Кайл Синглер
Кайл Синглер | |||
Kyle Singler | |||
![]() Кайл Синглер «Пистонст» (2014) | |||
«Оклахома Сити Тандер» — № 5 | |||
жижиг довтлогч | |||
Өндөр: | 203 см | ||
Жин: | 104 кг | ||
Иргэншил: | ![]() | ||
Мэндэлсэн: | 1988 оны 5 сарын 4, Орегон, Медфорд | ||
Ахлах сургууль: | Саут-Медфорд (Орегон, Медфорд) | ||
Их сургууль: | Дьюк (2007—2011) | ||
Драфт: | 33, 2011, Детройт Пистонс | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Кайл Эдвард Синглер (англ. Kyle Edward Singler; 1988 оны тавдугаар сарын 4, Орегон, Медфорд) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Оклахома-Сити Тандер» багт тоглодог.
Замнал[засварлах | кодоор засварлах]
Дьюкийн коллежид 2007—2011 онд 148 тоглолтонд 16.2 оноо, 6.9 самбар, 2.0 дамжуулалт, 1.1 таслалт, 33.0 минутанд дунджилахдаа довтолгоо 43.3%, холын шидэлт 36.3%, чөлөөт шидэлт 77.3%-тай гүйцэтгэжээ. Чингэхдээ Атлантик бүсийн «шинэ тоглогч» (2008), коллежийн түүхэн IV мэргэн бууч (2392 оноо), Оюутны лигийн аваргаар (2010) тус тус шалгарсан юм.
2012 оны долдугаар сарын 11-нд «Детройт Пистонст» элссэн.[1] Тэрээр 82 тоглолтонд 8.8 оноо, 4.0 самбар дунджилсан үзүүлэлтээр «шинэ оддын II шигшээд» нэрлэгдсэн.
2013 оны арваннэгдүгээр сарын 22-нд «Атланта Хоксын» эсрэг (89:96) хувийн дээд 22 оноогоо авав.[2]
2015 оны хоёрдугаар сарын 19-нд «Оклахома-Сити Тандерт» «Юта Жаз» зэрэг гурвалсан багийн тохиролцоогоор нэгдсэн.[3]
Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]
- ↑ Detroit Pistons Sign Forward Kyle Singler
- ↑ Notebook: Hawks 96, Pistons 89
- ↑ Thunder Acquires Kanter, Novak, Augustin, Singler and Draft Pick. NBA.com (February 19, 2015). February 20, 2015-д хандсан.
Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]
«Оклахома Сити Тандер» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Уэстбрүүк • 2 Морроу • 3 Сабонис • 4 Коллисон • 5 Оладипо • 6 Кристон • 9 Грант • 11 Кантер • 12 Адамс • 15 Огастин • 21 Роберсон • 22 Пэйн • 34 Хуэстис • 77 Ловернь • дасгалжуулагч Скотт Брукс |