Шабаз Мухаммад

Шабаз Мухаммад (англ. Shabazz Muhammad, 1992 оны арваннэгдүгээр сарын 13-нд Калифорни мужийн Лонг Бич хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд ҮСБХ-ны Миннесота Тимберволвес багийн тоглогч юм.

Сургууль[засварлах | кодоор засварлах]

Мухаммад Невада мужийн Лас-Вегас хотын Бишоп Горман дунд сургуулийн сагсан бөмбөгийн багт анхны улиралдаа 25.1 оноо, 7.7 бөмбөг авалт дунджилж байсан[1] ба мужийнхаа шилдэг тоглогчоор нэрлэгдэж байв.

Ахлах сургууль[засварлах | кодоор засварлах]

Түүнд Кентакки мужийн Дьюк болон Калифорнийн их сургуулиас (УКЛА) тоглох санал ирсэн ба 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нд Калифорнийн их сургуулийн багт элсчээ.[2][3]

НБА[засварлах | кодоор засварлах]

Мухаммад 2013 оны дөрөвдүгээр сарын 16-нд 2013 оны драфтад өрсөлдөж байгаагаа зарлав.[4]. Улмаар тухайн оны зургаадугаар сарын 27-нд 14 дэх сонголтоор нэрлэгдсэн Мухаммад Юта Жаз багт сонгогдсон ч тэр даруй Миннесота Тимберволвес Ютагаас 21 дэх сонголт Горгуй Дьенг болон Мухаммад нарыг Трей Бёркоор солилцсон юм.[5][6]

2014 оны нэгдүгээр сарын 5-нд НБА Хөгжлийн лигийн Айова Энержи багт хуваарийн дагуу очиж[7] дөрвөн тоглолтонд оролцоод буцаж ирсэн.[8] Тэнд 24.5 оноо, самбарт довтлох хувь 57.1, 9.8 бөмбөг авалтыг дунджилсан байна.

Багийн нь гурван гишүүн бэртэлтэй байсан үед буюу хоёрдугаар сарын 8-нд анхны тоглолтондоо оролцож 12 оноог 117–110 харьцаагаар Портленд Трэйл Блэйзерс багт ялагдсан тоглолтонд авав.[9] Хоёрдугаар сарын 25-нд хувийн дээд 20 оноог 110-101 харьцаагаар Финикс Санз багийг ялсан тоглолтонд авчээ.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Түүний эцэг Рон Холмс 1981-1985 оны хооронд Өмнөд Калифорнийн их сургуулийн багт тоглож байв. Эгч Азиа Мухаммад нь мэргэжлийн теннисчин.[10]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Shabazz Muhammad. ESPN.com. the original on 2012-09-25-с архивлагдсан. 2011-07-15-д хандсан.
  2. "Vegas basketball prep star Shabazz Muhammad picks UCLA over Kentucky, Duke", washingtonpost.com. 12 April 2012-нд авсан. 
  3. Shabazz Muhammad to UCLA. espn.go.com. the original on 2012-10-03-с архивлагдсан. 12 April 2012-д хандсан.
  4. Peter Yoon (2013-04-16). With draft stock dropping, Muhammad decision is a no-brainer. ESPN. the original on 2013-07-03-с архивлагдсан. 2013-06-29-д хандсан.
  5. Utah Jazz grab national player of the year in Michigan guard Trey Burke. Washington Post (2013-06-27). the original on 2013-06-29-с архивлагдсан. 2013-06-28-д хандсан.
  6. Baumgardner, Nick (2013-06-27). On the move: Trey Burke ends up with Utah Jazz after being traded by the Minnesota Timberwolves. MLive.com. 2013-06-28-д хандсан.
  7. Wolves Assign Shabazz Muhammad To Iowa Energy
  8. Wolves Recall Shabazz Muhammad From Iowa Energy. NBA.com (January 13, 2014). the original on February 23, 2014-с архивлагдсан.
  9. Youngblood, Kent. "Shorthanded Wolves fall short", February 9, 2014 Archived from the original on February 23, 2014. 
  10. "There's quite a buzz about Shabazz Muhammad", Los Angeles Times, April 12, 2012 

Холбоос[засварлах | кодоор засварлах]