Рэймонд Фелтон

Рэймонд Бернард Фелтон, бага (англ. Raymond Bernard Felton, Jr., 1984 оны зургаадугаар сарын 26-нд Өмнөд Каролина мужийн Мэрион хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Даллас Маверикс багийн холбон тоглогч юм.

Товчхон[засварлах | кодоор засварлах]

Өмнөд Каролина Тар Хилз багт гурван улирал тоглохдоо Нэйсмитийн нэрэмжит шагнал хүртэж, улмаар NCAA-гийн 2005 оны аварга болсон жилдээ "Оны шилдэг холбон тоглогч" болж байсан Фелтон 2005 онд драфтлагдаж таваар Шарлотт Бобкэтс (2005—2010) багт сонгогдож байв. Дараа нь Нью Йорк Никс[1][2] (20102011), Денвер Наггетс (2011), Портленд Трэйл Блэйзерс (2011—2012) багуудад тоглож байгаад 2012 оны долоодугаар сарын 12-нд Нью Йорк Никст гурван жилийн 15 сая долларын гэрээгээр эргэн ирсэн билээ.[3][4]

2014 оны зургаадугаар сарын 25-нд Нью-Йорк Никс Далласаас Сэмюэл Далемберт, Хосе Кальдерон, Шейн Ларкин, Уэйн Эллингтон болон 2014 оны драфтын II тойргийн сонголтын төлөө Фелтоныг Тайсон Чендлертэй хамт илгээв.[5]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Рэймонд Фелтон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан