Дерон Уильямс

Дерон Майкл Уильямс (Англи: Deron Michael Williams, 1984 оны зургаадугаар сарын 26-нд Баруун Виржини мужийн Паркерсберг хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Даллас Маверикс багийн тоглогч юм. Дерон 2005 оны драфтын 3 дахь сонголтоор Иллинойсийн их сургуулиас Юта Жаз багт сонгогдож 2011 оны улирал дуустал Юта Жазз багийн төлөө тоглож байв. 2011 онд тэрээр НБА-гийн ажил хаялтын улмаас Туркийн Бешикташ багт тоглож байгаад 2011 онд тухайн үеийн Нью Жерси Нетс (одоогийн Брүүклин Нетс) багтай таван жилийн гэрээ байгуулан тоглож байсан. 2015 оны зун Дерон Даллас Маверикс багтай гэрээ байгуулан тоглох болсон. Дерон Уильямс 2010, 2011 болон 2012 оны НБА-гийн Бүх оддын тоглолтын тоглолт-д сонгогдон тоглож байсан. Уилльямс Америкийн шигшээ багийн хамтаар 2008 оны Бээжингийн олимпийн наадам, 2012 оны Лондонгийн олимпийн наадмуудаас алтан медаль хүртсэн юм.

Бага нас болон ахлах сургууль[засварлах | кодоор засварлах]

Дерон Уильямс Баруун Виржини мужийн Паркерсберг хотод төрсөн. Тэрээр бага болон дунд сургуульд суралцаж байхдаа бөхийн спортоор хичээллэж байсан бөгөөд мужийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа түрүүлж байжээ. 2001 онд Дерон Колоний ахлах сургуульд сурч байхдаа 17 оноо, 9,4 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт дундчилж байсан бөгөөд баг нь 32-2 амжилтаар мужийнхаа 5А ангиллын тэмцээний хагас шигшээ тоглолтод шалгарч байжээ. Мөн 2002 онд Дерон 17,6 оноо, 8,5 оновчтой дамжуулалт, 6,1 самбараас бөмбөг авалт дундчилж баг нь 29-2 амжилтаар мужийн 5А ангиллын тэмцээний хагас шигшээ тоглолт хүртэл явж байсан.

Коллежийн замнал[засварлах | кодоор засварлах]

Тэр ахлах сургуулиа дүүргээд Иллинойсын их сургуульд элсэн орсон бөгөөд 32 тоглолтын 30 тоглолтод нь гараанаас гарч тоглон 4,5 оновчтой дамжуулалт дундчилж байсан. 2003 онд Брюс Уебер Иллинойсын их сургуулийн дасгалжуулагч болсноор Дероны тоглолт улам сайжирч улиралын тоглолтод 14 оноо, 6,2 оновчтой дамжуулалт дундажлаж болсон байна. 2004-2005 оны улиралд Иллинойс их сургуулийн баг 32-1 гэсэн амжилтаар NCAA-гийн шилдэг 4 багийн нэгээр шалгаран үлдэж улмаар шигшээ тоглолтод Умард Каролинагийн их сургуулийн багт хожигдсон байна. Ийнхүү амжилттай улиралыг үдсэний дараа Дерон 2005 НБА-гийн драфтад оролцжээ.

НБА-гийн замнал[засварлах | кодоор засварлах]

Юта Жазз (2005–2011)[засварлах | кодоор засварлах]

2005–06 оны улирал[засварлах | кодоор засварлах]

Дерон Уильямс 2005 оны драфтын дараа.

2005 оны шинэ тоглогчийн сонгон шалгаруулалтын 3 дахь сонголтоор Юта Жазз баг түүнийг багтаа авсан. Улиралын эхний тоглолтуудад Дерон сэлгээнээс тоглолтод оролцож байсан бол улиралын дунд хэсэгт гарааны бүрэлдэхүүнээс тоглож байсан. НБА-д тоглосон эхний улиралдаа Дерон 10,8 оноо 4,5 оновчтой дамжуулалт дундажлан улиралын төгсгөлд шинэ залуу тоглогчдын багт нэрлэгдэж байсан.

2006–07 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2006-07 оны улиралд Дерон Юта Жазз багийн гарааны холбон тоглогч болсон юм. Улиралыг Юта Жазз баг 12-1 амжилтаар эхлүүлсэн бөгөөд Дерон уг 13 тоглолтын 5 тоглолтод нь дабль-дабль үзүүлэлтийг гүйцэтгэсэн байв. 2007 оны 1 сарын 17-нд Дерон Детройт Пистонс багийн эсрэг замналынхаа хамгийн өндөр болох 31 оноог авсан. Үүнээс хэд хоногийн дараа Мемфис Гриззлисийн эсрэг тоглож байхдаа замналынхаа хамгийн өндөр 21 оновчтой дамжуулалтыг өгсөн байна. Дерон улиралын туршид 16.2 оноо, 9.3 оновчтой дамжуулалт дундажлан Юта Жазз баг 51-31 амжилтаар Дивизионы аварга болсон юм. Хасагдах шатны эхний тойрогт Юта Жазз Хьюстон Рокетс багийг цуврал 7 тоглолтод буулган авч 2-р шатанд Голден Стэйт Уорриорз багийг 4-1 харьцаагаар хожсоноор 1998 оны Жон Стоктон, Карл Мэлоун нарын Юта Жазз багаас хойш анх удаагаа өрнөд бүсийн аваргын төлөө шалгаран үлджээ. Гэвч тэд тухайн улиралын НБА-гийн аварга болсон Сан Антонио Спөрс багт 4-1 харьцаагаар хожигдсон байна.

2007–08 оны улирал[засварлах | кодоор засварлах]

Дерон 2007 оны 12 сарын 8-нд Даллас Маверикс багийн эсрэг тоглолтод 41 оноо авснаар өөрийн замналынхаа дээд үзүүлэлтийг шинэчилсэн байна. Улиралын туршид 10,8 оновчтой дамжуулалт өгч байсан нь Крис Пол, Стив Нэш нарын дараа орох үзүүлэлт болж байв. Мөн 2008 оны Бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээнд оролцон түрүүлж байв. 2008 оны 3 сард нийт 212 оновчтой дамжуулалт өгснөөр 1992 оны 1 сард Жон Стоктоны үзүүлсэн амжилтаас хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байв. Юта Жазз баг 54-28 амжилтаар дахин Дивизионы аварга болж хасагдах шатны эхний тойрогт дахин Хьюстон Рокетс багтай таарч тоглон 4-2 харьцаагаар хожсон байна. Гэвч тэд дараагийн шатанд Лос Анжелес Лэйкерс багт 4-2 харьцаатай ялагдан улиралаа дуусгасан байна.

2008-09 оны улирал[засварлах | кодоор засварлах]

Дерон улиралын өмнөх тоглолтын үеэр бэртэл авсан учир улралын эхний тоглолтуудад оролцоогүй бөгөөд 11 сарын 26-нд Мемфис Гриззлис багийн эсрэг тоглолтод буцаж талбайдаа ирсэн. Дерон Бүх оддын тоглолт хүртэл 19,2 оноо 10 оновчтой дамжуулалт дундажлаж байсан боловч Бүх оддын тоглолтод сонгогдож чадсангүй. Юта Жазз улирлыг 48-34 үзүүлэлттэй өрнөд бүсийн 8-р байраар хасагдах шатанд шалгарсан боловч эхний шатанд тухайн улиралын НБА-гийн аварга болсон Лос Анжелес Лэйкерс багт 4-1 харьцаагаар хожигдсон байна.

2009-10 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2009 оны 12 сарын 14-нд Дерон НБА-гийн өрнөд бүсийн долоо хоногийн шилдэг тоглогчоор шалгарсан. Мөн Даллас хотноо зохиогдсон Бүх оддын тоглолтод сонгогдсон нь замналын анхных байсан юм. Мөн Бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээнд оролцож байсан. Юта Жазз баг улирлыг 53-29 амжилтаар дуусгаснаар өрнөд бүсийн 5-р байраар хасагдах шатанд шалгарч Денвер Наггетс багтай тааран тоглосон юм. Цуврал тоглолтод Юта 4-2 харьцаагаар илүүрхсэн бөгөөд Дерон хасагдах шатанд 5 тоглолт дарааллан 20-иос илүү оноо, 10-аас илүү оновчтой дамжуулалт өгсөн анхны тоглогч болсон юм. Гэвч Юта Жазз дараагийн шатанд Лос Анжелес Лэйкэрс багт 4-0 харьцаагаар хожигдож улиралыг дуусгасан байна.

2010-11 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2010-2011 оны улиралын дунд хэсэгт Юта Жазз багийн дасгалжуулагч Жерри Слоан ажлаасаа халагдсан бөгөөд Дерон Уильямс солилцооны цонхоор тухайн үеийн Нью Жерси Нетс багт очсон юм.

Нью Жерси/Брүүклин Нетс (2011–2015)[засварлах | кодоор засварлах]

2010–11 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2011 оны 2 сарын 23-нд Дерон Нью Жерсигийн Девин Харрис, Деррик Фэйворс болон ирээдүйн драфтын 1-р тойргийн эрхээр солигдон Нью Жерси Нетс багт ирж байжээ. Дерон Нью Жерсигийн төлөө ердөө 12 тоглолтонд оролцоод бугуйндаа бэртэл авснаар түүний хувьд улирал дууссан юм.

2011-12 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2011-12 оны НБА-гийн улирал тоглогчдын ажил хаялтын улмаас оройтож эхэлсэн тул Дерон Туркийн Бешикташ багтай түр зуурын гэрээ байгуулан тоглож байгаад улирал эхлэхэд багтайгаа эргэн нэгдсэн байна. Улирлын өмнө Нетсийн төвийн тоглогч Брүүк Лопез авсан бөгөөд Нетс улиралын нээлтийн тоглолтод Нетс Вашингтон Визардс багийг хожсон боловч үүнээс хойшхи 6 тоглолтондоо дарааллан ялагджээ. Дерон Бүх оддын тоглолтод 3 дахь удаагаа сонгогдон тоглож 22 оноо, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. Бүх оддын тоглолтын дараа Лопез бэртлээсээ эргэн ирсэн бөгөөд 2012 оны 3 сарын 4-нд Дерон өөрийн замналынаа хамгийн өндөр болон 57 оноог Шарлотт Бобкэтс багийн эсрэг тоглолтод авчээ. Гэвч удалгүй Лопез бэртэл авсан байна.

2012-13 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2012 оны зун Нью Жерси багийн хувьд хөдөлгөөн ихтэй зун байсан бөгөөд багаа Нью Жерсигээс Брүүклин рүү нүүлгэж, Деронтой 5 жилийн 98 сая долларын гэрээ байгуулж, бүх одод тоглогч Жо Жонсонг багтаа авч ирсэн. Нетс улиралын эхний тоглолтоо Торонто Репторс багийн эсрэг хийж 107-100 харьцаагаар хожсон бөгөөд Дерон Барклейс Центр оноо авсан анхны тоглогч болсон. Мөн 11 сарын 26-нд Нетс Нью Йорк хотын нөгөө баг болох Нью Йорк Никсийг талбай дээрээ хүлээн авч хожсон байна. 12 сарын 27-нд Нетс багийн дасгалжуулагч Эвери Жонсон баг нь 14-14 үзүүлэлттэй байх үед ажлаасаа халагдсан. 2013 оны 3 сарын 18-нд Дерон Вашингтон Визардс багийн эсрэг тоглолтод 11 удаа 3 онооны шидэлтийг амжилттай болгож 42 оноо авсан бөгөөд НБА-гийн нэг хагаст 9 удаа 3 онооны шидэлт амжиллтай болгон дээд амжилт тогтоожээ. Мөн Нетс 49-33 үзүүлэлтээр дорнод бүсийн 4-р байраар хасагдах шатанд шалгарч Чикаго Буллс багт 4-3 харьцаатай ялагджээ.

2013-14 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2013-14 оны улиралд Дерон 64 тоглолтод оролцож 14,3 оноо, 6,1 оновчтой дамжуулалт 1,5 бөмбөг таслалт гүйцэтгэсэн байна. Брүүклин 44-38 үзүүлэлтээр бүсийнхээ 6-р байраар хасагдах шатанд шалгарч эхний тойрогт Торонто Репторсыг 7 тоглолтод хожсон боловч дараагийн Майами Хит багт хожигдсон.

2014-15 оны улирал[засварлах | кодоор засварлах]

Боүүклин Нетс улиралыг 4-2 үзүүлэлтээр эхлүүлж Дерон дорнод бүсийн 7 хоногий шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Улиралын тоглолт Дерон болон Брүүклиний хувьд сайн явагдаж байтал Дерон Кавальерсийн эсрэг тоглолтод бэртэл авсан. 2015 оны 4 сарын 3-нд Дерон өөрийн улиралын шилдэг үзүүлэлт 31 оноог Торонто Репторс багийн эсрэг авсан. Хасагдах шатанд Брүүклин бүсийнхээ 8 байраар шалгарч эхний шатанд Атланта Хоукс багт хожигдсон.

Даллас Маверикс (2015-одоо)[засварлах | кодоор засварлах]

Дерон 2015 оны 7 сард Даллас Маверикс багтай гэрээ байгуулан Далласын төлөө тоглохоор болсон. Далласын өмсгөлтэй анхны тоглолтоо Финикс Санс багийн эсрэг хийж 12 оноо, 7 оновчтой дамжуулат өгч баг нь 111-95 харьцаатай хожсон. 12 сарын 1-нд Портлэнд Трэйл Блэйзерс багийн эсрэг тоглолтод өөрийн улиралын шилдэг үзүүлэлт 30 оноог авч Даллас 115-112 харьцаагаар нэмэлт цагт хожсон байна.

НБА-гийн замналын үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Улиралын тоглолт[засварлах | кодоор засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2005-06 Юта 80 47 28.8 .421 .416 .704 2.4 4.5 .8 .2 10.8
2006-07 Юта 80 80 36.9 .456 .322 .767 3.3 9.3 1.0 .2 16.2
2007-08 Юта 82 82 37.3 .507 .395 .803 3.0 10.5 1.1 .3 18.8
2008-09 Юта 68 68 36.8 .471 .310 .849 2.9 10.7 1.1 .3 19.4
2009-10 Юта 76 76 36.9 .469 .371 .801 4.0 10.5 1.3 .2 18.7
2010-11 Юта 53 53 37.9 .458 .345 .853 3.9 9.7 1.2 .2 21.3
2010-11 Нью Жерси 12 12 38.0 .349 .271 .793 4.6 12.8 1.3 .3 15.0
2011-12 Нью Жерси 55 55 36.3 .407 .336 .843 3.3 8.7 1.2 .4 21.0
2012-13 Брүүклин 78 78 36.4 .440 .378 .859 3.0 7.7 1.0 .4 18.9
2013-14 Брүүклин 64 58 32.2 .450 .366 .801 2.6 6.1 1.5 .2 14.3
2014-15 Брүүклин 68 55 31.1 .387 .386 .834 3.5 6.6 .9 .3 13.0
Замнал 716 644 35.1 .447 .358 .819 3.2 8.5 1.1 .3 17.0
Бүх одод 3 0 21.3 .552 .500 .000 2.3 5.7 2.0 .7 13.0

Хасагдах шат[засварлах | кодоор засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2007 Юта 17 17 38.6 .452 .333 .790 4.3 8.6 1.5 .2 19.2
2008 Юта 12 12 42.8 .492 .500 .773 3.6 10.0 .6 .3 21.6
2009 Юта 5 5 42.2 .414 .360 .829 3.8 10.8 1.8 .4 20.2
2010 Юта 10 10 39.8 .450 .392 .802 2.7 10.2 1.0 .4 24.3
2013 Брүүклин 7 7 41.7 .425 .395 .822 3.1 8.4 1.0 .6 20.6
2014 Брүүклин 12 12 35.7 .395 .340 .800 3.2 5.8 1.1 .2 14.5
2015 Брүүклин 6 6 32.0 .391 .423 .857 6.2 5.5 1.3 .0 11.8
Замнал 69 69 39.0 .440 .392 .801 3.8 8.5 1.2 .3 19.1

Шигшээ багийн замнал[засварлах | кодоор засварлах]

Дерон Уильямс Америкийн шигшээ багийн хамтаар 2008 оны Бээжингийн олимпийн наадам, 2012 оны Лондонгийн олимпийн наадмуудад оролцож алтан медаль хүртсэн.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Дерон Эми Янг хэмээх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд хосууд 4 хүүхэдтэй.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]