Трей Бёрк

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Альфонсо Кларк "Трей" Бёрк III (англ. Alfonso Clark "Trey" Burke III, 1992 оны арваннэгдүгээр сарын 12-нд Охайо мужийн Колумбус хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Юта Жаз багийн холбон тоглогч юм. 2013 онд Миннесота Тимберволвес драфтын №9-өөр сонгогдсон ч Юта Жаз баг хоёр ч тоглогчоор түүнийг сольж эгнээндээ элсүүлсэн юм.

Замнал[засварлах | edit source]

Тэрээр өсвөр наснаасаа л ахлах сургууль, коллежийн уралдаан тэмцээнүүдэд багаа гол үзүүлэлтүүдээр манлайлан тоглодог байсан тул өсвөр насны тоглогчид олгодог хот, муж, үндэсний хэмжээний олон тооны шагналуудын эзэн болж байв. Жеймс Нейсмит, Оскар Робертсон, Жон Вуден болон Боб Коузийн нэрэмжит шагналуудыг хүртсэн нь ирээдүйд гялалзах од тоглогчий гараа байж болох. Мичиганы их сургуулийн багт 2011-2013 оны хооронд тоглохдоо 2011 оны драфтын онцлох залуу Дариус Моррисын коллежид байхдаа тогтоосон улирлын туршид үзүүлсэн 235 оновчтой дамжуулалтын амжилтыг 260 болгон ахилсан нь драфтын жилдээ мэдээллийн хэрэгслийн онцлох хүн болгосон гол хөшүүрэг байлаа. Миннесота Тимберволвес хэдий азтай байсан ч Рики Рубио гэж сайн тоглогч байсан тул байрлалдаа асуудалтай байсан Юта Жазын саналыг тухайн оны драфтын 14, 21 дэх сонголтоор (Шабаз Мухаммад, Горгуй Дьенг) солилцохыг зөвшөөрсөн байдаг билээ.

Бёркийн өвөө болон эцэг нь ахлах сургуульд чамгүй сайн тоглогч байсан нь онцгой нөлөө үзүүлсэн нь лавтай.

Эшлэл[засварлах | edit source]

Холбоос[засварлах | edit source]