Бен Маклемор

Бен Маклемор III (Англи: Ben McLemore III[2], 1993 оны хоёрдугаар сарын 11-нд Миссури мужийн Сент Луис хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Сакраменто Кингз багийн тоглогч юм. 2013 оны драфтын долоо дахь сонголтоор Сакраментод ирсэн.

Товчхон[засварлах | кодоор засварлах]

Тоглолтын хэв маягийн хувьд Рэй Аллентай төстэй, үсрэлтийн техник сайтай тул 720 градусын эргэлтийг бэлтгэлийн үеэр гүйцэтгэж байсан гэдэг. Айлын дөрөв дэх хүүхэд Маклемор ахлах сургуульд байхаасаа өөрийгөө таниулж эхэлсэн байдаг. Канзасын их сургуульд элсэн суралцаж байхдаа салбар сургуулийн хэд хэдэн багуудад тоглож, улмаар шигшээ багт орохоор чармайсан ч эхний жилдээ тэнцээгүй байв. Удаах жил нь Маклемор шигшээ багийнхандаа тоогдон 16.4 оноо, 5.3 самбараас бөмбөг авалтыг дунджилж коллежийн оюутнуудад олгодог Жон Вүүдений нэрэмжит шагналд нэр дэвшсэн байсан ч баг нь NCAA-д аз дутсан юм.

2014 оны хоёрдугаар сард Бүх оддын тоглолтын цагирганд довтлох тэмцээнд өрсөлдсөн.[3]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Air McLemore". KUAthletics.com. Archived from the original on 2013-04-25. Retrieved 2014-03-18.
  2. Rising above: Ben McLemore elevates above adversity
  3. BEN MCLEMORE SELECTED TO 2014 SPRITE SLAM DUNK CONTEST

Холбоос[засварлах | кодоор засварлах]