Jump to content

Горгуй Дьенг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Горгуй Дьенг (Англи: Gorgui Dieng, 1990 оны нэгдүгээр сарын 18-нд[1] Сенегал улсын Кебемер хотод төрсөн) — Сенегалын сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Миннесота Тимбервулвз багийн тоглогч юм. Луисвиллын коллежид Үндэсний коллежийн аваргаар (NCAA) тодорсон жилдээ буюу 2013 онд драфтлагдаж НБА-д элссэн. Түүний нэр волоф хэлнээс хөрвүүлбэл "хөгшин хүн" гэсэн утгатай.

Өмнөд Африкт жил бүр зохион байгуулдаг "Хил хязгааргүй сагсан бөмбөг" аяны хүрээнд олон арван тоглогчийн гэрэлт замыг нээсэн байдаг. Дьенг Тиес хотод байрладаг спортын академид элсэн суралцаж байхдаа энэ аянд багтаж улмаар Баруун Виржини мужийн "Хантингтон Преп" ахлах сургуулийн багш нарын удирдлаган дор Америкийн ахлах сургуулиудын дундах тэмцээнүүдэд онцгойрч байв. Дьенг 2010 онд 15.4 оноо, 12.6 бөмбөг авалт, ​​7.2 хаалт тавилт дунджилж хэд хэдэн коллежид тоглох боломж бүрдсэнээс Луисвиллийн их сургуулийн шигшээ түүний сонголт байв. Үндэсний коллежийн аварга шалгаруулах тэмцээнд (NCAA) тоглосон эхний хоёр улирал төдийлөн сайн байгаагүй ч 2013 онд форм тун сайн байж баг нь ч аваргалсан юм.

Дьенг драфтад[2] №21-ээр багтан Юта Жаз багт сонгогдсон ч Миннесота Тимбервулвз багийн ес дэх сонголт Трэй Бёркийг элсүүлэхийн тулд Шабаз Мухаммадтай хамт Миннесотад шилжүүлсэн юм.[3]

  1. "2011-12 Louisville Cardinals media guide" (PDF). Archived from the original (PDF) on 2016-03-04. Татаж авсан: 2014-03-18.
  2. "Pitino wants junior to get his senior moment". USA Today.
  3. "Utah Jazz grab national player of the year in Michigan guard Trey Burke". Washington Post. 2013-06-27. Archived from the original on 2013-06-29. Татаж авсан: 2013-06-28.