Стив Блэйк
Стив Блэйк | |||||||||||
Steve Blake | |||||||||||
![]() Стив Блэйк Уорриорз багт, 2014 оны дөрөвдүгээр сар. | |||||||||||
«Голден Стэйт Уорриорз» — № 25 | |||||||||||
Холбон тоглогч | |||||||||||
Өндөр: | 191 см | ||||||||||
Жин: | 78 кг | ||||||||||
Иргэншил: | ![]() | ||||||||||
Мэндэлсэн: | 1980 оны 2 сарын 26 , Флорида, Холливуд | ||||||||||
Ахлах сургууль: | Майами Киллиан (Флорида, Майами) Майами (Флорида, Майами) Ок Хилл (Виржини, Маут оф Уилсон) | ||||||||||
Их сургууль: | Мэриленд | ||||||||||
Драфт: | 38, 2003, Вашингтон Уизардс | ||||||||||
Тоглогчийн замнал | |||||||||||
| |||||||||||
| |||||||||||
|
Стивен Хэнсон "Стив" Блэйк (англ. Steven Hanson "Steve" Blake, 1980 оны хоёрдугаар сарын 26-нд Флорида мужийн Холливуд хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Голден Стэйт Уорриорз багийн холбон тоглогч юм.
Блэйк замналынхаа туршид гурван онооны бүсээс 40 хувийн амжилттай шидэж байжээ.
Товчхон[засварлах | кодоор засварлах]
2002 оны Үндэсний коллежийн аварга Блэйк 2003 оны драфтын №38 сонголтоор Вашингтон Уизардс багт элсэж байлаа. НБА дахь анхны улиралдаа 75 тоглолтонд дунджаар 5.9 оноо, 2.8 дамжуулалт хийж байв.
2007 оны долоодугаар сарын 1-нд Портленд Трэйл Блэйзерс багт гурван жилийн гэрээгээр элссэн.[1]
2008–2009 онд 38 тоглолтонд 11.7 оноо дунджилсан нь улиралд үзүүлсэн хамгийн сайн үзүүлэлт болж, холын болон чөлөөт шидэлтийн хувиар лигийн дээгүүр бичигджээ.[2]
Блэйк 2009 оны хоёрдугаар сарын 22-нд Лос-Анжелес Клипперсийн эсрэг тоглохдоо нэг үед 12 дамжуулалт хийсэн юм. Уг амжилтаараа НБА-гийн түүхэнд бичигдсэн.[3]
2005, 2007, 2009, 2011, 2012, 2013 болон 2014 оны хасагдах шатны тоглолтуудад оролцож байв.
2014 оны хоёрдугаар сарын 19-нд Голден Стэйт Уорриорз багт Лос-Анжелес Лейкерс багаас шилжиж ирсэн.[4]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Lopez, Aaron J.. "Nuggets lose Blake", Rocky Mountain News, July 13, 2007. 2007-07-13-нд авсан. Archived from the original on 2007-07-15.
- ↑ Steve Blake 2008–09 stats. NBA.com. January 21, 2009-д хандсан.
- ↑ Blake, Trail Blazers top Clippers 116–87. Associated Press. 2009-02-23-д хандсан.
- ↑ Warriors Acquire Guard Steve Blake From Los Angeles Lakers
Холбоос[засварлах | кодоор засварлах]
- НБА (англ.)
- Лос-Анжелес Лейкерс (англ.)
- Албан ёсны цахим хуудас (англ.)
«Голден Стэйт Уорриорз» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Маккоу • 1 Макги • 3 Уэст • 5 Лүүни • 9 Игудала • 11 Томпсон • 15 Жонес • 18 Варежао • 23 Грин • 20 МкАдүү • 21 Кларк • 27 Пачулиа • 30 Карри • 34 Ливингстон • 35 Дюрант • дасгалжуулагч Стив Керр |