Крис Андерсен
Крис Андерсен | |||
Chris Andersen | |||
![]() Андерсен Денвер Наггетс багт байхдаа. | |||
«Майами Хит» — № 11 | |||
Төвийн тоглогч / Хүчний тоглогч | |||
Хоч: | Birdman | ||
Өндөр: | 208 см | ||
Жин: | 103 кг | ||
Иргэншил: | ![]() | ||
Мэндэлсэн: | 1978 оны 7 сарын 7 , Калифорни, Лонг Бич | ||
Ахлах сургууль: | Техас, Айола | ||
Их сургууль: | Блинна коллеж | ||
Драфт: | сонгогдоогүй, 1999 | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Крис Андерсен (англ. Chris Andersen, 1978 оны долоодугаар сарын 7-нд Калифорни мужийн Лонг Бич хотод төрсөн) — америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Майами Хит багт тоглодог. "Бёрдмен" (англ. Birdman, "хүн-шуваа") хочоороо олонд илүү танигдсан.
Товчхон[засварлах | edit source]
Крис Андерсен 1999 оны драфтад оролцсон ч сонгогдож чадаагүй юм. Улмаар Хятадын лигт нэг улирал тоглоод нутагтаа эргэн ирж, Нью Мексико Слэм, Фарго Мурхэд Биз зэрэг бие даасан лигийн багуудад тоглож байв. Түүний дараа НБА-гийн хөгжлийн лигт хэсэг тоглож байхдаа Денвер Наггетс багт дуудагдан 2001 оны арваннэгдүгээр сард гэрээ байгуулан элссэн байдаг. Дөрвөн жил энэ багт харъяалагдахдаа Нью-Орлеан Хорнетс багт хоёр удаа тоглож, 2004, 2005 онуудад цагирагт довтлох үзүүлбэрт амжилттай оролцож байжээ. "Бёрдмен" хочтой болсон Андерсен Майами Хит багт 2013 оны нэгдүгээр сарын 30-нд гэрээгээр ирсэн.
Тэр шивээсийн урлагийн хүндэлдэг тул хүзүү, цээж, хөл, гар гээд биеийн бүхий л хэсэгт олон өнгийн шивээсүүд хийлгүүлжээ.
Эшлэл[засварлах | edit source]
Холбоос[засварлах | edit source]
- Крис Андерсен - НБА (англ.)
«Майами Хит» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
1 Бош • 3 Уэйд • 4 Макробертс • 7 Хэмилтон • 8 Жонсон • 9 Денг • 11 Андерсен • 13 Напьер • 15 Чалмерс • 21 Уайтсайд • 22 Грэнжер • 30 Коул • 32 Эннис • 40 Хаслем • 45 Уильямс • дасгалжуулагч Эрик Споэльстра |
1 Крис Бош • 3 Дуэйн Уэйд • 5 Жуван Ховард • 6 Леброн Жеймс • (MVP) 9 Рашард Льюис • 11 Крис Андерсен • 13 Майк Миллер • 15 Марио Чалмерс • 22 Жеймс Жонс • 24 Жарвис Варнадо • 30 Норрис Коул • 31 Шейн Баттье • 34 Рэй Аллен • 40 Удонис Хаслем • 50 Жоел Энтони • Дасгалжуулагч Эрик Споэльстра |