Шейн Ларкин

Дешон "Шейн" Ларкин (Англи: DeShane „Shane“ Larkin, 1992 оны аравдугаар сарын 12-нд Охайо мужийн Цинциннати хотод төрсөн) — Турк мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Нью-Йорк Никс багийн холбон тоглогч юм. 2013 оны драфтаар №18 сонголтоор Атланта Хокс багт сонгогдсон ч Даллас Маверикс багт тэр дороо шилжиж ирсэн байдаг.

Товчхон[засварлах | кодоор засварлах]

Шейн Ларкин драфтын 18 дугаар сонголтоор Атланта Хокс багт очих үед Даллас Маверикс баг Лукас Ногейр болон Жаред Каннингем нарын тоглогчдоороо солилцоо хийн эгнээндээ зорьж элсүүлжээ. Зуны лиг үргэлжлэх явцад Ларкин шагайндаа гэмтэл авч гурван сар гаруй эмчилгээний горимтой байв.[1] 2013 оны арваннэгдүгээр сарын 18-нд анхны улирлын тоглолтондоо оролцож, гурав гурван оноо, дамжуулалт өгч багтаа нэмэрлэжээ.[2] Шинэ улиралд багтаа төдийлөн идээшиж амжаагүй байгаа Ларкиныг хөгжлийн лигийн "Техас Лежендс" баг хэсэг хугацаанд тоглуулж байгаа.[3]

2014 оны зургаадугаар сарын 25-нд Даллас Нью-Йорк Никсээс Тайсон Чендлер, Рэймонд Фелтоныг авахын тулд Ларкиныг Хосе Кальдерон, Самюэль Далемберт, Уэйн Эллингтон болон 2014 оны драфтын II тойргийн сонголттой илгээв.[4]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Mavs' Shane Larkin breaks ankle (англ.)
  2. Notebook: Mavericks 97, 76ers 94
  3. 2013-14 NBA Assignments
  4. "Тайсон Чендлер вернулся в "Даллас" в результате обмена шести игроков". Спорт-Экпресс. 2014-28-06. {{cite web}}: Check date values in: |date= (help)

Холбоос[засварлах | кодоор засварлах]