Jump to content

Филадельфи Севенти Сиксерс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Филадельфи Севентисиксерс
51-31
БүсДорно бүс
ДивизонАтлантик
Байгуулагдсан1939
1949 онд НБА-д элссэн.
ХочСиксэрс
ТүүхСиракьюз Нэшналс
(1946–1963)
Филадельфи Севентисиксерс
(1963–одоог хүртэл)
ОрдонВеллс Фарго Центер
ХотПеннсилвани, Филадельфи
Багийн өнгө  Улаан
  Цайвар Xөх
  Цагаан
ЭзэнКомкаст Спектакор
Ерөнхий менежерЭлтон Брэнд
Ерөнхий дасгалжуулагчБрэт Браун
Д-Лиг-ийн дагуул багДелавэйр Бльюкотс
Аварга 3 (1954–55, 1966–67, 1982–83)
Бүсийн аварга 5 (1976–77, 1979–80, 1981–82, 1982–83, 2000–01)
Дивизонны аварга 11 (1949-50, 1951-52, 1954–55, 1965–66, 1966–67, 1967–68, 1976–77, 1977–78, 1982–83, 1989–90, 2000–01)
Мөнхөлсөн дугаар 8 (2, 6, 10, 13, 15, 24, 32, 34, 3, Микрофон)
Веб сайт
Өөрийн талбайд өмсгөл
Team colours
Өөрийн талбайд
Зочлон тоглолт өмсгөл
Team colours
Зочлон тоглолт

Филадельфи Севентисиксерс (Англи: Philadelphia 76ers) нь Америкийн Пеннсилвани муж улсын Филадельфи хотын мэргэжлийн сагсан бөмбөгийн баг юм. Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Дорно бүсийн Атлантик дивизонд харьяалагддаг. НБА-гийн хамгийн урт түүхтэй багуудын нэг болох Сиракюз Нэшналсийн үргэлжлэл юм. Филадельфи хот уруу нүүснээрээ нэрээ солих болж, санал асуулга явуулсан дүнд Волтер Сталбергийн санал болгосон "Севентисиксерс" нэр шалгарсан байна. Энэ нэр нь Английн түрэмгийллээс хамгийн анх Филадельфи тусгаар тогтнолоо зарласан 1776 оноор нэрлэсэн юм. Хэвлэлийнхэн тэднийг "Sixers" хэмээн хочлон бичсэн ба багийн удирдлага хоёр нэрийг маркетингдаа ашиглах болжээ.

НБА дотор 76-чууд арвин түүхтэй багуудын нэг бөгөөд НБА-гийн алдарт тоглогчид болох Уилт Чемберлэн, Мозес Мэлоун, Жюлиус Эрвинг, Чарьлз Баркли болон Аллен Айверсон нар тоглож байлаа. Тэд анх Сиракюз Нэшналс нэртэйгээр лигт түрүүлж, нийт гурван удаа аварга болсон. Хоёр дахь удаагаа аварга болоход Чемберлэн, гурав дахь удаагаа аварга болоход Мозес Мэлоун, Жюлиус Эрвинг нар багт байжээ. 2001 онд Айверсоны тусламжтайгаар дахин финалд хүрсэн боловч Л.А. Лэйкерс багт 4-1-ээр хожигдсон юм.

 Commons: Philadelphia 76ers – Викимедиа зураг, бичлэг, дууны сан