Жеймс Жонсон (сагсан бөмбөгчин)
Жеймс Жонсон | |
James Johnson | |
![]() | |
«Торонто Рэпторс» — № 3 | |
Жижиг довтлогч / Хүчний довтлогч | |
Өндөр: | 206 см |
Жин: | 112 кг |
Иргэншил: | ![]() |
Мэндэлсэн: | 1987 оны 2 сарын 20 , Вайоминг, Шайенн |
Ахлах сургууль: | Шайенн (Вайоминг, Шайенн) |
Их сургууль: | Уэйк Форест (2007—2009) |
Драфт: | 16, 2009, Чикаго Буллз |
Тоглогчийн замнал | |
|
Жеймс Патрик Жонсон (англ. James Patrick Johnson; 1987 оны хоёрдугаар сарын 20-нд Вайоминг мужийн Шайенн хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Торонто Рэпторс» багт довтлогчоор тоглодог.
Замнал[засварлах | кодоор засварлах]
Жонсон 2009 оны драфтаар №16-гаар шалгарч «Чикаго Буллзэд» хуваарилагдаж, долоодугаар сарын 8-нд гэрээжээ.
2011 оны нэгдүгээр сарын 27-нд Хөгжлийн лигийн «Айова Энержи» багт тоглохоор болсон[1] ч хоёрдугаар сарын 14-нд «Буллздээ» дуудагдаж[2], найман хоногийн дараа «Торонто Рэпторст» 2011 оны драфтын I тойргийн эрхээр солигдов.[3]
2012 оны долоодугаар сарын 16-нд «Сакраменто Кингзэд» 2014 оны драфтын II тойргийн эрхээр солигдов.[4]
Харин 2013 оны есдүгээр сарын 30-нд Жонсон «Атланта Хокстой» гэрээлсэн[5] ч аравдугаар сарын 21-нд хасагджээ.[6]
«Мемфис Гриззлисийг» дамжсан Жонсон «Торонтодоо» 2014 оны долоодугаар сарын 17-нд эгэсэн юм.[7]
Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]
- ↑ BULLS ASSIGN JAMES JOHNSON TO D-LEAGUE
- ↑ Johnson rejoins Bulls after NBDL stint
- ↑ Raptors Acquire Johnson From Chicago. NBA.com (February 22, 2011). January 13, 2014-д хандсан.
- ↑ KINGS ACQUIRE JAMES JOHNSON. NBA.com (July 16, 2012). January 13, 2014-д хандсан.
- ↑ Atlanta Hawks fill up their training camp roster
- ↑ Atlanta Hawks waive James Johnson
- ↑ Raptors Sign James Johnson
Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]
«Торонто Рэпторс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
2 Филдс • 3 Ж. Жонсон • 5 Кабокло • 7 Лоури • 10 Дерозан • 15 А. Жонсон • 17 Валанчюнас • 21 Васкес • 23 Уильямс • 31 Росс • 34 Стимсма • 44 Хейз • 50 Хэнсбро • 54 Паттерсон • 92 Ногейра • дасгалжуулагч Дуэйн Кейси |