Уэйн Эллингтон
Уэйн Эллингтон | |||
Wayne Ellington | |||
![]() Эллингтон «Тимбервулвзэд» (2011) | |||
«Лос-Анжелес Лейкерс» — № 2 | |||
шидэгч-хамгаалагч | |||
Өндөр: | 193 см | ||
Жин: | 91 кг | ||
Иргэншил: | ![]() | ||
Мэндэлсэн: | 1987 оны 11 сарын 29, Пенсильвани, Винневүүд | ||
Ахлах сургууль: | Дэниел Бүүн (Пенсильвани, Бёрдсборо) Епископал академи (Пенсильвани, Мерион) | ||
Их сургууль: | Хойд Каролина (2006—2009) | ||
Драфт: | 28, 2009, Миннесота Тимбервулвз | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
бага Уэйн Роберт Эллингтон (англ. Wayne Robert Ellington, Jr.; 1987 оны арваннэгдүгээр сарын 29, Пенсильвани, Винневүүд) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Лос-Анжелес Лейкерс» багт тоглодог.
Замнал[засварлах | кодоор засварлах]
Ахлах сургуульдаа 21.9 оноо, 8.3 самбар, 3.2 дамжуулалт дунджилж гурваас 39%-тай шидсэн Эллингтон Хойд Каролинагийн коллежид 2006 онд уригдсан ба 2009 онд Оюутны лигт түрүүлсэн. Чингэхдээ 15.8 оноо, 4.9 самбар, 2.7 дамжуулалт 30.4 минутанд дунджилан гурваас 41.7%-тай довтолсон түүнийг «лигийн шилдэг тоглогчоор» шалгаруулсан билээ.
Эллингтонийг драфтын №28-аар «Миннесота Тимбервулвзэд» хуваарилахад анхны улиралдаа 6.6 оноо, 2.1 самбар сэлгээнээс дунджилсан. «Мемфис Гриззлис», «Кливленд Кавальерс», «Даллас Маверикс» багуудад тоглосоор 2014 оны есдүгээр сарын 22-нд «Лос-Анжелес Лейкерстэй» гэрээлсэн.[1]
Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]
- ↑ "Lakers Sign Wayne Ellington", NBA.com, September 22, 2014. September 22, 2014-нд авсан.
Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]
«Лос-Анжелес Лейкерс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Янг • 1 Расселл • 2 Денг • 3 Браун • 5 Кальдерон • 6 Кларксон • 7 Нэнс • 9 Уэртас • 14 Ингрэм • 20 Мозгов • 23 Уильямс • 28 Блэк • 30 Рэндл • 40 Зубач • дасгалжуулагч Уолтон |