Jump to content

Ионас Валанчюнас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ионас Валанчюнас (Литва: Jonas Valančiūnas, 1992 оны тавдугаар сарын 6-нд Утяна хотод төрсөн) — Литвын мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Торонто Рэпторс багийн төвийн тоглогч юм.

Европт гялалзсан Валанчюнасыг 2011 оны драфтад дээгүүр эрэмбэлэгдэхийг таамаглаж байв. Зургаадугаар сарын 23-нд 5-р сонголтоо Торонто Рэпторс хийж Ионасыг элсүүлсэн юм. Анх 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд Индиана Пэйсерстэй тоглоход гараалж, 12 оноо, 10 самбар, 1 хаалтыг 23 минутанд хийв.[2] 2013 оны III сард 11.4 оноо, 7.3 самбар, 1.1 хаалтыг дунджаар 27 минутанд хийсэн Валанчюнасыг 'Дорнод бүсийн сарын шилдэг шинэ тоглогчоор' тодруулав.[3]

Зуны лигт 18.8 оноо, (56%-тай довтолсон) 10 самбар дунджилан[4] 'үнэ цэнэтэй тоглогчоор' алдаршив. Арванхоёрдугаар сарын 27-нд хувийн дээд 18 самбарыг Нью-Йорк Никстэй тоглоход тогтоов.[5]

2014 оны дөрөвдүгээр сарын 9-нд хувийн дээд 26 оноог 12 самбартай хамт Филадельфия 76-тай тоглоход авав.[6]

2014 оны дөрөвдүгээр сарын 11-нд Нью-Йорк Никстэй тоглоход хувийн дээд самбарын үзүүлэлтээ 21 болгон шинэчлэв.

2014 оны дөрөвдүгээр сарын 19-нд 'хасагдах шатанд' Бруклин Нетстэй тоглоход Ионас 17 оноо, 18 самбар авч Кеон Кларкийн тогтоосон багийн самбарын дээд үзүүлэлтийг шинэчлэв.[7]

  1. About Jonas Valančiūnas
  2. Jonas Valančiūnas debuted in NBA with double-double Загвар:Lt icon
  3. KIA Awards: Jonas Valančiūnas named Rookie Of The Month: March Загвар:Lt icon
  4. Valanciunas Named NBA Summer League MVP (Memento 30. Тавдугаар сар 2014 цахим архивт) (Англи)
  5. Notebook: Raptors 95, Knicks 83
  6. "Valančiūnas career-high 26 points". Эх хувилбараас архивласан: 2014-04-10. Татаж авсан: 2014-07-30.
  7. Valančiūno rekordo pergalingam startui atkrintamosiose nepakako (3 video, foto, statistika) Загвар:Lt icon
 Commons: Ионас Валанчюнас – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:2011 оны ЕАШТ-д Литвын сагсан бөмбөгийн шигшээ Загвар:2012 оны зуны олимпт Литвын сагсан бөмбөгийн шигшээ Загвар:2013 оны ЕАШТ-д Литвын сагсан бөмбөгийн шигшээ