Дуэйн Уэйд

Дуэйн Тайрон Уэйд, бага (Англи: Dwyane Tyrone Wade, Jr, 1982 оны нэгдүгээр сарын 17-нд Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн) — Америкийн нэрт сагсан бөмбөгчин бөгөөд 2003 онд драфтын 5 дахь сонголтоор Майами Хит багт ирсэнээсээ хойш саяхныг хүртэл шидэлттэй хамгаалагч байрлалынхаа шилдэг тоглогч нарын нэгт зүй ёсоор тооцогдсоор ирсэн бөгөөд НБА-гийн аварга цолыг гурван удаа (2006, 20122013) хүртсэн. 2005-2015 оны хооронд Бүх оддын тоглолтонд 11 удаа сонгогдож, 2006, 2007 онуудад НБА-гийн Бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээнд дарааллан түрүүлж, 2010 онд Бүх оддын тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдэж байлаа. 2010 онд багтайгаа зургаан жилийн гэрээг 110 сая долларын цалинтай гэрээг байгуулжээ.

Түүнчлэн Уэйд АНУ-ын шигшээ багийн хамтаар хоёр удаа олимпийн наадамд оролцож 2008 оны Бээжингийн олимпийн наадамд аваргалж, 2006 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ. Одоогоор түүний болон багийн амжилт нь уналтад ороод байгаа бөгөөд Зарим мэргэжилтэнүүдийн хэлж байгаагаар хаан жэймс буцаж ирдэггүй л юм бол энэ баг дахиж плээеоффийн бараа харахгүй ч гэж хэлж байгаа билээ

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Дуэйн Уэйд 1982 онд Иллинойс мужийн Чикаго хотноо Жолинда болон Дуэйн Уэйд нарын хүү болон мэндэлсэн.

НБА-гийн замнал[засварлах | кодоор засварлах]

2003-04 оны улирал[засварлах | кодоор засварлах]

Майами Хит баг түүнийг драфтын 5 дахь сонголтоор сонгож авсан. Тухайн улиралд Уэйд талбай дээр дунджаар 34.9 минутыг өнгөрүүлсэн бөгөөд 16,2 оноо, 4 самбар, 4,5 оновчтой дамжуулалтыг дунджилж шилдэг залуу тоглогчдын дээгүүрт эрэмбэлэгдсэн юм. Хэдий Майами улиралыг 5-15 гэсэн муу үзүүлэлтээр эхлүүлсэн ч 42 хожил, 40 хожигдолтой улирлыг дуусган хасагдах шатанд дорнод бүсийн 4-р байраар шалгарч Нью Орлеанс Хорнетс багтай учраа тааран тоглож 4-3 харьцаатай хожиж 2-р шатанд шалгарсан байна. 2-р шатанд тэд тухайн улиралын дорнод бүсийн тэргүүн баг Индиана Пэйсэрст 4-2 харьцаатай хожигдсон байна. Хэдий Уэйд амжиллтай улиралыг үдсэн боловч шилдэг шинэ тоглогчийн өрсөлдөөнд Леброн Жеймс болон Кармело Энтони нарт ялагдсан юм.

2004-05 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2004-2005 оны улирал эхлэхийн өмнө Лос Анжелес Лэйкерс багийн төвийн тоглогч Шакил О'Нил Майами Хит багтай нэгдсэн. Мөн Уэйд Бүх оддын тоглолтод анх удаагаа сонгогдон оролцож 14 оноо авч байжээ. Улмаар Майами 59-23 амжилтаар дорнод бүсийг тэргүүлж хасагдах шатны эхний тойрогт Нью Жерси Нетс багийг цуврал 4 тоглолтод шүүрдэж дараагийн шатанд шалгарчээ. Уэйд Нью Жерсигийн эсрэг 26.3 оноо, 8.8 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалт дундажласан байна. 2-р шатанд Хит Вашингтон Визардс багийг мөн 4 тоглолтод шүүрдсэн бөгөөд Уэйд цувралын турш 31 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт дундажлаж байжээ. Гэвч Майами Хит бүсийн аваргын төлөө тоглолтод өмнөх улиралын НБА-гийн аварга Детройт Пистонс багт цуврал 7 тоглолтод хожигджээ.

2005-06 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2005-06 оны улирал Дуэйн Уэйд болон Майами Хит багийн хувьд амжилтаар дүүрэн улирал байлаа. Уэйд Бүх оддын тоглолтод 2 дахь удаагаа сонгогдон оролцож 20 оноо авч дорнодын бүх одод өрнөдийн бүх оддыг 122-120 хаьцаагаар хожжээ. Улиралын туршид Уэйд 27.2 оноо, 6.7 оновчтой дамжуулалт, 5.7 самбараас бөмбөг авалт, 1.95 бөмбөг таслалт гүйцэтгэж Хит 52-30 үзүүлэлтээр Дивизионы аварга болсон байна. Хасагдах шатны эхний тоглолтод тэд Чикаго Буллсыг 4-2 харьцаагаар хожиж, 2-р шатанд Нью Жерсиг 4-1 хаьцаагаар хожсоноор 2 улирал дарааллан бүсийн шигшээ тоглолтод шалгаран үлджээ. Бүсийн шигшээ тоглолтод тэдний өнгөрсөн жилийн бүсийн аварга Детройт Пистонс баг хүлээж байсан бөгөөд Детройтыг 4-2 харьцаагаар хожсоноор Майами Хит баг анх удаагаа НБА-гийн шигшээ тогтолтод шалгаран үлджээ. Шигшээ тоглолтод тэд Даллас Маверикс багтай тоглосон бөгөөд цувралын эхний 2 тоглолтод Даллас хожсоноор бараг хүн бүхэн Даллас аварга болох нь гэж бодож байв. Гэвч Уэйд цувралын 3, 4, 5 дахь тоглолтуудад 42, 36, 43 онуудыг авч Хит цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэлжээ. Улмаар 6 дахь тоглолтод Уэйд 36 оноо авч Хит Далласыг 95-92 харьцаагаар хожсоноор тэд анх удаагаа НБА-гийн аварга болсон байна. Уэйд шигшээ тоглолтод 34.7 оноо дундажласнаар шигшээ тоглолтын үнэ цэнтэй тоглогч болсон байна.

2006-07 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2006-07 оны улиралд Уэйд бэртэл гэмтлийн улмаас нийт 31 тоглолтыг өнжсөн. Мөн Бүх оддын тоглолтод 3 дахь удаагаа сонгогдон оролцсон. Улиралын туршид тэр 27.4 оноо, 7.5 дамжуулалт, 4.7 самбараас бөмбөг авалт, 2.1 бөмбөг таслалт дундажлан Хит 44-38 амжилтаар дивизионы аварга болж хасагдах шатанд шалгарсан боловч Чикаго Буллс багт цуврал 4 тоглолтод шүүрдүүлж улиралаа дуусгажээ.

2007-08 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2006-07 оны улиралын дараа Уэйд мөр болон өвдөгний хагалгаанд орсон бөгөөд 2007 оны 11 сарын 14-нд улиралын анхны тоглолтодоо оролцож байжээ. Гэвч түүний гэмтэл бүрэн гүйцэд эдгээгүй байсан бөгөөд Хит 17-65 буюу НБА-гийн улиралын хамгийн муу амжилтыг үзүүлсэн. Хэдий Уэйд гэмтэлтэй байсан улиралын 51 тоглолтод оролцож 24.6 оноо, 6.9 дамжуулалт, 4.2 самбараас бөмбөг авалт, 1.7 бөмбөг таслалт дундажлаж, Бүх оддын тоглолтод 4 дэхь удаагаа сонгогдон оролцож байжээ.

2008-09 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2008 оны зун Уэйд америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж олимпийн наадамд оролцсон. Улиралын тэр 1976-1977 онд Alvan Adams-н гүйцэтгэж байсан 40 оноо 10 самбар 5 хаалт үзүүлэлтийг давтсан. Мөн бүх оддын тоглолтод 5 дахь удаагаа сонгогдон оролцсон. Бүх оддын тоглолтын дараа тэрээр Орландо Мэжик багийн эсрэг 56.6 хувьтай довтолж 50 оноо, 5 оновчтой дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол үүний дараагийн тоглолтод Детройтын эсрэг замналынхаа хамгийн өндөр болох 16 дамжуулалтыг 31 оноо 7 самбараас бөмбөг авалтттай гүйцэтгэсэн байна. Үүнээс ердөө 2 тоглолтын дараа Уэйд Нью Йорк Никсийн эсрэг тоглолтын 4-р үед 24 оноо авч улмаар Хит өрсөлдөгчөө 120-115 харьцаатай хожсон байна. Нью Йорктой хийсэн тоглолтын дараагийн тоглолт буюу Кливленд Кавальерстай хийсэн тоглолтод Уэйд найз Леброн Жеймсийнхээ эсрэг 41 оноо, 9 дамжуулалт, 7самбараас бөмбөг авалт, 7 бөмбөг таслалт хийсэн боловч Майами Хит 107-100 харьцаагаар хожигдсон байна. Үүний дараагийн тоглолтод Уэйд Финикс Сансын эсрэг 35 оноо,16 оновчтой дамжуулалт өгч Майами Хит багийн түүхэнд 2 тоглолтод 30-аас дээш оноо, 15-аас дээш оновчтой дамжуулалт өгсөн анхны тоглогч болсон байна. Үүнээс 7 хоногийн дараа Чикаго Буллс багийн эсрэг 48 оноо авснаар 78 дахь тоглолтдоо дарааллан 2 оронтой оноо авч Майами Хит багийн дээд амжилтыг шинэчилсэн байна. Үүнээс 2 тоглолтын дараа Юта Жазз багий эсрэг 50 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 9 дамжуулалт, 4 бөмбөг таслалт, 2 хаалт гүйцэтгэж баг нь 140–129 харьцаатай ялж өөрөө Майами Хит багийн бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогч болсон. 2009 оны 4 сарын 12-нд Нью Йорк Никс багийн эсрэг тоглолтод Уэйд 55 оноо авч өөрийн замналынхаа хамгийн өндөр оноог авсан байна. Улиралын тоглолтуудад Уэйд 30.2 оноо, 7.5 дамжуулалт, 5.0 самбараас бөмбөг авалт, 2.2 бөмбөг таслалт, 1.3 хаалт дундажлан НБА-гийн тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн боловч улиралын үнэ цэнтэй тоглогчийн шагналд Леброн Жеймс, Коби Брайант ард нэрлэгдсэн байна. Майами Хит баг 43-39 амжилтаар өрнөд бүсийн 5-р байраар хасагдах шатанд шалгарсан боловч Алтантад цувралд 7 тогтолтод хожигдсон байна.

2009-10 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2009 оны 11 сарын 1-нд Чикаго Буллсын эсрэг тоглолтод тэрээр замналынхаа 10000 дахь оноог авсан байна. Мөн үүнээс удалгүй Нью Жерсигийн эсрэг тоглолтод хожлын шидэлтийг амжиллтай болгож байв. 2010 оны 1 сарын 21-нд Бостон Селтиксийн эсрэг тогтолтод 44 оноо авсан боловч баг нь хожигдов. Мөн Уэйд 6 дахь удаагаа бүх оддын багт сонгогдон оролцож 28 оноо, 11 дамжуулалт, 5 бөмбөг таслалт, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээр Бүх оддын тоглолтын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэж байжээ. Бүх оддын тоглолтын дараа Уэйд бэртэл авснаар түүний 148 тоглолт дарааллан 2 оронтой оноо аваад байсан үзүүлэлт зогссон юм. 2010 оны 3 сард Уэйд НБА-гийн өрнөд бүсийн шилдэг тоглогч болсон юм. Улиралын туршид Уэйд 26.6 оноо, 6.5 дамжуулат, 4.8 самбараас бөмбөг авалт, 1.8 бөмбөг таслалт, 1.1 хаалт дундажлан Хит 47-35 үзүүлэлтээр хасагдах шатанд шалгаран Бостон Селтиксийн эсрэг цувралын 4 дэхь тоглолтод Уэйд 46 оноо авч, 33.2 оноо дундажлаж байсан боловч Бостон Селтикс баг 4-1 харьцаатай цувралд ялжээ.

2010-2014 буюу Их гурвалын эрин үе[засварлах | кодоор засварлах]

Майами багийн тухайн үеийн ерөнхийлөгч Пэт Райли дахин багаа аварга болгохын тулд Дуэйн Уэйдтэй гэрээгээ сунган, чөлөөт агент болоод байсан Леброн Жеймс, Крис Бош нартай гэрээ байгуулан багтаа нэгтгэснээр их гурвал бүрдсэн байна. Их гурвал бүрдсэн эхний улиралд Майами Хит баг 54-28 амжилт үзүүлснээр өрнөд бүсийн 2-р байраар хасагдах шатанд шалгаран үлджээ. Дуэйн Уэйд 25,5 оноо, 6,4 бөмбөг авалт, 4,6 оновчтой дамжуулалт дунджилж улирлын шилдэг үзүүлэлттэй тоглогчдын гуравт эрэмбэлэгдэв. Хасагдах шатанд тэд Филадельфи багийг 4-1 харьцаатай, Бостон Селтиксийг 4-1 харьцатай, Чикаго Буллсыг мөн адил 4-1 харьцаатай хожиж шигшээ тоглолтод шалгарчээ. Гэвч Майами Хит Дирк Новицки ахлагчтай Даллас Маверикс багт 4-2 харьцаатай хожигдсон байна.

2011-2012 улирал тоглогчдын ажил хаялтын улмаас арванхоёрдугаар сарын 25-нд эхэлсэн тул багууд 82 биш 66 хийв. Уэйд Бүх оддын тоглолтод 8 удаагаа сонгогдон оролцож 24 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт өгснөөр бүх оддын тоглолтын түүхэн 3 дахь трипл-дабль гүйцэтгэсэн тамирчин болжээ. 2012 оны 3 сарын 12-нд Уэйд Индиана Пэйсерс багийн эсрэг хожлын шидэлт гүйцэтгэснээр баг нь 93-91 харьцаатай хожсон байна. Улиралын тоглолтуудад Уэйд 22.1 оноо, 4.8 дамжуулалт, 4.6 самбар, 1.7 бөмбөг таслалт гүйцэтгэсэн байна. Хит 46 ялалт 20 хожигдолтойгоор Чикаго Буллс багийн дараагаар өрнөд бүсийн хоёроор хасагдах шатанд гарчээ. Хасагдах шатны тоглолтуудад Нью-Йорк Никсийг 4-1, Индиана Пэйсерсийг 4-2, Бостон Селтиксийг 4-3 харьцаатай хожсоноор шувтаргын тоглолтонд Оклахома-Сити Тандер багтай тунасан юм. Хэдийгээр Хит цувралын эхний тоглолтод хожигдсон дараагийн 4 тоглолтод дарааллан хожиж НБА-гийн аварга багаар 2 дахь удаагаа тодорсон байна. Дээрх тоглолтуудад Уэйд 22.8 оноо, 5.2 бөмбөг авалт 4.3 дамжуулалтыг дунджилж шигшээ тоглолтод гайхалтай байсан Жеймст туслаж байв.

2011-2012 оны улиралын дараа Уэйд зүүн өвдгөндөө мэс засалд орсноор 2012 оны олимпийн наадам болон улирлын гол тоглолтуудад оролцож чадаагүй юм. Улирлын тоглолтуудад Уэйд 21.2 оноо, 5 самбар, 5.1 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн амжилтаар улиралыг үджээ. Хасагдах шатны тоглолтуудад оролцож 15.9 оноо дундажлаж байсан бөгөөд харин шигшээ тоглолтод Сан Антонио Спөрс багийн эсрэг 19,6 оноо дундажласан байна. Цувралын эхний 3 тоглолтын дараагаар Сан Антонио 2-1 харьцаагаар тэргүүлж байсан бөгөөд 4 дэхь тоглолтод Уэйд 32 оноо, 6 бөмбөг таслалт хийж цуврал 2-2 харьцаатай болж тэнцэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Цувралын 5 дахь тоглолтод Хит хожигдсон хэдий ч 6 болон 7 дахь тоглолтуудад дарааллан хожсоноор Майами Хит баг 3 удаагаа НБА-гийн аварга болжээ.

2013-14 оны улирал Уэйд бэртлийн улмаас 54 тоглотод оролцсон бөгөөд Майами Хит багийн зүгээс түүнийг минутийн хязгаарлалттай тоглуулж байв. Гэсэн ч тэр 11 сарын 7-нд Пэйсэрсийн эсрэг 32 оноо, 12 сарын 18-нд Клипперсийн эсрэг 29 оноо авч сайн тоглолтоо үзүүлсээр байсан юм. Майами Хит баг 2014 оны НБА-гийн шигшээд шалгаран үлдсэн боловч Сан Антонио Спөрс багт цуврал 5 тоглолтод хожигдон дахин нэг удаа аваргалах боломжоо алдсан байна.

2014-15 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2014 оны 7 сарын 11-нд Леброн Жеймс Уэйд болон Майами Хитийн хамт 4 амжилттай улралыг үдсэний эцэст төрөлх Кливленд хотынхоо баг руу явахаар болсноо зарласан юм. Гэсэн хэдий ч Майамид Дэнни Грэнжер, Луол Денг нарын одууд хүрэлцэн ирсэн юм. Уэйд улиралын эхний тоглолтуудыг бэртлийн улмаас өнжсөн бөгөөд 11 сарын 30-нд Нью Йорк Никсийн эсрэг тоглолтод буцан ирж 27 оноо авснаар баг 88-79 харьцаатай хожсон байна. 12 сарын 17-нд Юта Жазз багийн эсрэг 42 оноо авсан хэдий ч уг тоглолтод баг нь хожигдсон байна. Бүх оддын тоглолтод 11 дэхь удаагаа сонгогдсон боловч бэртлийн улмаас оролцож чадалгүй өнжсөн юм. Улиралын тоглолтод Хит 37-45 амжилт үзүүлснээр Уэйд замналынхаа туршид 2 дахь удаагаа хасагдах шатанд шалгарч чадалгүй улиралыг дуусгаж байжээ.

НБА-гийн карьерийн үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Улирал[засварлах | кодоор засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2003-04 Майами 61 56 34.9 .465 .302 .747 4.0 4.5 1.4 .6 16.2
2004-05 Майами 77 77 38.6 .478 .289 .762 5.2 6.8 1.6 1.1 24.1
2005-06 Майами 75 75 38.6 .495 .171 .783 5.7 6.7 1.9 .8 27.2
2006-07 Майами 51 50 37.9 .491 .266 .807 4.7 7.5 2.1 1.2 27.4
2007-08 Майами 51 49 38.3 .469 .286 .758 4.2 6.9 1.7 .7 24.6
2008-09 Майами 79 79 38.6 .491 .317 .765 5.0 7.5 2.2 1.3 30.2
2009-10 Майами 77 77 36.3 .476 .300 .761 4.8 6.5 1.8 1.1 26.6
2010-11 Майами 76 76 37.1 .500 .306 .758 6.4 4.6 1.5 1.1 25.5
2011-12 Майами 49 49 33.2 .497 .268 .791 4.8 4.6 1.7 1.3 22.1
2012-13 Майами 69 69 34.7 .521 .258 .725 5.0 5.1 1.9 .8 21.2
2013-14 Майами 54 53 32.9 .545 .281 .733 4.5 4.7 1.5 .5 19.0
2014-15 Майами 62 62 31.8 .470 .284 .768 3.5 4.8 1.2 .3 21.5
2015-16 Майами 74 73 30.5 .456 .159 .793 4.1 4.6 1.1 .6 19.0
Замнал 781 772 36.2 .490 .289 .765 4.9 5.9 1.7 .9 24.1
Бүх оддын тоглолт 10 9 25.2 .642 .231 .696 3.7 4.8 2.5 .5 17.3

Хасагдах шат[засварлах | кодоор засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2004 Майами 13 13 39.2 .455 .375 .787 4.0 5.6 1.3 .3 18.0
2005 Майами 14 14 40.8 .484 .100 .799 5.7 6.6 1.6 1.1 27.4
2006† Майами 23 23 41.7 .497 .378 .808 5.9 5.7 2.2 1.1 28.4
2007 Майами 4 4 40.5 .429 .000 .688 4.8 6.3 1.3 .5 23.5
2009 Майами 7 7 40.7 .439 .360 .862 5.0 5.3 .9 1.6 29.1
2010 Майами 5 5 42.0 .564 .405 .675 5.6 6.8 1.6 1.6 33.2
2011 Майами 21 21 39.4 .485 .269 .777 7.1 4.4 1.6 1.3 24.5
2012† Майами 23 23 39.4 .462 .294 .729 5.2 4.3 1.7 1.3 22.8
2013† Майами 22 22 35.5 .457 .250 .750 4.6 4.8 1.7 1.0 15.9
2014 Майами 20 20 34.7 .500 .375 .767 3.9 3.9 1.5 0.3 17.8
Замнал 152 152 38.9 .478 .326 .775 5.3 5.1 1.6 1.0 22.9

Шигшээ багийн замнал[засварлах | кодоор засварлах]

2003-04 оны улиралд НБА-д тоглосон эхний улиралынхаа дараа Уэйд нэг драфтын найзууд болох Леброн Жэймс, Кармело Энтони болон хашир туршлагатай тоглогчид болох Аллэн Айверсон, Тим Данкэн гэх мэт тоглогчдын хамт эх орноо төлөөлөн 2004 оны Афины олимпийн наадамд оролцож хүрэл медаль хүртэж байжээ. Мөн 2006 онд Леброн Жэймс, Кармело Энтони нарын хамтаар Америкийн шигшээ багийг ахлан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөн хүрэл медаль хүртэж байсан. 2008 оны Бээжингийн олимпийн наадамд Уэйд Жэймс, Энтони, Брайнт нарын хамтаар шигшээ багаа ахлан оролцож алтан медаль хүртсэн байдаг. Бээжингийн олимпийн тоглолтод Америкийн шигшээ өрсөлдөгч нараа дунджаар 32,2 онооны зөрүүтэй хожиж байжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Дуэйн Уэйд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан