Патрик Миллс
Патрик Миллс | |||
Patrick Mills | |||
![]() | |||
«Сан-Антонио Спёрс» — № 8 | |||
Холбон тоглогч | |||
Өндөр: | 183 см | ||
Жин: | 84 кг | ||
Иргэншил: | ![]() | ||
Мэндэлсэн: | 1988 оны 8 сарын 11 , Австрали, Канберра | ||
Ахлах сургууль: | Марист коллеж, Канберра | ||
Драфт: | 55, 2009, Портленд Трэйл Блэйзерс | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Патрик Сэмми "Патти" Миллс (англ. Patrick Sammy "Patty" Mills. 1988 оны наймдугаар сарын 11-нд Австрали улсын Канберра хотод төрсөн) — Австралийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Сан-Антонио Спёрс болон Австралийн шигшээ багийн холбон тоглогч юм. 2009 онд Австралиас анхны удаагаа НБА-гийн драфтад амжилттай оролцсон тоглогч болж, №55-аар Портленд Трэйл Блэйзерс багт хуваарилагдаж байлаа.[1][2].
Миллс 2012 онд Лондонд зохиогдсон олимпийн наадамд 21,2 оноо дунджилж, 19,5 оноо дунджилсан АНУ-ын Кевин Дюрантыг ардаа орхин онооны аваргаар шалгарч байлаа.[3]
Товчхон[засварлах | кодоор засварлах]
Түүний эцэг нь Торрес хоолойн арлын, ээж нь Өмнөд Австралийн хүмүүс ажээ. Эцэг нь хүүгээ бүр багад нь, дөрвөн настайгаас сагсан бөмбөгөөр хичээллүүлж эхэлжээ.
Миллс холын зайнаас шидэлт сайн гүйцэтгэдэг. 2011 оны дөрөвдүгээр сарын 13-нд Голден Стэйт Уорриорз багийн эсрэг 23 оноо авахдаа холын зайнаас 4–7 харьцаагаар шидсэн байдаг.[4]
2012 оны гуравдугаар сарын 27-нд Сан-Антонио Спёрс багт элссэн юм.[5] Улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын 26-нд Уорриорз багийг 107–101 харьцаагаар ялсан тоглолтонд Миллс хувийн дээд болон нутагт нэгт Эндрю Богутын амжилтыг даван 34 оноог авч, 12 дамжуулалт хийжээ.[6][7]
Миллс 2013-2014 онд Спёрсийн сэлгээнээс 10.2 оноо дунджилсан, шувтаргын 5 дахь тоглолтонд 17 онооны 14-ийг зөвхөн III үед авсан зэрэг үсрэнгүй амжилтаараа ялгарсан. Гэвч долоодугаар сарын 2-нд мөрөндөө хагалгаа хийлгэсэний дараа долоон сар талбайд гарахааргүй болсоныг зарласан[8] бөгөөд долоодугаар сарын 12-нд багтайгаа гэрээгээ шинэчлэв.[9]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Reed, Ron, Herald Sun. "New kid on Boomers' block", Basketball Australia, 4 August 2007. 1 December 2007-нд авсан. Archived from the original on 5 September 2007.
- ↑ Whelliston, Kyle (30 November 2007). Memphis, St. Mary's and Gonzaga have freshman gems. ESPN.com. the original on 2013-01-18-с архивлагдсан. 30 November 2007-д хандсан.
- ↑ Cookies must be enabled | Herald Sun
- ↑ http://www.nba.com/games/20110413/PORGSW/gameinfo.html?ls=gt2hp0021001227#nbaGIboxscore
- ↑ http://www.nba.com/spurs/news/120327_spurs_sign_patrick_mills
- ↑ http://www.nba.com/games/20120426/SASGSW/gameinfo.html?ls=gt2hp0021100990#nbaGIboxscore
- ↑ "Aussie Patty Mills shines again in NBA", The Sydney Morning Herald, 27 April 2012
- ↑ NBA championship winner Patty Mills out for seven months with shoulder injury
- ↑ SPURS RE-SIGN PATTY MILLS
Холбоос[засварлах | кодоор засварлах]
«Сан-Антонио Спёрс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
2 Леонард • 3 Белинелли • 4 Грин • 5 Жозеф • 8 Миллс • 9 Паркер • 11 Эйрс • 15 Боннер • 16 Бэйнс • 20 Жинобили • 21 Данкан • 22 Сплиттер • 23 Дэй • 33 Дьяо • дасгалжуулагч Грегг Попович |
2 Кауай Леонард • (MVP) 3 Марко Белинелли • 4 Дэнни Грин • 5 Кори Жозеф • 7 Дэмион Жеймс • 8 Патрик Миллс • 9 Тони Паркер • 11 Жефф Эйрс • 15 Мэтт Боннер • 16 Арон Бэйнс • 20 Эмануэль Жинобили • 21 Тим Данкан • 22 Тьяго Сплиттер • 23 Остин Дэй • 33 Борис Дьяо • Дасгалжуулагч Грегг Попович |
![]() ![]() | |
---|---|
4 Крис Энсти • 5 Патрик Миллс • 6 Эндрю Богут • 7 Жо Инглс • 8 Брэд Ньюли • 9 Си Жей Братон • 10 Дэвид Барлоу • 11 Марк Уортингтон • 12 Глен Сэвилл • 13 Дэвид Андерсен • 14 Мэтт Нильсен • 15 Шон Редхейж • Дасгалжуулагч: Брайан Гуржиан |
![]() ![]() | |
---|---|
4 Дэмиан Мартин • 5 Патрик Миллс • 6 Адам Гибсон • 7 Жо Инглс • 8 Брэд Ньюли • 9 Стивен Маркович • 10 Дэвид Барлоу • 11 Марк Уортингтон • 12 Арон Бэйнс • 13 Дэвид Андерсен • 14 Мэтт Нильсен • 15 Алекс Марич • Дасгалжуулагч: Бретт Браун |
![]() ![]() | |
---|---|
4 Кроуфорд • 5 Миллс • 6 Гибсон • 7 Инглс • 8 Ньюли • 9 Делаведова • 10 Барлоу • 11 Уортингтон • 12 Бэйнс • 13 Андерсен • 14 Нильсен • 15 Марич • Дасгалжуулагч: Бретт Браун |