Жеральд Хендерсон, бага
Жеральд Хендерсон, бага | |||
Gerald Henderson, Jr. | |||
![]() | |||
«Шарлотт Хорнетс» — № 9 | |||
Шидэгч-хамгаалагч | |||
Өндөр: | 196 см | ||
Жин: | 98 кг | ||
Иргэншил: | ![]() | ||
Мэндэлсэн: | 1987 оны 12 сарын 9 , Нью-Жерси, Колдуэлл | ||
Ахлах сургууль: | Епископалийн академи (Пенсильвани, Мерион) | ||
Драфт: | 12, 2009 | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Жеральд Хендерсон, бага (англ. Gerald Henderson, Jr., 1987 оны арванхоёрдугаар сарын 9-нд Нью-Жерси мужийн Колдуэлл хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Шарлотт Хорнетс багийн тоглогч юм. Түүний эцэг нь НБА-гийн гурван удаагийн аварга (1981,1984,1990) Жеральд Хендерсон билээ.
Товч намтар[засварлах | кодоор засварлах]
Коллежийн багт (Дьюк) Хендерсон хамгийн сайн тоглосон жилээ 12.7 оноо дунджилжээ.[1]
Хендерсон 2009 оны драфтад №12-оор шалгарч Шарлотт Бобкэтс багт иржээ.[2] Тодорхой хугацаагаар гэрээ байгуулалгүй явсаар 2010 оны аравдугаар сарын 29-нд Бобкэтс багтайгаа гурван жилийн гэрээ байгуулсан.[3]
2011-2012 оны улиралд баг нь үнэмлэхүй муу амжилт гаргасан ч Хендерсон 33.3 минут, 15.1 оноо, 4.1 бөмбөг авалт, 2.3 дамжуулалт дунджилж байлаа.
2013 оны гуравдугаар сарын 12-нд Бостон Селтикс багтай тоглоход өөрийн дээд оноо болох 35 оноог авсан байдаг.[4] Улмаар 2013-14 оны улиралд баг нь амжилт сайтай байсан тул тохиролцсон хэд хэдэн тоглогчидтойгоо, тэр дундаа Хендерсонтой 2013 оны долоодугаар сарын 30-нд гэрээгээ үргэлжлүүлэн сунгасан билээ.[5]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ #15 Gerald Henderson. GoDuke.com. March 20, 2014-д хандсан.
- ↑ BOBCATS: Player Profile – Gerald Henderson
- ↑ Bobcats Exercise Options on Henderson and Augustin. NBA.com (October 29, 2010). March 20, 2014-д хандсан.
- ↑ Henderson’s big night leads Bobcats to blowout win vs. Celtics
- ↑ Bobcats announce new deal for guard Henderson. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (July 30, 2013). July 30, 2013-д хандсан.
Холбоос[засварлах | кодоор засварлах]
«Шарлотт Хорнетс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
1 Стивенсон • 2 Уильямс • 7 Уильямс • 8 Бийомбо • 9 Хендерсон • 11 Вонле • 14 Кидд-Гилкрист • 15 Уокер • 19 Хэйрстон • 22 Робертс • 25 Жефферсон • 30 Дэниелс • 40 Зеллер • 44 Тейлор • 54 Максиелл • дасгалжуулагч Стив Клиффорд |