Жимми Батлер
Жимми Батлер | |||
Jimmy Butler | |||
«Timber Wolves» — № 21 | |||
Шидэгч-хамгаалагч Жижиг довтлогч | |||
Өндөр: | 201 см | ||
Жин: | 101 кг | ||
Иргэншил: | ![]() | ||
Мэндэлсэн: | 1989 оны 9 сарын 14, Техас, Хьюстон | ||
Ахлах сургууль: | Tomball High School | ||
Их сургууль: | Маркетт | ||
Драфт: | 30, 2011, Чикаго Буллз | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Жимми Батлер (англ. Jimmy Butler, 1989 оны есдүгээр сарын 14, Техас, Хьюстон) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин, НБА-гийн «Чикаго Буллз» багийн шидэгч-хамгаалагч, жижиг довтлогч.
Замнал[засварлах | кодоор засварлах]
Жимми Батлерийг балчир байхад эцэг эх нь салцгаасан тул эцгийн хайрыг амсалгүй, дунд сургуульд сагсан бөмбөгөөр амжилт үзүүлдэг болох хүртлээ амьдрал нь хүнд байв. Дунд сургууль болон коллежийн сагсан бөмбөгийн багуудад Батлер холын болон ойрын зайн шидэлт тун сайн, улиралд үзүүлсэн оноо болон бөмбөг авалтын дундаж ч хангалттай байв.
2011 онд драфтын №30-аар Чикаго Буллз багт элссэн[1] дороо Буллзийн зуны лиг дэх багт жил тоглохдоо 20.8 оноо, 6.5 бөмбөг авалт болон 2.0 дамжуулалтыг дунджилсан байна. 2012 оны нэгдүгээр сарын 19-ний Мемфис Гриззлис багийн эсрэг тоглолтонд Батлер бэртэлтэй байсан Луол Денгийн оронд 18 оноо, 8 бөмбөг авалт, 3 дамжуулалт болон 3 бөмбөг таслалтаар НБА дахь анхны гараагаа эхлүүлж байлаа.[2]
Улмаар 2013-2014 он гэхэд гарааны тоглогч болсон Батлер 2014 оны нэгдүгээр сарын 15-нд Орландо Мэжик багтай гурван үе нэмэлт цаг сунгахад Буллзийн нэг тоглолтонд хамгийн олон минут тоглосон тоглогчийн амжилтыг 60 минут болгон шинэчилсэн юм.
Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]
Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]
- Профайл - www.nbadraft.net (англ.)
- Намтар - Маркетт (англ.)
- НБА-гийн албан ёсны цахим хуудас - Профайл (англ.)
- Үзүүлэлт - НБА (англ.)
«Чикаго Буллз» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Брукс • 1 Рөүз • 3 Макдермотт • 5 Портис • 6 Фелисио • 7 Холидей • 13 Ноа • 16 Газоль • 20 Снелл • 21 Батлер • 22 Гибсон • 34 Данливи • 41 Бэйрстоу • 44 Миротич • 55 Мур • дасгалжуулагч Фред Хойберг |
НБА-гийн ахисан тоглогч | |
---|---|
1986 Робертсон • 1987 Эллис • 1988 Дакуорт • 1989 Жонсон • 1990 Сейкали • 1991 Скайлз • 1992 Эллисон • 1993 Жексон • 1994 Маклин • 1995 Баррос • 1996 Мурешан • 1997 Остин • 1998 Хендерсон • 1999 Армстронг • 2000 Роуз • 2001 Макгрэди • 2002 О'Нил • 2003 Аринас • 2004 Рэндольф • 2005 Симмонс • 2006 Дьяо • 2007 Эллис • 2008 Туркоглу • 2009 Грэнжер • 2010 Брукс • 2011 Лав • 2012 Андерсон • 2013 Жорж • 2014 Драгич • 2015 Батлер |