Майами
Майами | ||
---|---|---|
Хоч нэр: The Magic City, Gateway to the Americas, Capital of Latin America | ||
Майами хотын төв хэсэг алсаас, 2011 он | ||
![]() Тамга |
![]() Далбаа | |
Холбооны Муж Улс дахь байрлал | ||
| ||
Үндсэн мэдээлэл | ||
Байгуулагдсан: | 1896 он | |
Улс: | Америкийн Нэгдсэн Улс | |
Муж Улс: | Флорида | |
Тойрог: | Майами-Дейд тойрог | |
Солбицол: | 25° 47′ У, 80° 13′ Б | |
Цагийн бүс: | Eastern (UTC−5/−4) | |
Хүн ам: – Метропол бүс: |
463,347 (мэдээ: 2017 он) 5,564,879 (мэдээ: 2014 он) | |
Хүн амын нягтрал: | 5,013.5 хүн км2 тутамд | |
Газар нутаг: | 143.15 км2 (≈ 55 бээр2) үүнээс 92.42 км2 (≈ 36 бээр2) нь хуурай газар | |
Далайн түвшнээс дээш: | 2 м | |
Шуудангийн дугаар: | 33109, 33122, 33125–38, 33140–47, 33149–50, 33154–58, 33160–62, 33165–70, 33172–87, 33189–90, 33193–94, 33196 | |
Утасны код: | +1 305, 786 | |
МБХС: | 12-45000 | |
ГНМС: | 0295004 | |
Цахим хуудас: | www.miamigov.com | |
Засаг дарга: | Фрэнсис Суарэс (БН) |
Майами (Англи: Miami [maɪˈæmɪ] мөн City of Miami) нь Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужийн орших 463.347 оршин суугчтай хот бөгөөд Майами-Дейд тойргийн захиргааны төв юм.[1] Хотын нутаг дэвсгэрийн хэмжээ нь 143,1 км². Энэ хот нь 5,5 сая оршин суугч бүхий Майами метропол бүсийн бүрэлдэхүүнд багтана. Хотын нэр нь индиан хэлний Mayaimi (Маяими, орчуулбал «их ус») гэх үгнээс гаралтай бөгөөд Lake Mayaimi (өнөөгийн Окичоби нуур) ба тэнд амьдарч байсан индиан омгийг Маяими хэмээн нэрлэдэг байв. Майами хот нь Атлантын далайн нэг хэсэг болох Бискейн буланд цутгах Майами голын бэлчир дээр оршдог. Майами нь Флорида муж улсдаа Жэксонвилл хотын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэнэ. Хүн амын дийлэнх нь испани эх хэлтэй байна.[2]
Түүх[засварлах | кодоор засварлах]
Европынхон өнөөгийн Майамийн нутаг дэвсгэрт хөл тавихаас өмнө Текеста индианчууд энд амьдарч байв. 1896 оны долоодугаар сарын 18-нд 300 гаруй хүн амтай Майамийг албан ёсоор хот хэмээн зарлажээ. Үүнээс гурван сарын өмнө Хенри Флаглер Майами хотыг Флоридагийн Зүүн Эргийн Төмөр Замын сүлжээнд холбосон байв.
1920-иод онд хотод мөрийтэй тоглоомын газрыг зөвшөөрсөн байснаас гадна мансуурах бодисын хэрэглээг хориглосон хуулийг үндсэндээ үл тоосон байдалтай байв. Үүнээс үүдэн АНУ-ын умард талаас цагаачид маш олноор ирж суурьших болсон тул тэр хэмжээгээр барилга, орон сууцны эрэлт огцом нэмэгджээ. Шинээр баригдсан өндөр барилгуудаар хотод скайлайн бий болсон ба энэнээс хамааралтай тус хотыг «Magic City» (монголоор орчуулбал ид шидийн хот эсвэл илбийн хот) хэмээн хочлох болсны учир нь энэ хот нэг өвлөөс ирэх өвлийн хооронд танихын аргагүй өөрчлөгдөн тул ирсэн гийчид энэ хотыг чинь гараар илбэдэн ургуулчихжээ гэх яриа тархсан байдаг.[3]
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Quickfacts: Miami (англиар) (Memento, 12. Долоодугаар сар 2012 WebCite цахим хуудаст.)
- ↑ www.mla.org: Miami, Florida
- ↑ About Miami-Dade County History. (Memento 25. Хоёрдугаар сар 2008 цахим архивт)