Айзея Томас (1989 онд төрсөн)

Түүнчлэн Детройт Пистонс багийн тоглогч асан Айзея Томас

Айзея Томас (Англи: Isaiah Thomas, 1989 оны хоёрдугаар сарын 7, Вашингтон, Такома) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Бостон Селтикс» багт тоглодог. Нэг коллежийн өмнөх төгсөлт Нейт Робинсонтой адил мэргэжлийн лигт нуруу намтайд ордог.[2]

Замнал[засварлах | кодоор засварлах]

Томасыг 2011 онд драфтын №60-аар шалгарахад «Сакраменто Кингз» сонгожээ. 2012 оны хоёрдугаар сарын 19-нд «Кливленд Кавальерс» багтай тоглохдоо 23 оноо, 11 дамжуулалтаар анхны дабл-даблыг НБА-д бүртгүүлжээ.

Хоёрдугаар сарын тоглолтын турш 12.2 оноо, 4.4 дамжуулалт дунджилсан түүнийг 2012 оны гуравдугаар сарын 1-нд Өрнөд бүсийн сарын шилдэг шинэ тоглогчоор алдаршуулав.[3] Драфтын сүүл мушгисан тоглогчид дунд түүн шиг ингэж алдаршсан нь үгүй. Гуравдугаар сард 13.6 оноо, 4.9 дамжуулалт дунджилсан тул өмнөхийн адил шилдэгт нэрлэгдэв.[4] Улирлын тоглолт дууссаны дараа Томасын үзүүлсэн амжилт Шилдэг шинэ тоглогчийн сунгаанд долоод эрэмбэлэгдэж, бэлгэдлийн II багт нэрлэгдсэн юм.[5] 2014 оны нэгдүгээр сарын 19-нд «Оклахома-Сити Тандер» багт ялагдсан тоглолтонд өөрийн дээд 38 оноог авсан бол[6] таван өдрийн дараа «Индиана Пэйсерстэй» тоглоход өмнөх оноогоо давтан авчээ. 2014 оны гуравдугаар сарын 18-нд «Вашингтон Уизардс» багийг нэмэлт цагт буулган авсан тоглолтонд Томас 24 оноо, 11 дамжуулалт, 10 бөмбөг авалтаар "НБА-гийн түүхэнд трипл-дабл хийсэн хамгийн намхан тоглогч" болжээ.

2014 оны долоодугаар сарын 12-нд «Финикс Санз» «Сакраментотой» 7 сая доллар болон Алекс Орияхигоор тохиролцон түүнийг элсүүлсэн.[7]

Томас «Кливленд Кавальерс» зэрэг гурван багийн хэлэлцээрээр 2015 оны хоёрдугаар сарын 19-нд «Бостон Селтикст» Маркус Торнтон, 2016 оны драфтын I тойргийн эрхээр элсчээ.[8]

НБА-гийн үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2011-12 Сакраменто 65 37 25.5 .448 .379 .832 2.6 4.1 .8 .1 11.5
2012-13 Сакраменто 79 62 26.9 .440 .358 .882 2.0 4.0 .8 .0 13.9
2013-14 Сакраменто 72 54 34.7 .453 .349 .850 2.9 6.3 1.3 .1 20.3
2014-15 Финикс 46 1 25.7 .426 .391 .872 2.4 3.7 1.0 .1 15.2
Замнал 262 154 28.5 .444 .365 .860 2.5 4.6 1.0 .1 15.3

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Player Bio: Isaiah Thomas". Archived from the original on 2013-06-15. Retrieved 2014-04-16.
  2. Curtis' Isaiah Thomas likely to choose UW
  3. "CLEVELAND'S KYRIE IRVING AND SACRAMENTO'S ISAIAH THOMAS NAMED ROOKIES OF THE MONTH". March 1, 2012. Retrieved 1 March 2012.
  4. "Isaiah Thomas Named NBA Western Conference Rookie of the Month for March". sacramentokings.com. Retrieved 23 May 2012.
  5. Shiller, Drew. "Thompson named to All-Rookie First Team, Thomas to Second Team". csnbayarea.com. Retrieved 23 May 2012.
  6. Notebook: Thunder 108, Kings 93
  7. Suns Complete Sign-and-Trade for Isaiah Thomas
  8. "Celtics Acquire Thomas From Phoenix". NBA.com. February 19, 2015. Retrieved February 19, 2015.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]