Пол Миллсэп
Пол Миллсэп | |||
Paul Millsap | |||
«Атланта Хокс» — № 4 | |||
Хүчний довтлогч | |||
Өндөр: | 203 см | ||
Жин: | 113 кг | ||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | ||
Мэндэлсэн: | 1985 оны 2 сарын 10 , Луизиана, Монро | ||
Ахлах сургууль: | Грэмблинг лаборатори | ||
Их сургууль: | Луизианагийн ТИС | ||
Драфт: | 47, 2006, Юта Жаз | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Пол Миллсэп (Англи: Paul Millsap, 1986 оны хоёрдугаар сарын 10-нд Луизиана мужийн Монро хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Атланта Хокс багт тоглодог. 2006 оны драфтаар Юта Жаз багт анх элсэж байсан. Коллежийн АШТ-д гурав жил дараалан самбарын шилдэг байж түүхэн амжилтын эзэн болж байлаа.
Товчхон
[засварлах | кодоор засварлах]Юта Жаз
[засварлах | кодоор засварлах]НБА-д элссэн жилдээ сэтгүүлчид шилдэг шинэ тоглогчийн шагналыг Пол Миллсэп авна хэмээн таамаглаж байсан ч аваагүй юм.[1] Улирлын бүх тоглолтонд Миллсэп 7 оноо, 5 бөмбөг авалт дунджилсан байна. 38 минут тоглохдоо 20 оноо, 17 самбар, 4 хаалт, 4 бөмбөг таслалт, 3 дамжуулалтыг хийсэн, нийт зургаан дабл-дабл хийсэн гэх мэт магтууштай олон тоглолтуудыг үзүүлж байсантай дээрх таамаг холбоотой. 2007-2008 оны улирал эхлээд л Кливленд Кавальерс багтай тоглож байхдаа 27 оноо авч удалгүй арванхоёрдугаар сард Орландо Мэжикийн эсрэг 28 оноо авч форм сайтайгаа харуулж байлаа. Харин оноо авалтын амжилтаа 2008 оны арванхоёрдугаар сард Бостон Селтикс багийн эсрэг авсан 32 оноогоор ахиулсан. Тэр 2006 оноос тасралтгүй 194 тоглолтонд оролцож, 2008 оны арванхоёрдугаар сарын 26-нд Даллас Мавериксийн эсрэг тоглолтонд бэртлийн шалтгаанаар анх удаа өнжсөн байдаг.[2]
2008-2009 оны улиралд бэртэлтэй Карлос Бүүзерийн оронд гарааны тоглогч болсоноор үзүүлэлтүүд нь эрс өсч 15.5 оноо, 9.5 бөмбөг авалт дунджилжээ. Түүнчлэн 2010 оны арваннэгдүгээр сарын 9-нд Майами Хит багт 22 оноогоор хоцорч явсан тоглолтонд Миллсэпийн авсан 46 оноо нэмэлт цаг сунгатал гайхалтай эргэн ирэлт болж чадсан юм. Цаг дуусах мөчид 116-114 харьцаагаар Хокс хүндхэн ялалт байгуулсан байдаг билээ.[3]
Атланта Хокс
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Юта дахь долоон жилийн замналаа өндөрлүүлж, 2013 оны долоодугаар сарын 10-нд Атланта Хокс багтай хоёр жилийн гэрээ байгуулан элссэн.[4][5] 2014 онд Бүх оддын тоглолтонд оролцсон.[6]
2014 оны гуравдугаар сарын 18-нд Торонто Рэпторсийг мөн л нэмэлт цагт 118-113 хожсон Хоксийн тоглолтонд Миллсэп анхны трипл-даблаа (19 оноо, 13 самбар болон 10 дамжуулалт) хийсэн.[7]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Rookie report: Disappointments and a surprise ROY". Татаж авсан: 2006-12-09.
- ↑ "Millsap nets career-high 28 as Magic booed in home loss to Jazz". Эх хувилбараас архивласан: 2012-09-29. Татаж авсан: 2014-04-02.
- ↑ "Recap: 2010-11-09 Miami Heat". Эх хувилбараас архивласан: 2012-10-25. Татаж авсан: 2014-04-02.
- ↑ Brian, Windhorst (July 5, 2013). "Sources: Paul Millsap, Hawks agree". ESPN.com. Татаж авсан: October 15, 2013.
- ↑ "HAWKS SIGN FORWARD PAUL MILLSAP". NBA.com. July 10, 2013. Татаж авсан: October 15, 2013.
- ↑ HAWKS FORWARD PAUL MILLSAP SELECTED AS NBA EASTERN CONFERENCE ALL-STAR RESERVE
- ↑ Notebook: Hawks 118, Raptors 113 (OT)
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- НБА-гийн албан ёсны цахим хуудас - Профайл (англ.)
- Үзүүлэлт (англ.)
- Албан ёсны цахим хуудас (англ.)