Марчин Гортат

Марчин Януш Гортат (пол. Marcin Janusz Gortat, 1984 оны хоёрдугаар сарын 17-нд Лозь хотод төрсөн) — Польшийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Вашингтон Уизардс багийн төвийн тоглогч юм. Гортат драфтад оролцож 55-аар шалгарсан ч (Финикс Санс) Америкт очоогүй бөгөөд хоёр жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 20-нд НБА-гийн хөгжлийн лигийн Анахайм Арсенал багийн хүсэлтээр ирсэн юм.[1][2] НБА-гийн анхны тоглолтоо Орландо Мэжик багийн бүрэлдэхүүнд багтан 2008 оны гуравдугаар сарын 1-нд Нью Йорк Никс багийн эсрэг хийж байв. 2007–08 оны улирлын эцэс гэхэд тэрээр 14 тоглолтонд оролцоод зогсохгүй плей-оффын найман тоглолтонд оролцжээ. 2009 оны дөрөвдүгээр сард нэг тоглолтонд 43 минут тоглохдоо 18 самбараас бөмбөг авалт, 10 оноо авсан нь Гортатын хувьд хамгийн их самбараас бөмбөг авалт хийсэн үзүүлэлт байсан юм. Түүнчлэн тухайн жилдээ НБА-гийн шувтаргын тоглолтонд шалгарсан анхны Польш тоглогч билээ. 2010 оны арванхоёрдугаар сарын 18-нд Финикс Санс баг руу Винс Картер, Микаель Пьетрус нарын хамтаар худалдагдан очсон юм.[3] Вашингтон хотын багт 2013 оны аравдугаар сарын 25-нд элсчээ.[4] Түүний эцэг Януш Гортат нь 1972 оны Мюнхений болон 1976 оны Монреалийн олимпийн боксын төрөлд хүрэл медаль хүртэж байсан бол эх нь волейболын тамирчин, дүү нь боксчин бөгөөд Гортат өөрөө өндрийн харайлт, хөлбөмбөгт авъяастай байв.

2012 оны сүүлээр Польшийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан билээ.

Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

  • Өндөр — 213 см
  • Жин — 109 кг
  • Өмсгөлийн дугаар — 4

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Magic Assign Marcin Gortat to NBA D-League
  2. Magic Assign Marcin Gortat To Anaheim Arsenal
  3. "Suns, Magic Complete Six-Player Trade". NBA.com. 2010-12-18. Retrieved 2010-12-18.
  4. "Wizards Acquire Gortat From Suns". NBA.com. Turner Sports Interactive, Inc. October 25, 2013. Retrieved October 25, 2013.

Холбоос[засварлах | кодоор засварлах]