Брэндон Рой
Брэндон Рой | |||
Brandon Roy | |||
![]() | |||
Зодог тайлсан | |||
Шидэгч-хамгаалагч | |||
Өндөр: | 198 см | ||
Жин: | 96 кг | ||
Иргэншил: | ![]() | ||
Мэндэлсэн: | 1984 оны 7 сарын 23 , Вашингтон, Сиэтл | ||
Ахлах сургууль: | Гарфилд (Вашингтон, Сиэтл) | ||
Их сургууль: | Вашингтон (2002—2006) | ||
Драфт: | 6, 2006, Миннесота Тимбервулвз | ||
НБА-гийн үзүүлэлт | |||
Тоглолт: | 321 | ||
Оноо: | 6107 (19 тоглолтын дундаж) | ||
Авалт: | 1374 (4.3 тоглолтын дундаж) | ||
Дамжуулалт: | 1494 (4.7 тоглолтын дундаж) | ||
Таслалт: | 332 (1 тоглолтын дундаж) | ||
Хаалт: | 76 (0.2 тоглолтын дундаж) | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Брэндон Дуэйн Рой (англ. Brandon Dawayne Roy, 1984 оны долоодугаар сарын 23-нд Вашингтон мужийн Сиэтл хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Портленд Трэйл Блэйзерс, Миннесота Тимбервулвзэд тоглож байв. 2011-2012 оны улирал эхлэхэд бэртлээс шалтгаалан зодог тайлсан[1] ч дараа жил Миннесота Тимбервулвзтэй гэрээлсэн юм.[2]
2006 оны драфтын №6 Ройг Миннесота сонгож байлаа.
Замнал[засварлах | кодоор засварлах]
Рой Сиэтл Суперсониксийн эсрэг НБА-д анх гараалж,[3] 20 оноо авсан бол дараагийн тоглолтонд 19 оноо цуглуулж байв.[4] 2006 оны арванхоёрдугаар сарын 22-нд Торонто Рэпторстой тоглоход анхны дабл-даблаа биелүүлсэн Рой 2007 оны нэгдүгээр сарын байдлаар 14.5 онооны дунджаар рүүки тоглогчдыг тэргүүлэж байлаа. Улмаар Портленд Трэйл Блэйзерсийн түүхэнд шинэ оддын тоглолтонд сонгогдсон дөрөв дэх тоглогч болж, улирал шувтарахад 57 тоглолтонд 16.8 оноо, 4.4 бөмбөг авалт, 4.0 дамжуулалт дунджилсанаар НБА-гийн оны шинэ тоглогчоор шалгарсан юм.

Анхны улирлаас авахуулаад Рой бэртэлд байнга өртдөг байсаныг онцлох нь зүйтэй.
2007-2008, эхний 48 тоглолтын байдлаар 19.1 оноо, 5.8 дамжуулалт, 4.6 бөмбөг авалт дунджилсан Рой арванхоёрдугаар сарын туршид Блэйзерсийн 13 дараалсан ялалтын баатраар мандав. Тухайн жилийн НБА-гийн бүх оддын тоглолтонд тэр нөөцөөс 18 оноо, 9 бөмбөг авалт хийв.
2008 оны арванхоёрдугаар сарын 18-нд Финикс Санзтай тоглоход будагтай талбайгаас 27-14, чөлөөт шидэлтээс 21-19, гурван оноо шидэлтээс 7-5 амжилттай гүйцэтгэн хувийн дээд 52 оноо авч, 6 дамжуулалт, 5 самбар, 1 хаалт, ганц ч бөмбөг алдаагүй ажээ.[5] 2009 оны нэгдүгээр сарын 24-нд Блэйзерсийн түүхэн дээд 10 бөмбөг таслалтыг Вашингтон Уизардсын эсрэг хийв.[6] Наймдугаар сарын 5-нд Рой дөрвөн жил 'тулсан' цалингаар цалинжихаар гэрээлэв.[7]
Хоёр өвдөгний зөөлөн эдийн хүндхэн бэртэлтэй Рой 2011 оны НБА-гийн ажил хаялтын үеэр Блэйзерстэй өршөөлийн заалтаар тохиролцон зодог тайлахаа мэдэгдэв.[8]
Зодог тайлсан Рой 2012 оны долоодугаар сарын 31-нд Миннесота Тимбервулвзтай гэрээлэв.[9] Гэхдээ тавхан тоглолтонд 24.4 минут тоглохдоо 5.8 оноо, 2.8 самбар, 4.6 дамжуулалт дунджилан 2013 оны тавдугаар сарын 10-нд бүрэлдэхүүнээс хасагдсан түүхтэй.[10]
НБА-гийн үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]
Таних тэмдэг | |||||
---|---|---|---|---|---|
ОТ | Оролцсон тоглолт | ГГ | Гараанд гарсан | ТДМ | Тоглосон дундаж минут |
ШХ% | Шидэлтийн хувь | 3ОШ% | 3 онооны шидэлтийн хувь | ЧШ% | Чөлөөт шидэлтийн хувь |
Сам | Самбараас бөмбөг авсан дундаж | Дам | Дамжуулалтын дундаж per game | Тас | Бөмбөг таслалтын дундаж |
Хаа | Хаалтын дундаж | ОД | Онооны дундаж | Тод | Замналын шилдэг үзүүлэлт |
Улирал[засварлах | кодоор засварлах]
Он | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2006-07 | Портленд | 57 | 55 | 35.4 | .456 | .377 | .838 | 4.4 | 4.0 | 1.2 | .2 | 16.8 |
2007-08 | Портленд | 74 | 75 | 37.7 | .454 | .340 | .753 | 4.7 | 5.8 | 1.1 | .2 | 19.1 |
2008-09 | Портленд | 78 | 78 | 37.2 | .480 | .377 | .824 | 4.7 | 5.1 | 1.1 | .3 | 22.6 |
2009-10 | Портленд | 65 | 65 | 37.2 | .473 | .330 | .780 | 4.4 | 4.7 | .9 | .2 | 21.5 |
2010-11 | Портленд | 47 | 23 | 27.9 | .400 | .333 | .848 | 2.6 | 2.7 | .8 | .3 | 12.2 |
2012-13 | Миннесота | 5 | 5 | 24.4 | .314 | .000 | .700 | 2.8 | 4.6 | .6 | .0 | 5.8 |
Замнал | 326 | 300 | 35.5 | .459 | .348 | .800 | 4.3 | 4.7 | 1.0 | .2 | 18.8 | |
Бүх одод | 2 | 0 | 30.0 | .833 | .667 | .000 | 7.0 | 5.0 | .5 | .5 | 16.0 |
Хасагдах шат[засварлах | кодоор засварлах]
Он | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2009 | Портленд | 6 | 6 | 39.7 | .459 | .471 | .870 | 4.8 | 2.8 | 1.3 | 1.2 | 26.7 |
2010 | Портленд | 3 | 1 | 27.7 | .303 | .167 | .778 | 2.3 | 1.7 | .0 | .0 | 9.7 |
2011 | Портленд | 6 | 0 | 23.0 | .500 | .286 | .615 | 2.1 | 2.8 | .2 | .0 | 9.3 |
Замнал | 15 | 7 | 30.6 | .442 | .326 | .809 | 3.3 | 2.6 | .5 | .6 | 16.3 |
Хувийн дээд үзүүлэлтүүд[засварлах | кодоор засварлах]
- Оноо авалт: 52, Финикс Санзын эсрэг 2008 оны арванхоёрдугаар сарын 18-нд
- Бөмбөг авалт: 14, Сиэтл Суперсониксийн эсрэг 2008 оны хоёрдугаар сарын 14-нд
- Дамжуулалт: 12, Лос-Анжелес Лейкерсийн эсрэг 2008 оны хоёрдугаар сарын 12-нд
- Хаалт: 3, Индиана Пэйсерсийн эсрэг 2010 оны гуравдугаар сарын 3-нд
- Бөмбөг таслалт: 10, Вашингтон Уизардсийн эсрэг 2009 оны нэгдүгээр сарын 24-нд
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Брендон Рой: «Семья и здоровье для меня важнее»
- ↑ Баскетболист Рой договорился о контракте с "Миннесотой"
- ↑ Kelly, Steve. "Roy is just the player to help the Blazers make a turnaround", The Seattle Times, October 11, 2006. November 12, 2008-нд авсан.
- ↑ "Roy receives 127 of 128 first-place votes as top rookie", Associated Press, espn.com, May 2, 2007
- ↑ Blazers end 11-game skid vs. Phoenix behind Roy's career-high 52. ESPN (December 18, 2008). December 20, 2008-д хандсан.
- ↑ Roy swipes 10 steals, Oden continues encouraging play in Blazers' win. ESPN (January 24, 2009). January 25, 2009-д хандсан.
- ↑ Roy agrees to extension with Blazers. ESPN (August 6, 2009). September 13, 2009-д хандсан.
- ↑ Trail Blazers Designate Roy Contract for Amnesty. NBA.com. Turner Sports Interactive, Inc (December 15, 2011). December 16, 2011-д хандсан.
- ↑ "Wolves Sign 3-Time NBA All-Star Brandon Roy", NBA.com, Turner Sports Interactive, Inc, July 31, 2012. July 31, 2012-нд авсан.
- ↑ Wolves Waive Brandon Roy. NBA.com. Turner Sports Interactive, Inc (May 10, 2013). May 10, 2013-д хандсан.
Холбоос[засварлах | кодоор засварлах]
- Үзүүлэлт - www.basketball-reference.com (англ.)
- Профайл - НБА (англ.)
- Коллеж (англ.)
НБА-гийн шилдэг залуу тоглогч | |
---|---|
1953 Мейнек • 1954 Феликс • 1955 Петтит • 1956 Стоукс • 1957 Хейнсон • 1958 Солдсберри • 1959 Бэйлор • 1960 Чемберлен • 1961 Робертсон • 1962 Беллами • 1963 Дишингер • 1964 Лукас • 1965 Рид • 1966 Бэрри • 1967 Бинг • 1968 Монро • 1969 Анселд • 1970 Алсиндор • 1971 Коэунс болон Петри • 1972 Уикс • 1973 Макаду • 1974 Дигрегорио • 1975 Уилкс • 1976 Адамс • 1977 Дэнтли • 1978 Дэвис • 1979 Форд • 1980 Бёрд • 1981 Гриффит • 1982 Уильямс • 1983 Каммингс • 1984 Сэмпсон • 1985 Жордан • 1986 Юинг • 1987 Персон • 1988 Жексон • 1989 Ричмонд • 1990 Робинсон • 1991 Колман • 1992 Жонсон • 1993 О'Нил • 1994 Уэббер • 1995 Кидд болон Хилл • 1996 Стадемайр • 1997 Айверсон • 1998 Данкан • 1999 Картер • 2000 Брэнд болон Фрэнсис • 2001 Миллер • 2002 П. Газоль • 2003 Стадемайр • 2004 Жеймс • 2005 Окафор • 2006 Пол • 2007 Рой • 2008 Дюрант • 2009 Рөүз • 2010 Эванс • 2011 Гриффин • 2012 Ирвинг • 2013 Лиллард • 2014 Картер-Уильямс • 2015 Уиггинс • 2016 Таунс |