Мэйсон Пламли
| Мэйсон Пламли | |||||||||||
| Mason Plumlee | |||||||||||
Пламли Нетст, 2014 он. | |||||||||||
| «Бруклин Нетс» — № 1 | |||||||||||
| Төв / Хүчний довтлогч | |||||||||||
| Өндөр: | 208 см | ||||||||||
| Жин: | 107 кг | ||||||||||
| Иргэншил: | |||||||||||
| Мэндэлсэн: | 3 сарын 5, 1990, Индиана, Форт-Уэйн | ||||||||||
| Ахлах сургууль: | Христ (Өмнөд Каролина, Арден) | ||||||||||
| Драфт: | 22, 2013, Бруклин Нетс | ||||||||||
| Тоглогчийн замнал | |||||||||||
| |||||||||||
| |||||||||||
| |||||||||||
Мэйсон Александер Пламли (Англи: Mason Alexander Plumlee, 1990 оны гуравдугаар сарын 5-нд Индиана мужийн Форт Уэйн хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бруклин Нетс багт тоглодог.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Пламли Дьюкийн их сургуулийн Дьюк Блю Девилз багт 4 улирал тоглохдоо 2010 оны Үндэсний коллежийн аварга болж байв.
2013 онд драфтын №22 сонголт түүнийг Бруклин Нетс баг элсүүлсэн юм.[1] Шинэ тоглогчийн хувиар хэд хэдэн чухал тоглолтуудад чамгүй амжилттай тоглосон. Кевин Гарнеттийг бэртэлтэй үед орлож, 2014 оны хоёрдугаар сарын 9-ны Нетсийн хожсон тоглолтонд 22 оноо, 13 бөмбөг авалтаар НБА дахь анхны дабл-дабл хийж байв.[2]
Пламли хоёр ах, нэг эгчтэй.[3] Ах Майлс нь Финикс Санз багийн төвийн тоглогч билээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Nets Sign 2013 First Round Pick Mason Plumlee
- ↑ Robbins, Lenn. "Nets Beat Pelicans; Lopez Confident About Returning Next Season". NBA.com. NBA.
- ↑ "Marshall Plumlee, the younger brother of Miles and Mason, is finding his own way on the court – ESPN". Sports.espn.go.com. 2009-09-23. Эх хувилбараас архивласан: 2013-07-21. Татаж авсан: 2010-04-05.