон • 15 Жонес • 18 Варежао • 23 Грин • 20 МкАдүү • 21 Кларк • 27 Пачулиа • 30 Карри • 34 Ливингстон • 35 Дюрант • дасгалжуулагч Стив Керр |
![]() ![]() | |
---|---|
4 Чонси Биллапс • 5 Кевин Дюрант • 6 Деррик Рөүз • 7 Расселл Уэстбрук • 8 Руди Гей • 9 Андре Игудала • 10 Дэнни Грэнжер • 11 Стефен Карри • 12 Эрик Гордон • 13 Кевин Лав • 14 Ламар Одом • 15 Тайсон Чендлер • Дасгалжуулагч: Майк Кржижевски |
![]() ![]() | |
---|---|
4 Тайсон Чендлер • 5 Кевин Дюрант • 6 Леброн Жеймс • 7 Расселл Уэстбрук • 8 Дерон Уильямс • 9 Андре Игудала • 10 Коби Брайант • 11 Кевин Лав • 12 Жеймс Харден • 13 Крис Пол • 14 Энтони Дэвис • 15 Кармело Энтони • Дасгалжуулагч: Майк Кржижевски |