Брэндон Басс
Брэндон Сэмюэл Басс (англ. Brandon Samuel Bass, 1985 оны дөрөвдүгээр сарын 30-нд Луйзиана мужийн Батон Руж хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Бостон Селтикс багийн хүчний довтлогч юм. Луизиана Стэйт (2003—2005) коллежийн багт байхдаа NCAA-д амжилттай тоглож конференцийн шилдэг тоглогч болж байсан Басс 2005 онд драфтын №33 болж Нью Орлеанс Хорнетс (2005—2007) элссэн юм. 2006 онд доод лигийн Талса 66 багт зээллэгээр очин нэг улирал тоглож 2007 онд Даллас Маверикс (2007—2009) багт элссэн ажээ.[1] 2009 онд Орландо Мэжик (2009—2011) тоглогч солилцоогоор элсэж[2] хоёр жил тоглосон ба 2012 оны долоодугаар сарын 14-нд Бостон Селтикс багт элсэж одоог хүртэл тоглож буй.[3] Бостонд Басс замналынхаа хамгийн өндөр оноо болох 27 оноог авч байв.[4]
Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Mavericks Sign Brandon Bass
- ↑ Magic Sign Free Agent Brandon Bass. NBA.com (July 10, 2009). August 2, 2013-д хандсан.
- ↑ Celtics Re-Sign Brandon Bass
- ↑ Brandon Bass has best playoff game of his career.
Холбоос[засварлах | кодоор засварлах]
- Профайл — NBA.com
- Брэндон Басс НБА болон АБА лигийн үзүүлэлт Basketball-Reference.com сайтаас
«Бостон Селтикс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Брэдли • 4 Томас • 7 Саллинжер • 8 Йеребко • 9 Браун • 12 Розье • 13 Янг • 26 Жексон • 28 Хантер • 30 Холланд • 36 Смарт • 41 Олиник • 42 Хорфорд • 44 Зеллер • 50 Бентил • 51 Надер • 55 Мики • 90 Жонсон • 99 Краудер • дасгалжуулагч Брэд Стивенс |