Фил Пресси

Филлип Майкл «Фил» Пресси (Англи: Phillip Michael "Phil" Pressey; 1991 оны хоёрдугаар сарын 17, Техас, Даллас) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны «Бостон Селтикс» багт тоглодог.[1]

Замнал[засварлах | кодоор засварлах]

Миссури мужийн коллежийн төгсөх ангидаа 11.9 оноо, 7.1 дамжуулалт, 3.5 бөмбөг алдалт дунджилсан Пресси драфтад багтахаар уйгагүй чармайвч жагсаалтын жард багталгүй «Бостон Селтиксээс» урилга авч зуны лигт анхны тоглолтоо хийх завшаан бүрэлдэж байв.[2] Удалгүй «Бостонд» гурван жил лигийн доод 490,180 долларын цалингаар тоглохоор гэрээлэхдээ татгалзаагүй юм.[3] 2014 оны нэгдүгээр сарын 22-нд Ражон Рондо, Эйвери Брэдли болон Жеррид Бэйлесс нарын өнжсөн тоглолтонд Пресси гараанд анх багтахдаа хувийн дээд 20 оноогоо «Вашингтон Уизардсийн» эсрэг (113:111) авав.[4]

Эцэг — 1982 оны драфтын №20 довтлогч Пол Пресси, өдгөө «Лос-Анжелес Лейкерсийн» туслах дасгалжуулагч.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Boston Celtics Summer Camp Part 8: Phil Pressey". Archived from the original on 2015-01-28. Retrieved 2015-03-14.
  2. Conway, Tyler (June 28, 2013). "Phil Pressey Will Have Chance to Prove Himself with Boston Celtics". bleacherreport.com. Los Angeles Times. Retrieved July 5, 2013.
  3. Forsberg, Chris (July 22, 2013). "C's announce signings of Pressey, Faverani". ESPN.com. Retrieved July 22, 2013.
  4. "Undermanned Celtics beat Wizards 113-111 in OT". ESPN. 2014-01-22. Retrieved 2014-01-23.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]