Рэнди Фой

Рэнди Фой (Англи: Randy Foye, 1983 оны есдүгээр сарын 24-нд Нью-Жерси мужийн Ньюарк хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Денвер Наггетс багийн хамгаалан тоглогч юм.

Замналын товчоон[засварлах | кодоор засварлах]

Миннесота Тимбервулвз багт байхдаа, 2006-2007 онд улирлын бүх тоглолтын турш дунджаар 22.9 минут тоглохдоо 10.1 оноо, 2.7 бөмбөг авалт, 2.8 дамжуулалт, 0.65 бөмбөг таслалт, 0.3 хаалт хийж байжээ. 2008-2009 онд 70 тоглолтонд дунджаар 35.6 минут оролцож 16.3 оноо, 4.3 дамжуулалт хийж байсан нь түүний хувьд гялалзсан үе нь байв.

Фой 2009 оны зургаадугаар сарын 23-нд Вашингтон Уизардс багт шилжсэн.[1]

2010 оны долоодугаар сарын 8-нд Лос-Анжелес Клипперс багт элссэн.[2]

2012 оны долоодугаар сарын 25-нд Юта Жаз багт элссэн.[3] Энэ хооронд Фой багийнхаа нэг улиралд гурван оноо шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн амжилтыг 434 шидэж байж, 178-ийг нь амжилттай болгон тогтоож байжээ.

2013 оны долоодугаар сарын 10-нд Денвер Наггетс багт шилжиж ирсэн.[4]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Source: Deal sends Minnesota Timberwolves' Randy Foye, Mike Miller to Washington Wizards – ESPN". Sports.espn.go.com. June 24, 2009. Retrieved October 2, 2010.
  2. "CLIPPERS SIGN FREE AGENT GUARD RANDY FOYE". NBA.com. July 8, 2010. Retrieved July 9, 2010.
  3. Jazz Agrees to Terms with Guard Randy Foye
  4. "Denver Nuggets Acquire Randy Foye In Three-Team Trade". NBA.com. Turner Sports Interactive, Inc. July 10, 2013. Retrieved July 14, 2013.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Рэнди Фой – Викимедиа зураг, бичлэг, дууны сан