Лас-Вегас
Лас-Вегас
Las Vegas | |
---|---|
Хоч: | |
Улс | АНУ |
Муж | Невада |
Тойрог | Кларк |
Байгуулагдсан | 5 сарын 15, 1905 |
Нэгдсэн | 3 сарын 16, 1911 |
Засаг захиргаа | |
• Төрөл | Зөвлөл-менежер |
• Хотын дарга | Каролин Гудман (БД) |
• Хотын зөвлөл | Гишүүд
|
• Хотын менежер | Хорхе Сервантес |
Газар нутаг | |
• Хот | 367.53 км2 (141.91 бээр2) |
• Газар | 367.40 км2 (141.85 бээр2) |
• Ус | 0.14 км2 (0.05 бээр2) |
Өндөр | 610 м (2,001 фут) |
Хүн ам (2020) | |
• Хот | 641,903 |
• Байр | Хойд Америкад 75-д АНУ-д 25-д Невадад 1-т |
• Нягтрал | 1,747.17/км2 (4,525.1/бээр2) |
• Хотын нутаг | 2,196,623 (АНУ: 21-т) |
• Нягтрал | 1,948.4/км2 (5,046.3/бээр2) |
• Бөөгнөрөл | 2,265,461 (АНУ: 29-д) |
Иргэдийн нэршил | Лас-Вегасчууд |
ДНБ | |
• Лас-Вегас (ХБСБ) | $160.7 тэрбум (2022) |
Цагийн бүс | UTC−08:00 (PST) |
• Зун (ЗЦ) | UTC−07:00 (PDT) |
ЗИП кодууд | 89044, 89054, 891xx |
Бүсийн дугаар | 702 & 725 |
МБХС код | 32-40000 |
ГНМС онцлог ID | 847388 |
Вэб сайт | lasvegasnevada |
Лас-Вегас (Англи: Las Vegas [lɑs ˈveɪgəs]) нь Америкийн Нэгдсэн Улсын Невада Муж Улсын хамгийн том хот юм. Энэ хот казиногоороо дэлхийд алдартай бөгөөд эдгээрийн дийлэнх нь Лас Вегас Стрип дагуу байршсан байдаг. 340 км² газар нутагт 651.000[6] оршин суугчтай, харин хотыг даган төвлөрсөн хүн амын төвлөрлийн бүс нутаг болох 1200 км² талбайд нийт 2 сая орчим хүн амьдардаг. Лас-Вегас нь Кларк тойргийн захиргааны төв юм. Хотын нэр нь испаниас гаралтай «Нуга» гэсэн ажээ. Лас-Вегас хотод олон тооны хуримын сүм байдгаараа мөн алдартай ба учир нь Невада муж улс гэрлэх болон гэрлэлтээ цуцлуулахад ямар нэгэн хүндрэлгүй эрх зүйн орчинтой холбоотой юм. АНУ-ын хотуудаас Лас-Вегас нь баян хоосны ялгаа хамгийн ихээр ялгарсан, хотын ядуусын дундаж наслалт улсын хэмжээнд маш доогуур үзүүлэлттэй байна.[7]
2019 оны тус хотод 42 сая орчим жуулчид ирсэн байна.[8]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анхны суурьшлаас хотын үүсэл
[засварлах | кодоор засварлах]Рафаэл Ривера хэмээх Мексик залуу 1829 онд энэ бүс нутагт хөл тавьсан нь анхны уугуул америк биш хүн гэж тооцогддог.[9][10] Тэрбээр Хуучин Испанийн зам (Old Spanish Trail) хэмээх нэртэй худалдааны замаар Лос-Анжелес хот руу явах замдаа өөр замаар очих боломжийг эрж явсан аж. Дийлэнх нь хуурай цөл бүхий энэ бүс нутагт хэсэг газар гүнээс оргилон ундрах булаг, булгаас хамааралтай ургамал ногоог харсан тэр энэ газрыг Лас Вегас (испаниар нуга) хэмээн нэрлэжээ.[11][12]
1855 он мормон шашныхан эхний сууринг байгуулсан ч, хоёр жилийн дараа орхин одов.[13] 1860-аад оны дундуур АНУ-ын зэвсэгт хүчин өөрийн цэргийн баазаа байгуулжээ.
20-зууны дунд хүртэл үеийн түүх
[засварлах | кодоор засварлах]1931-1935 оны хооронд байрьсан Хүүверийн далангийн барилга, 1931 онд Невада муж улсад мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрсөн зэрэг нь тус хотыг хурдацтай хөгжих тулгын чулуу байв. 1941 онд тухайн үеийн суурингаас бага зэрэг зайдуу «Эл Ранчо Вегас» гэх нэртэй анхны зочид буудал бүхий казино нээгдэв.
1950-иад оны үед хотын ойролцоох цөлд байх Невадагийн үндэсний аюулгүй байдлын бүсэд болох атомын бөмбөгийн туршилтыг үзэхээр их хэмжээний үзэгчид цуглажээ. Энэ үеэр америкийн мафийн нөлөө эрс өсөн, олон тооны зочид буудлыг мэдэлдээ авчээ. Казиногоос олсон ашгийн талыг төрөөс татварт авч амжаагүй байхад нь Чикаго, Майами гэх мэтийн алс холын хотуудын казиног хянадаг гэр бүлийн мафийн боссуудын гарт алдах болов.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Невада муж улсын хамгийн том хот Лас-Вегас хот нь 2016 онд 632.912 оршин суугчтай, АНУ-ын том хотуудын жагсаалтад 28-р том хотод эрэмбэлэгдэнэ.[6] Хүн амын жилийн өсөлт 2 хувьтай (2000-2008 оны дундаж).
Лас-Вегас нь 1905 онд төмөр замын хот болон байгуулагдсан. 1940-өөд он гэхэд тус хотын хүн ам нь 10.000 давсан бол үүнээс хорин жилийн дараа аль хэдийн 100.000 хүрсэн байна. 1990 оноос 2016 оны хооронд гэхэд хотын хүн ам хоёр дахин өсчээ.
Хүн амын өсөлт
[засварлах | кодоор засварлах]Огноо | Оршин суугч1 |
---|---|
1980 | 164.674 |
1990 | 258.295 |
2000 | 480.042 |
2010 | 584.313 |
2016 | 632.912 |
1 1980–2010 он: Хүн амын тооллогын дүн; 2016 он: АНУ-ын Хүн амын тооллогын товчооны багцаалсан тоо
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Лас-Вегас | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Лас-Вегас
Эх сурвалж: World Meteorological Organisation Die klimatologischen Daten basieren auf den monatlichen Durchschnittswerten von 1961 bis 1990; wetterkontor.de
|
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Words and Their Stories: Nicknames for New Orleans and Las Vegas". VOA News. March 13, 2010. Татаж авсан: January 29, 2012.
- ↑ Lovitt, Rob (December 15, 2009). "Will the real Las Vegas please stand up?". NBC News. Татаж авсан: February 4, 2012.
- ↑ "ArcGIS REST Services Directory". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Татаж авсан: September 19, 2022.
- ↑ "2020 Population and Housing State Data". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Татаж авсан: August 22, 2021.
- ↑ "Total Gross Domestic Product for Las Vegas-Henderson-Paradise, NV (MSA)". fred.stlouisfed.org.
- ↑ 6.0 6.1 АНУ-ын хүн амын тооллогын товчоо
- ↑ John M. Glionna: Las Vegas: a place to get rich, but where the poor die younger, theguardian.com: ISSN 0261-3077
- ↑ Үзэсгэлэн худалдаа ба Аялал жуулчлалын албанаас гаргасан жуулчдын статистикийн тухай албан ёсны бүртгэл
- ↑ Lake, Richard (December 17, 2008). "Road Warrior Q&A: Foliage removed for widening". Las Vegas Review-Journal. Татаж авсан: December 18, 2020.
- ↑ Ponce, Victor Miguel. "Las Vegas, how did Las Vegas get its name, groundwater depletion". San Diego State University. Татаж авсан: September 13, 2014.
- ↑ "History of Las Vegas". Las Vegas Online Entertainment Guide. Татаж авсан: December 18, 2020.
- ↑ Land, Barbara; Land, Myrick (March 1, 2004). A Short History of Las Vegas. University of Nevada Press. p. 4. ISBN 978-0874176438. Татаж авсан: December 18, 2020.
- ↑ Leonard J. Arrington, Davis Bitton: The Mormon experience: a history of the Latter-Day Saints. 2nd ed. University of Illinois Press, Urbana 1992, ISBN 0-252-06236-1, S. 118 (номын хязгаарласан дээж)