Трэси Макгрэди
Трэйси Макгрэди | |||||||||||
Tracy McGrady | |||||||||||
Зодог тайлсан | |||||||||||
Шидэгч-хамгаалагч / Жижиг довтлогч | |||||||||||
Хоч: | T-Mac | ||||||||||
Өндөр: | 203 см | ||||||||||
Жин: | 102 кг | ||||||||||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | ||||||||||
Мэндэлсэн: | 1979 оны 5 сарын 24 | ||||||||||
Ахлах сургууль: | Маунт Зион Христ (Өмнөд Каролина, Дарем) | ||||||||||
Драфт: | 9, 1997, Торонто Рэпторс | ||||||||||
НБА-гийн үзүүлэлт | |||||||||||
Тоглолт: | 938 | ||||||||||
Оноо: | 18381 (19.6 тоглолтын дундаж) | ||||||||||
Авалт: | 5276 (5.6 тоглолтын дундаж) | ||||||||||
Дамжуулалт: | 4161 (4.4 тоглолтын дундаж) | ||||||||||
Тоглогчийн замнал | |||||||||||
| |||||||||||
| |||||||||||
|
Трэси Ламар Макгрэди Жуниор (Англи: Tracy Lamar McGrady, Jr., 1979 оны 5 сарын 24-нд Флорида мужийн Бартоу хотод төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын зодог тайлсан сагсан бөмбөгчин юм. Ахлах сургуулиа төгсөөд шууд НБА-д драфтлагдсан ба лигт тоглож байх хугацаандаа 7 удаа бүх оддын тоглолтод оролцож, 2003,2004 онуудад НБА-г оноо авалтаараа тэргүүлж байжээ. Детройтоос гадна Торонто Рэпторс, Орландо Мэжик, Хьюстон Рокетс багуудад тоглож байсан. Хүмүүс түүний тоглолтын арга барилыг "мөсөн хүн" хочит Жорж Гэрвинтэй адилтгах нь бий.
Өсвөр нас
[засварлах | кодоор засварлах]Флорида муж улсын Обурндэйл ахлах сургуульд 3 жил тоглосны дараагаар Хойд Каролинагийн Маунт Зион Христийн Академи руу шилжсэн. Тухайн жилдээ USA Today сонины оны шилдэг ахлах сургуулийн тоглогчоор шалгарсан. Тэр ахлах сургуулиа төгсөөд НБА-д ороогүй байсан бол Кентаккийн их сургуульд орох байсан гэдэг.
НБА дахь замнал
[засварлах | кодоор засварлах]Торонто Рэпторс (1997-2000)
[засварлах | кодоор засварлах]Торонто Рэпторс баг түүнийг 1997 оны драфтын 9 дэх сонголтоор авсан. Эхний 2 жил тэрээр ихэвчлэн сэлгээнээс тоглолтод оролцдог байсан ба дундаж оноо нь хоёр оронтой тоонд хүрээгүй аж. Харин 2 дахь улирлаасаа эхлэн өөрийн хаяал болох Винс Картерын хамт Торонтод хүчин зүтгэх болжээ. 1999-2000 оны улирал тэрээр шилдэг тоглолт үзүүлж 79 тоглолтын 34-т нь гараанд гарч, дунджаар 15.4 оноо авч, мөн замналынхаа дээд үзүүлэлт болох 1.9 хаалт хийж байжээ. Мөн тэрээр бүх цаг үеийн түүхэнд шилдэгт тооцогдох 2000 оны цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээнд оролцон 2 дугаар шатанд шалгарч байсан түүхтэй. Тухайн тэмцээнд түүний хаяал түрүүлж байсан. 2000 онд Торонто баг хаяалуудын ачаар түүхэндээ анх удаа плэй-оффт шалгарсан хэдий ч Нью-Йорк Никс багт 3-0 ээр "шүүрдүүлсэн". Торонтод байх хугацаанд нь шийдвэрлэх мөчид үргэлж Картерт бөмөг шилждэг байсан учир түүний сүүдэрт дарагдахыг хүсэлгүй 2000 оны зун чөлөөт агент болсон.
Орландо Мэжик (2000-2004)
[засварлах | кодоор засварлах]2000 оны 8 сарын 3-нд Орландо Мэжик багтай гэрээ байгуулснаар Грант Хиллийн хамт тоглох болсон. Олон хүн тэр хоёрт итгэн, Мэжикийг зүүн бүсдээ өндөр амжилт үзүүлнэ гэж найдацгааж байв. Гэвч Грант Хилл бэртлийн улмаас ердөө дөрөвхөн тоглолтонд оролцсон нь Т-Макийг оноо авалтаараа тэргүүлж багийн лидер тоглогч болох боломжийг олгосон. Улирлын дундуур Орландогийн фенүүд түүнийг бүх оддын тоглолтын гарааны тоглогчоор сонгож, улирал дуусахад НБА түүнд MIP буюу амжилт нь ахисан тоглогчийн шагналбг гардуулсан байна. Тэр улирал Мэжик плэй-оффт шалгарсан хэдий ч Милоуки Бакст хожигдсон. Дараагийн улиралд ч бас Т-Мак гайхалтай тоглолтоо үргэлжлүүлж, дунджаар 26 оноо авсаар 2 дахь удаагаа бүх оддын тоглолтод оролцон, Бүх НБА-гийн нэгдүгээр багт нэрлэгджээ. Мэжик улирлыг 44-38 гэсэн амжилттай дуусгаж плэй-оффт шалгарсан хэдий ч эхний шатандаа Шарлотт Хорнетс багт хожигдсон. Мөн 2002-2003 оны улиралд тэрээр 32.1 оноо дунджилснаар Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо Америкийн Сагсан Бөмбөгийн Холбоод нэгдсэнээс хойш лигийг оноо авалтаар тэргүүлсэн хамгийн залуу тоглогч болжээ. Мэжик баг тэр жил бүсийнхээ 8 дугаар байраар плэй-оффт шалгарч Детройт Пистонс багтай тоглосон. Эхний 4 тоглолтод 3-1 ээр тэргүүлж байсан боловч дараалан 3 хожигдсоноор ахиад л нэгдүгээр шатнаасаа хасагдах нь тэр.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- Албан ёсны сайт
- NBA.com дахь намтар
- Трэси Макгрэди НБА болон АБА лигийн үзүүлэлт Basketball-Reference.com сайтаас