Винс Картер
Винс Картер | |||||||||||||||||
Vince Carter | |||||||||||||||||
![]() Винс Картер 2013 оны гуравдугаар сард. | |||||||||||||||||
«Мемфис Гриззлис» — № 15 | |||||||||||||||||
Шидэгч-хамгаалагч/ Жижиг довтлогч | |||||||||||||||||
Өндөр: | 198 см | ||||||||||||||||
Жин: | 100 кг | ||||||||||||||||
Иргэншил: | ![]() | ||||||||||||||||
Мэндэлсэн: | 1977 оны 1 сарын 26 , Флорида, Дейтона Бич | ||||||||||||||||
Ахлах сургууль: | Мэйнленд (Флорида, Дейтона Бич) | ||||||||||||||||
Драфт: | 5, 1998, Голден Стэйт Уорриорз | ||||||||||||||||
Тоглогчийн замнал | |||||||||||||||||
| |||||||||||||||||
| |||||||||||||||||
|
Винсент Ламар Картер (англ. Vincent Lamar Carter, 1977 оны нэгдүгээр сарын 26-нд Флорида мужийн Дейтона Бич хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Мемфис Гриззлис багийн тоглогч юм. Тэрээр жижиг довтлогч болон шидэгч-хамгаалагчийн байрлалд тоглодог. 1998 оны драфтаар Голден Стэйт Уорриорз багт сонгогдсон ч Торонто Рэпторс тэр дор нь эгнээндээ элсүүлж, улмаар Нью-Жерси Нетс болон Орландо Мэжик багуудад дамжин тогложээ. Сагсан бөмбөгчин Трэйси Макгрэди бол түүний үеэл дүү.
Товчхон[засварлах | кодоор засварлах]
Картерийн сод амжилтуудыг товчхон дурдахад 2000 онд Америкийн шигшээ багт багтан Сиднейн олимпт түрүүлсэн бол 2001 оны нэгдүгээр сарын 17-нд Нью-Йорк Никс багтай хийсэн НБА-гийн тоглолтонд замналын турш дахь "20000 дахь оноогоо" авсан юм.[1] 20000 давуулан оноо авсан өнөө цагийн 30 шилдэг тоглогчдын нэг Картер анх 1998 оны драфтаар №5 дахь сонголтоор НБА-д орж ирж байв. 1999 онд Торонто Рэпторс багт 50 тоглолтонд 18.3 оноо дунджилсан нь НБА-гийн шилдэг залуу тоглогчийн шагнал авахад хангалттай байсан юм. Тэр 2000 онд улирлын турш 25.7 оноо дунджилсан бөгөөд цагирагт довтлох тэмцээнд түрүүлж, холимог оддын тоглолтонд гарамгай дамжуулалтаараа ялгарч байлаа. Түүнчлэн 2001 онд 82 тоглолтын турш 27.6 оноо дунджилсан нь дээд үзүүлэлт нь байлаа.
Нью-Жерси Нетс багт алба хаасан таван жилийн хугацаанд Картерийн хувьд тоглолтын идэвхи жаахан суларсан мэт түүний статистик үзүүлэлтээс харагдах мэт авч тун амжилттай тоглож байсан билээ. Энэ багт Майами Хит багийн эсрэг 2005 онд тоглохдоо 51 оноо авсан нь түүний шилдэг үзүүлэлт төдийгүй, гучин насны босго давсан жилдээ буюу 2007 онд Финикс Санз багтай тоглосон тоглолтон дээр 47 оноо, 18 самбар, 12 дамжуулалтаар трипл-дабл хийсэн нь гайхам байсан юм.
2011 оны арванхоёрдугаар сарын 10-нд бүтэн улирал Финикс Санз багтай өнгөрүүлсэн гэрээгээ өндөрлөж Даллас Маверикс багт ирсэн юм. 2012 оны арваннэгдүгээр сарын 25-нд Лейкерс (89:115) багтай тоглосон Далласын тоглолтонд Картер НБА-гийн 1000 дахь тоглолтоо хийж байв.[2]
2014 оны долоодугаар сарын 12-нд Мемфис Гриззлистэй гурван жилийн гэрээг 12,2 сая доллараар байгуулав.[3][4]
Тоглох ур чадвар[засварлах | кодоор засварлах]
Картерийн тоглолтын хэв маягийн тухайд дундаж нуруутай, бадриун чийрэг биетэй тул хурд хүчний тэсрэлттэй, үсрэлт сайтай, замналын туршид 1500 гаруй холын зайн шидэлтийг амжилттай болгосон гэхээр шидэлт тун сайн гэдгийг харуулж байна. Түүнийг "Винсенити", "Хагас хүн" гэж хочлох нь олонтаа.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Картер набрал своё 20-тысячное очко в матче с «Нью-Йорком»
- ↑ Винс Картер провел свой 1000-й матч
- ↑ "Grizzlies sign Vince Carter to multi-year contract". NBA.com. July 12, 2014. Retrieved July 12, 2014.
- ↑ "Grizzlies sign Vince Carter to multiyear contract". NBA.com. July 12, 2014. Retrieved July 12, 2014.
Холбоос[засварлах | кодоор засварлах]
- Профайл - НБА
- Үзүүлэлт - www.basketball-reference.com
- Үзүүлэлт - www.sports-reference.com
- Албан ёсны цахим хуудас
- Twtter
«Мемфис Гриззлис» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
1 Стоукс • 3 Адамс • 5 Ли • 8 Пондекстер • 9 Аллен • 11 Конли • 12 Калатес • 15 Картер • 19 Удрих • 21 Принс • 30 Луер • 33 Газоль • 41 Куфос • 50 Рэндольф • дасгалжуулагч Дэвид Жоргер |
НБА-гийн шилдэг залуу тоглогч | |
---|---|
1953 Мейнек • 1954 Феликс • 1955 Петтит • 1956 Стоукс • 1957 Хейнсон • 1958 Солдсберри • 1959 Бэйлор • 1960 Чемберлен • 1961 Робертсон • 1962 Беллами • 1963 Дишингер • 1964 Лукас • 1965 Рид • 1966 Бэрри • 1967 Бинг • 1968 Монро • 1969 Анселд • 1970 Алсиндор • 1971 Коэунс болон Петри • 1972 Уикс • 1973 Макаду • 1974 Дигрегорио • 1975 Уилкс • 1976 Адамс • 1977 Дэнтли • 1978 Дэвис • 1979 Форд • 1980 Бёрд • 1981 Гриффит • 1982 Уильямс • 1983 Каммингс • 1984 Сэмпсон • 1985 Жордан • 1986 Юинг • 1987 Персон • 1988 Жексон • 1989 Ричмонд • 1990 Робинсон • 1991 Колман • 1992 Жонсон • 1993 О'Нил • 1994 Уэббер • 1995 Кидд болон Хилл • 1996 Стадемайр • 1997 Айверсон • 1998 Данкан • 1999 Картер • 2000 Брэнд болон Фрэнсис • 2001 Миллер • 2002 П. Газоль • 2003 Стадемайр • 2004 Жеймс • 2005 Окафор • 2006 Пол • 2007 Рой • 2008 Дюрант • 2009 Рөүз • 2010 Эванс • 2011 Гриффин • 2012 Ирвинг • 2013 Лиллард • 2014 Картер-Уильямс • 2015 Уиггинс • 2016 Таунс |
НБА-гийн цагирагт довтлох тэмцээний аваргууд | |
---|---|
1984 Нэнс • 1985 Уилкинс • 1986 Уэбб • 1987 Жордан • 1988 Жордан • 1989 Уокер • 1990 Уилкинс • 1991 Браун • 1992 Себальос • 1993 Майнер • 1994 Райдер • 1995 Майнер • 1996 Бэрри • 1997 Брайант • 1998-99 Зохиогдоогүй • 2000 Картер • 2001 Мэйсон • 2002 Ричардсон • 2003 Ричардсон • 2004 Жонс • 2005 Смит • 2006 Робинсон • 2007 Грин • 2008 Ховард • 2009 Робинсон • 2010 Робинсон • 2011 Гриффин • 2012 Эванс • 2013 Росс • 2014 Уолл • 2015 Лавайн |
![]() ![]() | |
---|---|
4 Стив Смит • 5 Жейсон Кидд • 6 Аллан Хьюстон • 7 Алонзо Моурнинг • 8 Тим Хардуэй • 9 Винс Картер • 10 Кевин Гарнетт • 11 Вин Бейкер • 12 Рэй Аллен • 13 Антонио Макдайесс • 14 Гэри Пэйтон • 15 Шариф Абдур-Рахим • Дасгалжуулагч: Руди Томьянович |