Маркус Торнтон

Маркус Террелл Торнтон (Англи: Marcus Terrell Thornton; 1987 оны зургаадугаар сарын 5, Луизиана, Батон Руж) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Финикс Санз» багт тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Торнтон «Майами Хит» багт драфтын №43-аар элссэн ба «Нью-Орлеан Хорнетс» багт шууд худалдагджээ. 2010 оны хоёрдугаар сарын 23-нд «Хорнетсийн» нэг үед авсан дээд оноог 23 болгон шинэчилэв. Тухайн тоглолтонд нийт 37 оноо авчээ.

2011 оны хоёрдугаар сарын 23-нд Карл Ландригаар солигдон «Сакраменто Кингзэд» элсэв.[1] Тэр жилдээ «Кингзийн» 27 тоглолтонд 21.3 оноо дунджилжээ.

2011 оны гуравдугаар сарын 14-нд «Кингзийн» өмнөөс «Голден Стэйт Уорриорзийн» эсрэг хувийн дээд 42 оноогоо авсан юм.

2014 оны хоёрдугаар сарын 19-нд «Бруклин Нетст» хамгаалагч Жейсон Терри болон довтлогч Режжи Эвансаар солигдон элсэв.[2]

2014 оны долоодугаар сарын 10-нд «Бостон Селтикс», «Бруклин Нетс», «Кливленд Кавальерс» багуудын гурвалсан хэлэлцээрээр «Бостонд» элсчээ.[3]

2015 оны хоёрдугаар сарын 19-нд 2016 оны драфтын I тойргийн эрхийн хамт «Финикс Санзад» Айзея Томасаар солигдон очив.[4]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Kings Acquire Marcus Thornton from the New Orleans Hornets in Exchange for Carl Landry". NBA.com. 2011-02-23. Retrieved 2011-02-24.
  2. "Nets Acquire Marcus Thornton from Sacramento". NBA.com. Turner Sports Interactive, Inc. February 19, 2014. Retrieved February 19, 2014.
  3. Celtics Complete Three-Team Trade
  4. "Suns Complete Deal with Boston for Thornton, Draft Pick". NBA.com. February 19, 2015. Retrieved February 19, 2015.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]