Эрик Мэйнор

Мэйнор Тандер багийн бүрэлдэхүүнд.

Эрик Демарква Мэйнор (Англи: Eric Demarqua Maynor, 1987 оны зургаадугаар сарын 11-нд Өмнөд Каролина мужийн Рэфорд хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Вашингтон Уизардс багийн холбон тоглогч юм. Виржинигийн коллежээс 2009 онд хориор драфтлагдаж Юта Жазз багт очсон[1] ба 2009 оны долоодугаар сарын 1-нд хоёр жилийн гэрээг 1.3 сая доллараар байгуулсан[2] байдаг ч сэлгээний бүрэлдэхүүнд төдийлөн ахицтай бус байсан тул тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 22-нд тоглогч солилцоогоор Оклахома Сити Тандер (2009—2013) багт элсэн гарааны таван тоглогчийн нэг болсон байна.[3] 2012 оны нэгдүгээр сарын 7-нд Хьюстон Рокетс багийг 98–95 харьцаагаар буулган авсан тоглолтонд Мэйнор баруун хөлний шөрмөсөндөө хүнд бэртэл авч удаан хугацаанд тоглох боломжгүй болсон юм. 2013 оны хоёрдугаар сарын 21-нд Портленд Трэйл Блэйзерс багт тоглогч солилцоогоор ирсэн ч[4] удалгүй Вашингтон Уизардс багт элсчээ.[5]

Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

  • Өндөр — 191 см
  • Жин — 79 кг
  • Өмсгөлийн дугаар — 6

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Eric Demarqua Maynor". Basketball-Reference.Com. Retrieved December 10, 2012.
  2. Rookie Maynor signs two-year deal with Jazz
  3. "Thunder Acquires Maynor From Utah Jazz," NBA.com, Dec. 22, 2009.
  4. Mike Tokito, "Late Trade Lands Backup Point Guard: Eric Maynor Moves from Thunder Bench to Playing time with Blazers," The Oregonian, Feb. 22, 2013; pp. D1, 5.
  5. "Wizards Sign Eric Maynor". NBA.com. Retrieved July 10, 2013.

Холбоос[засварлах | кодоор засварлах]