Ронни Тюриаф

Ронни Тюриаф (франц. Ronny Turiaf, 1983 оны нэгдүгээр сарын 13, Мартиника, Ле Робер) — Францын мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд сүүлд НБА-гийн «Миннесота Тимбервулвз» багт тоглож байв. 2005 оны драфтын 37 дахь сонголт тэрээр 2012 онд Майами Хит багт байхдаа НБА-гийн аварга болж байв. Францын шигшээд харъяалалтай.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Тюриаф Францын Мартиника арлын Ле Робер гэх багахан хотод төрж өссөн бөгөөд Америкийн Гонзага коллежийн багт амжилттай тоглож байв.

2008 оны долдугаар сарын 9-нд Голден Стэйт Уорриорз багтай дөрвөн жилийн 17 сая долларын гэрээ байгуулав.

2010 оны долдугаар сарын 9-нд Нью-Йорк Никс багт элссэн.[1]

2011 оны НБА-гийн ажил хаялтын үеэр Францынхаа АСВЕЛ Виллербан багт элссэн.[2]

2011 оны арванхоёрдугаар сарын 10-нд Вашингтон Уизардс багт элссэн.[3]

2012 оны гуравдугаар сарын 21-нд Майами Хит багт элссэн.[4][5] Тухайн оны зургаадугаар сард Хит НБА-гийн аварга болоход багийн бүрэлдэхүүнд багтан улирлын турш 13 тоглолтонд оролцсон байв.

2012 оны долдугаар сарын 27-нд Лос-Анжелес Клипперс багт элссэн.[6]

2013 оны долдугаар сарын 18-нд Миннесота Тимбервулвз багт элссэн.[7]

2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд «Хьюстон Рокетс» зэрэг гурван багийн хэлэлцээрээр «Филадельфияд» ирсэн[8] ч дөрвөн өдөр болоод хасагдсан.[9]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Идэрчүүдийн шигшээ багт 2000 онд дуудагдав.

Шигшээд 2012 оны Зуны олимпийн наадамд оролцов.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Knicks Acquire Randolph, Azubuike & Turiaf. NBA.com. Turner Sports Interactive, Inc (July 9, 2010). July 9, 2010-д хандсан.
  2. ASVEL officially announces Ronny Turiaf
  3. WIZARDS ACQUIRE TURIAF. NBA.com. Turner Sports Interactive, Inc (December 10, 2011). August 5, 2012-д хандсан.
  4. http://sports.yahoo.com/nba/news?slug=aw-wojnarowski_ronny_turiaf_miami_heat_032112
  5. Heat Signs Ronny Turiaf. NBA.com. Turner Sports Interactive, Inc (March 21, 2012). March 21, 2012-д хандсан.
  6. CLIPPERS SIGN FREE AGENT RONNY TURIAF. NBA.com. Turner Sports Interactive, Inc (July 27, 2012). August 5, 2012-д хандсан.
  7. Wolves sign free-agent center Turiaf to two-year deal
  8. Sixers Acquire 2015 Second-round Pick, Ronny Turiaf, And Rights To Sergei Lishouk
  9. Sixers Sign Free Agent Malcolm Thomas

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ронни Тюриаф – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:2006 оны ДАШТ-д Францын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ Загвар:2009 оны ЕАШТ-д Францын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ Загвар:2012 оны зуны олимпт Францын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ