Кайл Корвер

Кайл Эллиот Корвер[1][2] (Англи: Kyle Elliot Korver, 1981 оны гуравдугаар сарын 17-нд Калифорни мужийн Лэйквуд хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Атланта Хокс багийн тоглогч юм. Түүнийг НБА-гийн түүхэнд гурван оноо шидэлтээр эхний 25-д багтах сайн шидэгч хэмээн тооцдог билээ.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

2003 оны драфтаар №51 сонголтоор Нью-Жерси Нетс багт хуваарилагдах байсан ч Филадельфия-76 багт шууд элсүүлсэн байдаг.[3] 2007 оны арванхоёрдугаар сарын 26-нд Гордан Гиричекээр солигдон[4][5] Юта Жаз багт элсэж, гурван улирал тоглоод Чикаго Буллз багт 2010 оны зун чөлөөт наймгаар гурван жилийн гэрээ байгуулан тоглох болсон юм.[6] Энэ багт Корвер нилээд удаан хугацаанд сэлгээнд сууж бараг л "зэврэх" дөхсөн юм. Улмаар 2012 оны долоодугаар сарын 16-нд ижил байрлалын Кёрк Хайнриктай солигдон[7] Атланта Хокс багт ирсэнээр тоглолтын хэв маяг нь бүрэн сэргэж эхэлсэн билээ. 2013 оны долоодугаар сарын 12-нд Хокс түүнд[8] дөрвөн жилийн 24 сая долларын цалин олгож байхаар гэрээ байгуулав.

Корверын 127 тоглолт дараалан гурван онооны оновчтой шидэлт 2014 оны гуравдугаар сарын 5-нд зогсож, НБА-д нэгэн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон түүхтэй.[9]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]