Шейн Баттье
| Шейн Баттье | |||||||||||||||||
| Shane Battier | |||||||||||||||||
| Зодог тайлсан | |||||||||||||||||
| Довтлогч | |||||||||||||||||
| Өндөр: | 203 см | ||||||||||||||||
| Жин: | 100 кг | ||||||||||||||||
| Иргэншил: | |||||||||||||||||
| Мэндэлсэн: | 9 сарын 9, 1978, Мичиган, Детройт | ||||||||||||||||
| Ахлах сургууль: | Детройт Кантри Дэй (Мичиган, Детройт) | ||||||||||||||||
| Их сургууль: | Дьюк (1997—2001) | ||||||||||||||||
| Драфт: | 6, 2001 | ||||||||||||||||
| Тоглогчийн замнал | |||||||||||||||||
| |||||||||||||||||
| |||||||||||||||||
| |||||||||||||||||
Шейн Кортни Баттье (Англи: Shane Courtney Battier, 1978 оны есдүгээр сарын 9-нд Мичиган мужийн Детройт хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд сүүлд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Майами Хит багт жижиг довтлогчоор тоглож байлаа. АНУ-ын шигшээн гишүүн.
Тэр бага сургууль болон их сургуульд байхаасаа сагсан бөмбөгийн спортоор олон тооны шагналууд хүртэж байв. Хожим тус сургуулиуд Баттьегийн өмсгөлийн дугаарыг мөнхөлсөн байдаг.
2001 оны драфтаар №6 сонголтоор Ванкувер Гриззлис буюу одоогийн Мемфис Гриззлис багт элсэж байлаа. Мемфис болон Хьюстон Рокетс багуудад тав таван жил тоглоод одоогийн баг Майами Хитэд 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд ирсэн юм.[1]
Баттье 2012-2013 оны улиралд Хит 27 дараалсан ялалт байгуулж, хоёрт эрэмбэлэгдэх (1971-1972 оны улиралд Лейкерсийн байгуулсан 33 дараалсан ялалтын ард) НБА-гийн түүхэн амжилтын гэрч болж байлаа. Тэр чухал тоглолтуудад холын зайнаас удаа дараа амжилттай шидэлт гүйцэтгэн шинэ амжилтуудын эзэн болж байлаа.
Баттье 2013-2014 оны улирал дуусгаад[2] тоглогчийн замналаа өндөрлүүлжээ.[3]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "HEAT Signs Shane Battier". NBA.com. Turner Sports Interactive, Inc. December 9, 2011. Татаж авсан: June 21, 2013.
- ↑ Shane Battier Will Retire After This Season Barring an 'Act of God'
- ↑ Shane Battier Officially Retires from NBA After 13-Year Career