Рашард Льюис

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Рашард Квовон Льюис (англ. Rashard Quovon Lewis, 1979 оны наймдугаар сарын 8-нд Луизиана мужийн Пайнвилль хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Даллас Маверикс багийн тоглогч юм.

НБА-гийн замнал[засварлах | edit source]

Сиэтл Суперсоникс[засварлах | edit source]

Түүнд Флорида, Канзас болон Хьюстон зэрэг алдартай коллежоос тоглуулах санал тавьж байсан ч ахлах сургуулиас шууд драфтад оролцон, Сиэтл Суперсоникс багт 32 дахь сонголт болон элсчээ. Энэ багт Льюис багийн түлхүүр тоглогч болж, 2005 болон 2009 онуудад бүх оддын тоглолтонд оролцож байлаа. Түүнчлэн Льюис Сиэтлийн гурван онооны шидэлтийг хамгийн олон амжилттай гүйцэтгэсэн амжилтыг (918 удаа) эзэмшсэн юм.

Орландо Мэжик[засварлах | edit source]

Сиэтл Суперсоникс багт есөн улирал тоглосоны дараа буюу 2007 оны долоодугаар сарын 11-нд Орландо Мэжик багтай зургаан жилийн гэрээг 118 сая доллараар байгуулан элсчээ.[1] Шинэ баг дахь эхний улиралд Льюис багийнхныхаа хамт плей-оффын II шатанд хүртэл, Детройт Пистонс багт ялагдах хүртлээ амжилттай тоглосон юм. Хасагдах шатанд оноо авалтаар багаа тэргүүлэхийн сацуу бөмбөг авалт, дамжуулалтаар хувийн дээд үзүүлэлтээ шинэчилжээ.

2009 онд бүх оддын тоглолтонд оролцсон амжилттай Льюис өрнөд бүсийн аварга болохдоо Кливленд Кавальерс багийн эсрэг гайхалтай шидэлт гүйцэтгэж байсан ч Лос-Анжелес Лейкерс багт таван тоглолтоор НБА-гийн аварга болох боломжоо алдсан түүхтэй.

2006-2007 оны улиралд дунджилсан 22.4 оноо бол түүний хамгийн өндөр үзүүлэлт юм.

Вашингтон Уизардс[засварлах | edit source]

2010 оны арванхоёрдугаар сарын 18-нд Вашингтон Уизардс багт тоглогч солилцоогоор элссэн билээ.[2]

Майами Хит[засварлах | edit source]

2012 оны долоодугаар сарын 11-нд Майами Хит багт элссэн.[3] Түүний гэрээний үнэ 2 жилийн 2.8 сая доллар байсан ба Хитэд Сиэтлийн багийн анд Рэй Аллентай эргэн нэгдсэн энэ билээ. Шинэ баг нь улирлыг 66-16 харьцаа бүхий онцгой амжилтаар үдэж, шувтаргын тоглолтонд Сан-Антонио Спёрс багийг долоон тоглолтоор дийлж, Льюисийн анхны, багийн дараалж аварга болсоны давхар баяр болсон жил байв. 2013-2014 онд Льюис шувтаргын цувралд Сан-Антонио Спёрсын эсрэг сайн тоглосон.

Даллас Маверикс[засварлах | edit source]

Льюистой 2014 оны долоодугаар сарын 16-нд Даллас Маверикс гэрээлэв.[4]

Хувийн дээд оноо авалт[засварлах | edit source]

Льюис хувийн дээд 51 оноог 2003 оны аравдугаар сарын 30-нд Лос-Анжелес Клипперс багийн эсрэг Сиэтл Суперсониксийн бүрэлдэхүүнд байхдаа авч байв.

Эшлэл[засварлах | edit source]

  1. "Magic Acquire Rashard Lewis is a Sign-and-Trade Deal with Seattle", NBA.com, July 11, 2007. June 1, 2013-нд авсан. 
  2. Wizards Acquire Rashard Lewis From Magic. NBA.com (2010-12-18). 2010-12-18-д хандсан.
  3. HEAT Signs Rashard Lewis. NBA.com (2012-07-11). 2012-07-11-д хандсан.
  4. Mavericks add veteran Rashard Lewis. NBA.com (July 16, 2014,). July 16, 2014-д хандсан.

Холбоос[засварлах | edit source]