Jump to content

Эй Жей Прайс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энтони Жордан «Эй Жей» Прайс (Англи: Anthony Jordan "A.J." Price; 1986 оны аравдугаар сарын 7-нд Нью-Жерси мужийн Орэнж хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Индиана Пэйсерс» багт холбогчоор тоглодог. НБА-гийн тоглогч асан Тони Прайсын хүү.[1]

Прайс 2009 оны НБА-гийн драфтаар №52 сонголтоор «Индиана Пэйсерс» багт хуваарилагдаж байв.

2012 оны долоодугаар сарын 24-нд «Вашингтон Уизардстай» нэгдсэн.[2]

2013 оны есдүгээр сарын 30-нд «Миннесота Тимбервулвзтэй» нэгдсэн[3] ба 2014 оны дөрөвдүгээр сарын 3-нд хасагдсан.[4]

Прайс 2014 оны есдүгээр сарын 26-нд «Кливленд Кавальерстай» гэрээлсэн[5] ч арваннэгдүгээр сарын 1-нд хасагдсан юм.[6] Арваннэгдүгээр сарын 6-нд «Индиана Пэйсерстээ» ирсэн.

  1. ↑ They'll never Penn another Cinderella story like the Quakers'. Knapp, Gwen (March 19, 2009). CBS Sports.
  2. ↑ "Wizards Sign A.J. Price". NBA.com. July 24, 2012. Татаж авсан: July 24, 2012.
  3. ↑ Timberwolves add A.J. Price to training camp roster
  4. ↑ Press Release: Wolves Waive Guard A.J. Price
  5. ↑ Cavaliers Announce 2014-15 Training Camp Roster
  6. ↑ Cavs Waive A.J. Price