Жефф Тиг

Жеффри (Жефф) Демарко Тиг (Англи: Jeffrey (Jeff) Demarco Teague, 1988 оны зургаадугаар сарын 10-нд Индиана мужийн Индианаполис хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Атланта Хокс багт холбон тоглогчийн байрлалд тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Коллеж[засварлах | кодоор засварлах]

Жефф Тиг 2007-2008 оны улиралд "рүүки тоглогчдын" чансааг тоглолт бүрт 13,9 оноо авсан үзүүлэлтээр Жеймс Жонсон гэх тоглогчийн ард 2-рт эрэмбэлэгдэж байв.[1] Дараа жилд Уэйк Форестийг 21 онооны дунджаар тэргүүлжээ.

НБА[засварлах | кодоор засварлах]

2009 оны дөрөвдүгээр сарын 8-нд Уэйк Форест шилдэг тоглогч Тигээ 2009 оны драфтын сунгаанд оролцуулж 19-т эрэмбэлэгдэж, Атланта Хокс багийн эгнээнд элссэн юм.[2]

Хокс 2014 оны гуравдугаар сарын 18-нд Торонто Рэпторс багтай нэмэлт цагийн төсгөлд 118-113 харьцаагаар хожсон тоглолтонд холбон тоглогч Тиг хувийн дээд оноо, 34 оноог авч байв.[3]

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Жефф Тигийн төрсөн ах, дүү нар мэргэжлийн сагсан бөмбөгчид. Ах Дэвид Тиг Бразилийн лигийн нэгэн багт шидэгч-хамгаалагчаар тоглодог бол дүү Маркиз Тиг Бруклин Нетс багт холбон тоглогчоор тоглодог.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]