Кармело Антони

(Кармело Энтони-с чиглүүлэгдэв)

Кармело Кияам Энтони (1984 оны тавдугаар сарын 29-нд мэндэлжээ), Мело гэж хочлогддог тэрээр Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгиИн холбооны Нью Йорк Никс багийн тоглогч юм. “Townson Catholic”-ийн ахлах сургууль болон “Oak Hill” академийг амжилттай дүүргэсний дараа тэрээр Syracuse-н их сургуульд элсэн орж 2003 онд Syracuse-н их сургуульд анхны NCAA-н аварга цолыг авчирсан бөгөөд өөрөө тэр улиралын шилдэг тоглогч нь болсон юм. Улмаар тэрээр их сургуулиа орхиж 2003 оны НБА-гийн драфт буюу шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад орж 3 дахь сонголтоор Денвер багт сонгогдож байжээ. Тэрээр Денвер Наггетс багт олон жил хүчин зүтгэсний дараа 2011 оны солилцооны цонхоор Нью Йорк Никс багт очсон байна. НБА-д элссэн цагаасаа хойш тэрээр лигийн шилдэг тоглогч нарын нэг байсаар ирсэн бөгөөд 2004-2010 оны хооронд Денвер Наггетс багийг тогтмол плей-оффт шалгарахад голлох үүргийг гүйцэтгэж 2009 онд багийн хамтаар бүсийнхээ шигшээ тоглолтод шалгаран үлдэж байсан. Мөн тэрээр Америкийн сагсан бөмбөгийн шигшээ багийн хамтаар 2004, 2008, 2012 оны олимпийн наадам, 2006 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож 2008 оны Бээжингийн олимпийн наадам, 2012 оны Лондонгийн олимпийн наадмуудад аваргалж, 2006 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байжээ.

Бага нас болон ахлах сургууль[засварлах | кодоор засварлах]

Энтони Нью Йорк хотын Брүүклинд төрсөн бөгөөд түүний эцэг Пуэрто-Рико гаралтай хүн байсан гэдэг. Кармелог 2 настай байхад түүний эцэг өөд болсон. Энтониг 8 настай байхад түүний гэр бүл Балтимор хот руу нүүсэн бөгөөд тэнд тэрээр ирээдүйн шилдэг тамирчин болох суурь нь тавигдсан юм. 2001-02 оны улирал OAK Hill академийн баг 42 тоглолт дарааллан ялалт байгуулж “The Les Schwab Invitational” тэмцээнд аваргалсан бөгөөд Энтони тухайн тэмцээний шилдэг тоглогч болсон юм. Мөн OAK Hill 32 хожил 1 хожигдол гэсэн үзүүлэлтээр улсын хэммжээнд 3-т эрэмбэлэгдэж байжээ.

Коллеж дэхь кареер[засварлах | кодоор засварлах]

Ийнхүү OAK Хиллд амжилттай улиралыг үдсэний эцэст Кармело Syracuse-н их сургуульд элсэн орсон юм. Энтони Syracuse-н их сургуульд 2002-2003 оны улирад тоглохдоо 22,1 оноо 10 самбараас бөмбөг авалт дундчилсан бөгөөд баг нь 30-5 амжилтаар анх удаа NCAA-н аварга цолыг хүртсэн байна. Шилдэг 4-ийн тоглолтонд Техасын их сургуулийн эсрэг авсан түүний 33 оноо нь багаа ялалтанд хүргээд зогсохгүй шинэ тоглогчийн шилдэг 4-ийн тоглолтонд авсан онооны рекордыг шинэчилсэн байна. Энтони коллежийн сагсан бөмбөгт 2 эсвэл 3 жил тоглохоор төлөвлөж байсан боловч коллежоо орхихоор шийдэн 2003 оны НБА-гийн драфтад оролцсон юм.

НБА-гийн замнал[засварлах | кодоор засварлах]

2003-04 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2003 оны 6 сарын 26-нд Денвер Наггетс баг түүнийг драфтын 3 дахь сонголтоор багтаа авсан. Тэрээр мэргэжлийн сагсан бөмбөгийн анхны тоглолтоо 2003 оны 10 сарын 29-нд Сан Антонио Спөрс багийн эсрэг хийж баг нь 80-72 харьцаагаар хожсон бөгөөд Энтони уг тоглолтод 12 оноо 7 самбараас бөмбөг авалт, 3 ашигтай дамжуулалт өгч багийнхаа хожилд тус болсон байна. 2003 оны 11 сарын 7-нд Лос Анжелес Клипперсийн эсрэг 30 оноо авснаар НБА-н түүхэнд нэг тоглолтод 30 оноо авсан 2 дахь залуу тоглогч болсон юм. 2004 оны 2 сарын 9-нд Мемфис Гриззлисийн эсрэг тоглолтод 20 оноо авснаар НБА-гийн түүхэнд 1000 оны босгыг давсан 3 дахь залуу тоглогч болсон. Мөн тухайн оныхоо холимог шинэ залуу оддын багт багтан тоглож байсан. Мөн 2004 оны 3 сарын 30 Сиэтл Супер Соникс багийн эсрэг тоглолтод 41 оноо авснаар НБА-н түүхэнд нэг тоглолтод 40 оноо авсан 2 дахь залуу тоглогч болж байв. Улиралын турш Энтони 21 оноо дундчилсан бөгөөд улиралын шинэ залуу тоглогчдын жагсаалтад Кливленд Кавальерсийн Леброн Жеймсийн дараа 2-т орсон байв. 2002-2003 оны улиралд Денвер Наггетс баг 17-65 гэсэн амжилтаар улиралыг дуусгаж байсан бол 2003-2004 оны улиралд 43-39 гэсэн үзүүлэлтээр өрнөд бүсийн 8-р байраар хасагдах шатанд шалгарсан байна. Денвер Наггетс баг хасагдах шатанд Миннесота Тимбэрвольвес багтай учраа таарсан бөгөөд Кармело анхны плей-оффын тоглолтондоо 16 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 3 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн боловч баг нь 106-92 харьцаатай хожигдсон байна. Улмаар цувралд Миннесота 4-1 харьцаагаар хожсон.

2004-05 оны улирал[засварлах | кодоор засварлах]

НБА-д тоглосон 2 дахь улиралдаа Энтони нэг тоглолтод дунджаар 20,8 оноо авч байв. 2004 оны 12 сарын 4-нд Майами Хитийн эсрэг тоглож байхдаа замналынхаа 2000 дахь оноог авсан байна. Мөн НБА-ийн Бүх оддын тоглолтын холимог залуу оддын багт тоглон 31 оноо 5 самбараас бөмбөг авалт, 2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт гүйцэтгэснээр холимог залуу оддын тоглолтын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэж байв. Мөн баг 49-33 амжилтаар өрнөд бүсийн 7-р байраар хасагдах шатанд тоглох эрхээ авч Сан Антонио Спөрс багтай тоглохоор болсон. Денвер Наггетс баг цувралын эхний тоглолтод хожсон хэдий ч дараагийн 4 тоглолтдоо дарааллан ялагдаж улиралыг дуусгасан байна.

2005-06 оны улирал[засварлах | кодоор засварлах]

Улиралын туршид Энтони 80 тоглолтод оролцож 26,5 оноо, 2,7 оновчтой дамжуулалт, 4,9 самбараас бөмбөг авалт, 1,1 бөмбөг таслалт гүйцэтгэсэн байдаг. 2005 оны 11 сард Детройт Пистонсын эсрэг тоглож байх үедээ замналынхаа 1000 дахь самбараас бөмбөг авалтыг хийж, үүнээс сарын дараа замналынхаа хамгийн өндөр оноо болох 45 оноог Филадельфи Севенти Сиксерс багийн эсрэг тоглолтод авч байжээ.2006 оны 3 сард Денвер Наггетс баг 11-5 гэсэн амжилтыг үзүүлснээр Энтони анх удаагаа өрнөд бүсийн сарын шилдэг тоглогч болсон байна. Мөн улиралын туршид 5 тоглолтод хожлын шидэлт гүйцэтгэсэн бөгөөд НБА-ийн оддын 3-р багт нэрлэгдсэн байв. Денвер Наггетс баг 44-38 амжилтаар Дивизионы аварга болж хасагдах шатанд өрнөд бүсийн 3-р байраар шалгарсан боловч Лос Анжелес Клипперс багт цуврал 5 тоглолтод хожигдон улиралыг дуусгасан байна. Улиралын төгсгөлд Кармело багтайгаа 5 жилийн 80 сая долларын гэрээний сунгалт хийсэн.

2006-07 оны улирал[засварлах | кодоор засварлах]

Улирлын 9 дэхь тоглолт буюу Чикаго Буллсын эсрэг тоглолтод Энтони 29 оноо авснаар 6 тоглолт дарааллан 30-аас дээш оноо авсан үзүүлэлт нь зогссон боловч энэ тоглолтын дараагийн 6 тоглолтод дарааллан 30-аас дээш оноо авч байжээ. 2006-12-16-нд Нью Йорк Никс болон Денвер Наггетс багуудын тоглолтын төгсгөлд 2 багийн тоглогчдыг хамарсан зодоон болсон бөгөөд тоглолтын дараа НБА-гийн комиссар Дэвид Стерн Энтонид 15 тоглолтын шийтгэл оногдуулсан байдаг. Энтониг шийтгэлтэй байх хооронд Денвер Наггетс баг Филадельфиа багаас Аллен Айверсоныг солилцоогоор багтаа авчирсан. 2007-1-22-нд Айверсон болон Энтони нар анх удаа хамтдаа талбайд гарч тоглосон бөгөөд 2-уулаа нийлээд 51 оноог авч байжээ. 2007-2-5-нд Финикс Санс багийн эсрэг тоглолтод Энтони 31 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт өгч замналынхаа анхны трипл-даблыг хийсэн боловч баг нь уг тоглолтод 113-108 харьцаагаар хожигдсон. 2007 оны Бүх оддын тоглолтод оролцох тоглогчдын нэрс тодроход Энтони бүрэлдэхүүнд багтаагүй байсан боловч НБА-гийн комиссар Дэвид Стерн түүнийг гэмтэлтэй байсан Яао Минь, Карлос Бүүзер нарын оронд сонгосноор анх удаагаа бүх оддоын тоглолтод оролцож 20 оноо, 9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн байдаг. Улиралын турш Кармело дундажаар 28,9 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 3,8 оновчтой дамжуулалт, 1,2 бөмбөг таслалт гүйцэтгэж улирлын төгсгөлд НБА-гийн оддын 3-р багт нэрлэгдсэн. Мөн баг нь хасагдах шатанд өрнөд бүсийн 6-р байраар шалгарч Сан Антонио Спөрс багтай таар тоглон 5 тоглолтод хожигдсон байна. Плей-оффын цувралд Энтони 26,8 оноо 8,6 самбараас бөмбөг авалт, 1,2 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалт гүйцэтгэж байжээ.

2007-08 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2008 онд Энтони 2 дахь удаагаа Бүх оддын тоглолтод сонгогдон тоглосон. 2008 оны 2 сарын 8-нд Вашингтон Визардс багийн эсрэг тоглолтод 49 оноо авч замналынхаа хамгийн өндөр оноо авсан үзүүлэлтийг шинэчилсэн бөгөөд баг нь 111-100 харьцаагаар ялалт байгуулжээ. Мөн 2008 оны 3 сарын 27-нд Даллас Маверикс багийн эсрэг тоглолтод замналынхаа 9000 дахь оноог авч байжээ. Улирлын турш Кармело 77 тоглолтод оролцож 25,7 оноо, 7,4 самбараас бөмбөг авалт, 3,4 оновчтой дамжуулалт, 1,3 бөмбөг таслалт дундчилж баг 50-32 үзүүлэлтээр өрнөд бүсийн 8-р байраар хасагдах шатанд шалгаран үлдсэн. Гэвч Денвер Наггетс баг эхний шатанд Лос Анжелес Лэйкерс багтай учраа тааран тоглож 4 тоглолтод хожигдсон бөгөөд Энтони цуврал тоглолтод 22,5 оноо 9,5 самбараас бөмбөг авалт, 2 бөмбөг таслалт дундчилж байв.

2008-09 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2008-09 оны улиралд Денввр Наггетс баг Аллен Айверсоныг Детройт Пистонс багийн тоглогч Чонси Биллапсаар солилцсон юм. 2008 оны 12 сарын 10-нд Энтони Миннесота Тимбервольвес багийн эсрэг тоглож байхдаа тоглолтын 3-р үед 33 оноо авснаар НБА-гийн нэг үед авсан тоглогчийн онооны дээд үзүүлэлтийг шинэчлэн тогтоож байжээ. 2009 оны 1 сарын 4-нд Индиана Пэйсэрс багийн эсрэг тоглолтод тэрээр гараа гэмтээсэн бөгөөд 2009 оны 1 сарын 30-нд Шарлотт Бобкэтсийн эсрэг тоглолтод буцаж талбайд гарч тоглож байжээ. Тухайн улиралд Денвер Наггетс баг 54-28 амжилтаар Дивизионы аварга болж, өрнөд бүсийн 2-р байраар хасагдах шатанд шалгаран үлдсэн. Хасагдах шатны эхний шатанд Денвер Наггетс баг Нью Орлеанс Хорнетс багийг 5 тоглолтод илүүрхэн хожиж, 2-р шатанд Даллас Маверикс багийг 4-1 харьцаагаар хожсоноор өрнөд бүсийн шигшээ тоглолтод шалгаран үлдсэн юм. Гэвч шигшээ тоглолтод Лос Анжелес Лэйкэрс багт 4-2 харьцаагаар хожигдож улирлыг дуусгасан байна.

2009-10 оны улирал[засварлах | кодоор засварлах]

Улиралын эхний 2 тоглолтод Энтони нийт 71 оноо авч 11 сард НБА-гийн өрнөд бүсийн сарын шилдэг тоглогч болсон. 2009 оны 11 сарын 27-нд Нью Йорк Никс багийн эсрэг тоглолтод 50 оноо авснаар замналынхаа дээд үзүүлэлтийг шинэчилсэн байдаг. 2010 оны НБА-гийн бүх оддын тоглолтод гараанаас гарч тоглон 27 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн. Бүх оддын тоглолтын дараа Денвер Наггетс баг 13 тоглолт дарааллан ялалт байгуулаад байсан Кливленд Кавальерс багтай тоглосон бөгөөд у тоглолтод Кармело 40 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол Леброн Жэймс 43 оноо 13 самбараас бөмбөг авалт, 15 оновчтой дамжуулалт өгч трипл-дабль гүйцэтгэсэн хэдий ч Кавальерс хожигдсон байна. Улиралын тоглолтыг Денвер Наггетс 53-29 амжилтаар Дивизионы аварга болж хасагдах шатанд Юта Жазз багтай тааран тоглож 4-2 харьцаатай хожигдсон байна. Плей-оффт Энтони 30,7 оноо, 8,5 самбараас бөмбөг авалт, 3,2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт гүйцэтгэсэн байна.

2010-11 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2011-11-15-нд Энтони Финикс Санс багийн эсрэг тоглолтод 20 оноо, 22 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, 2010-11-26-нд Чикаго Буллсын эсрэг тоглолтод хожлын шидэлт хийсэн. 2011 оны 2 сарын 22-нд Кармело багийн анд Чонси Биллапсын хамтаар Нью Йорк Никс багт багт солилцоогоор очсон бөгөөд Никсийн бүрэлдэхүүн дэх анхны тоглолтоо Милуоки Бакс багийн эсрэг хийж 27 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн байдаг. 2011-12 оны улиралд Нью Йорк Никс баг дорнод бүсийн 6-р байраар хасагдах шатанд шалгаран өрсөлдсөн боловч Бостон Селтикс багт 4 тоглолтод хожигдон улиралыг дуусгасан.

2011-12 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2011-12 оны НБА-гийн улирал тоглогчдын ажил хаялтын улмаас 66 тоглолттой зохион байгуулагдсан бөгөөд Нью Йорк Никс баг Майк Д’Антони дасгалжуулагчийн удирдлага дор 18-24 гэсэн амжилттай үргэлжлүүлж байх үед Майк Вүүдсон Никсийн дасгалжуулагчаар томилогдсон. Улмаар Никс улиралыг 36-30 үзүүлэлтээр дорнод бүсийн 7-р байраар хасагдах шатанд үлдэж Майами Хит багтай учраа таарсан. Хасагдах шатны тоглолтуудыг Нью Йорк Никсийн Тайсон Чандлер, Иман Шамперт, Барон Дэвис, Амаре Стоудемайер нарын гол тоглогчид нь гэмтлийн улмаас өнжсөн бөгөөд Энтони цувралын 4 дэхь тоглолтод 41 оноо авч цувралыг 3-1 болгосон боловч 5 дахь тоглолтод хожигдсоноор хасагдсан байна.

2012-13 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2013-1-30-нд Энтони Орландо Мэжик багийн эсрэг 30 дахь тоглолтондоо дарааллан 20-иос дээши оноо авснаар Нью Йорк Никс багийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. 2013-04-02-нд Майами Хит багийн эсрэг 50 оноо авснаар замналынхаа дээд амжилтыг шинэчилсэн. Энэ тоглолтын дараа Атланта Хауксын эсрэг 40 оноо, Милоуки Баксын эсрэг 41 оноо авснаар Бернард Кингээс хойш 3 тоглолт дарааллан 40-өөс дээш оноо авсан Нью Йорк Никсийн анхны тоглогч болсон юм. 2013-4-7-нд Оклахома Сити Тандер багийн эсрэг 36 оноо, 12 самбараас бөмбөг авснаар баг нь 12 дахь дараалласан ялалт, улиралын 50 дахь ялалтаа байгуулсан. 2013-4-11-нд Чикаго Буллс багийн эсрэг тоглолтод 36 оноо 19 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн боловч баг нь 118-111 харьцаатай хожигдож 13 дараалласан ялалт нь зогссон юм. Никс улиралыг 54-28 амжилттай дуусгаж дивизионы аварга болсон бол Энтони 28,7 оноо дундчилснаар НБА-г оноо авалтаар тэргүүлж байжээ. Хасагдах шатанд Никс Бостон Селтиксийг 4-2 харьцаатай хожсон боловч 2-р шатанд Индиана Пэйсэрс багт 4-2 харьцаатай хожигдон улиралыг дуусгажээ. Мөн Энтони 2013 оны НБА-гийн оддын 2-р багт нэрлэгдсэн юм.

2013-14 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2013-2014 оны улиралыг Никс 3-13 гэсэн муу амжилтаар эхлүүлсэн ч Энтони эдгээр тоглолтуудад 26,3 оноо, 9,9 самбараас бөмбөг авалт дундчилж өөрийн тоглолтоо гаргасаар байсан юм. 2014-1-13-нд НБА-гийн долоо хоногийн шилдэг тоглогчоор шалгарсан бол 2014-1-24-нд Шарлотт Бобкэтсийн эсрэг тоглолтод 62 оноо авснаар өөрийн хувийн дээд амжилт болон Нью Йорк Никс багийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. 2014-1-24-нд Кливленд Кавальерсын эсрэг тоглолтод замналынхаа 19000 дахь оноог авснаар энэ үзүүлэлтэд хүрсэн НБА-гийн түүхэн дэхь 5 дахь залуу тоглогч болсон. Мөн 2014 оны 1 сарын НБА-гийн дорнод бүсийн шилдэг тоглогчоор шалгарч Бүх оддын тоглолтод Дорнод бүсээс гараан гарч тоглохоор сонгогдсон байв. Бүх оддын тоглолтод Кармело 30 оноо авсан бөгөөд 8 удаа 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэснээр өмнөх дээд амжилтыг шинэчлэн тогтоож байжээ. 2013-14 оны улиралд Энтони 27,4 оноо, 8,1 самбараас бөмбөг авалт, 3,1 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн боловч замналдаа анх удаа хасагдах шатанд шалгарч чадалгүй үлдсэн юм.

2014-15 оны улирал[засварлах | кодоор засварлах]

2014-2015 оны улиралын 3 дахь буюу Шарлотт Бобкэтсийн эсрэг тоглолтод Энтони замналынхаа 20000 дахь оноог авсан бөгөөд энэ амжилтад хүрсэн НБА-гийн түүхэн дэхь 40 дэхь тоглогч болсон юм. 2015 оны Бүх оддын тоглолтод Кармело Энтони 8 дахь удаагаа сонгогдон тоглож 10 оноо авсан. Бүх оддын тоглолтын дараа Энтони өвдөгний хагалгаанд орсон.

НБА-гийн карьерийн үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Улирал[засварлах | кодоор засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2003-04 Денвер 82 82 36.5 .426 .322 .777 6.1 2.8 1.2 .5 21.0
2004-05 Денвер 75 75 34.8 .431 .266 .796 5.7 2.6 .9 .4 20.8
2005-06 Денвер 80 80 36.8 .481 .243 .808 4.9 2.7 1.1 .5 26.5
2006-07 Денвер 65 65 38.2 .476 .268 .808 6.0 3.8 1.2 .4 28.9
2007-08 Денвер 77 77 36.4 .492 .354 .786 7.4 3.4 1.3 .5 25.7
2008-09 Денвер 66 66 34.3 .443 .371 .793 6.8 3.4 1.1 .4 22.8
2009-10 Денвер 69 69 38.2 .458 .316 .830 6.6 3.2 1.3 .4 28.2
2010-11 Денвер 50 50 35.5 .452 .333 .823 7.6 2.8 .9 .6 25.2
2010-11 Нью Йорк 27 27 36.2 .461 .424 .872 6.7 3.0 .9 .6 26.3
2011-12 Нью Йорк 55 55 34.1 .430 .335 .804 6.3 3.6 1.1 .4 22.6
2012-13 Нью Йорк 67 67 37.0 .449 .379 .830 6.9 2.6 .8 .5 28.7
2013-14 Нью Йорк 77 77 38.7 .452 .402 .848 8.1 3.1 1.2 .7 27.4
2014-15 Нью Йорк 40 40 35.7 .444 .341 .797 6.6 3.1 1.0 .4 24.2
Замнал 830 830 36.5 .455 .345 .811 6.6 3.1 1.1 .5 25.2
Бүх оддын тоглолт 8 7 27.5 .504 .341 .727 8.3 1.4 .6 .3 20.3

Хасагдах шат[засварлах | кодоор засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2004 Денвер 4 4 35.8 .328 .182 .800 8.3 2.8 1.3 .0 15.0
2005 Денвер 5 5 36.0 .422 .000 .813 5.4 2.0 .6 .2 19.2
2006 Денвер 5 5 38.6 .333 .000 .750 6.6 2.8 .8 .2 21.0
2007 Денвер 5 5 42.0 .480 .500 .795 8.6 1.2 1.0 .0 26.8
2008 Денвер 4 4 36.5 .364 .250 .828 9.5 2.0 .5 .3 22.5
2009 Денвер 16 16 38.3 .453 .364 .826 5.8 4.1 1.8 .6 27.2
2010 Денвер 6 6 42.3 .464 .316 .877 8.5 3.3 2.0 .5 30.7
2011 Нью Йорк 4 4 39.0 .375 .346 .853 10.3 4.8 1.3 .8 26.0
2012 Нью Йорк 5 5 40.8 .419 .222 .756 8.2 2.2 1.2 .2 27.8
2013 Нью Йорк 12 12 40.1 .406 .298 .885 6.6 1.6 1.1 .2 28.8
Замнал 66 66 39.1 .417 .320 .826 7.3 2.8 1.3 .3 25.7

Шигшээ багийн замнал[засварлах | кодоор засварлах]

2003-04 оны улиралд НБА-д тоглосон эхний улиралынхаа дараа Энтони нэг драфтын найзууд болох Леброн Жэймс, Дуэйн Уэйд болон хашир туршлагатай тоглогчид болох Аллэн Айверсон, Тим Данкэн гэх мэт тоглогчдын хамт эх орноо төлөөлөн 2004 оны Афины олимпийн наадамд оролцож хүрэл медаль хүртэж байжээ. Энтони Америкийн шигшээ багийн 8 тоглолтоос 7 тоглолтод нь оролцож 2,4 оноо, 1,6 самбараас бөмбөг авалт дундчилж байжээ. 2006 онд Леброн Жэймс, Дуэйн Уэйд нарын хамтаар Америкийн шигшээ багийг ахлан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөн хүрэл медаль хүртэж байсан. 2006 оны 8 сарын 23-нд Энтони Италийн шигшээ багийн эсрэг тоглолтод 35 оноо авснаар Америкийн шигшээ багийн тоглогчдын нэг тоглолтод авсан онооны үзүүлэлтийг шинэчлэн тогтоожээ. Мөн тэмцээний туршид 19,9 оноо, 3,7 самбараас бөмбөг авалт, 1,6 оновчтой дамжуулалт дундчилсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ 2006 оны америкийн сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарч байсан. 2007 онд мөн Америкийн шигшээ багийн хамтаар Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлж байсан. 2008 оны Бээжингийн олимпийн наадамд Энтони Жэймс, Уэйд, Брайнт нарын хамтаар шигшээ багаа ахлан оролцож алтан медаль хүртсэн байдаг. Бээжингийн олимпийн тоглолтод Америкийн шигшээ өрсөлдөгч нараа дунджаар 32,2 онооны зөрүүтэй хожиж байсан байна. Энтони Аргентиний шигшээ багийн эсрэг 21 оноо авч 13 чөлөөт шидэлтийг бүгдийг амжилттай болгосноор бас нэгэн өвөрмөц амжилтыг шинэчлэн тогтоож байжээ. Аваргын төлөө тоглолтод Америкийн шигшээ баг Испаний шигшээ багийг буулгаж авч аваргалсан бөгөөд Энтони Олимпийн наадмын 8 тоглолтод оролцож 11,5 оноо, 4,3 самбараас бөмбөг авалт, 1 бөмбөг таслалт тус тус дундчилсан байна. 2012 оны Лондонгийн олимпийн наадамд Энтони Жэймс, Брайнт нарын хамт шигшээ багаа ахлан оролцсон бөгөөд Жэймсийн хамт 3 олимпийн наадамдаа дарааллан оролцсон юм. Энтони Америкийн шигшээ багийн олимпийн наадамд хийсэн 8 тоглолтод бүгдэд нь сэлгээнээс тоглолтод оролцож 16,3 оноо, 4,8 самбараас бөмбөг авалт, 1,3 оновчтой дамжуулалт дундчилж байжээ. Мөн Нигерийн шигшээ багийн эсрэг тоглолтод 37 оноо авч 10 удаа 3 онооны шидэлтийг амжилттай болгож Америкийн шигшээ багийн тоглогчдын олимпийн наадмын нэг тоглолтод авсан оноог шинэчлэн тогтоож байсан. Америкчууд шигшээ тоглолтод Испаний шигшээг 107-100 харьцаагаар хожсоноор аваргаа хамгаалжээ.

Олимпийн тоглолтын үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2004 Зуны Олимп Америк 7 0 6.8 .250 .182 .500 1.6 0.0 0.3 0.7 2.4
2008 Зуны Олимп Америк 8 8 19.1 .422 .378 .828 4.3 0.4 1.0 0.3 11.5
2012 Зуны Олимп Америк 8 0 17.8 .530 .500 .789 4.8 1.3 0.5 0.0 16.3
Нийт 23 8 14.6 .450 .415 .800 3.6 0.6 0.6 0.3 10.4

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Энтони 2004 онд Ла Ла Васкестай сүй тавьж хосууд 2010 оны 7 сард хуримаа хийж байжээ. Тэдний анхны хүү болох Киян Кармело Энтони 2007 оны 3 сарын 7-нд төржээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]


Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]