Брендон Женнингс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Женнингс Милуоки Бакс багт.

Брендон Женнингс (англ. Brandon Jennings, 1989 оны есдүгээр сарын 23-нд Калифорни мужийн Комптон хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Детройт Пистонс багийн холбон тоглогч юм. 2009 оны драфтаар Милуоки Бакс (2009—2013) сонгогдож байв.[1] Брендон коллежийн сагсан бөмбөгийн багт тоглож байгаагүй бөгөөд Италийн Виртус Ром багт өргөдөл гарган шалгаруулалтанд нь тэнцэн элсэж 2008—2009 оны хооронд 1.65 сая долларын гэрээгээр тоглож байлаа.[2] НБА-д ирсэн анхны улиралд, 2009 оны арваннэгдүгээр сарын 14-нд тэрээр Голден Стэйт Уорриорс багийн эсрэг тоглолтонд 55 оноо авсан байдаг бөгөөд зөвхөн гуравдугаар үед л гэхэд 29 оноо авсан амжилт нь Карим Абдул-Жаббарын шинэ улиралдаа буюу 1970 онд үзүүлсэн амжилттай зэрэгцсэн байх бөгөөд 21-ээс доош насны залуу тоглогч хамгийн өндөр оноо авсан үзүүлэлтийн хоёрдугаарт (Леброн Жеймсийн 56 оноо авсаны удаад) бичигдсэн содон амжилт юм.[3] 2010 оны аравдугаар сарын 30-нд Шарлотт Бобкэтс багийн эсрэг тоглолтонд Женнингс анхны трипл-дабл (20 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт) хийсэн байна. Удалгүй арванхоёрдугаар сарын 15-нд Сан Антонио Спарс багийн эсрэг тоглолтонд шагайндаа хүндхэн бэртэл авсан явдал нь түүнд хүндээр туссан юм.[4] 2013 оны долоодугаар сарын 31-нд Детройт Пистонс багт тоглогч солилцоогоор ирсэн.[5]

Амжилтууд[засварлах]

Товч мэдээлэл[засварлах]

  • Өндөр — 185 см
  • Жин — 77 кг
  • Өмсгөлийн дугаар — 7

Эшлэл[засварлах]

  1. Jennings Reverses Course and Shows at NBA Draft. ABC News. ABC News Internet Ventures (June 25, 2008). August 2, 2009-д хандсан. Загвар:Dead link
  2. Jennings goes pro, signs with Pallacanestro Virtus Roma.
  3. Jennings drops career-high 55 on slumping Warriors as Bucks hold on. ESPN.com. ESPN Internet Ventures (November 14, 2009). November 15, 2009-д хандсан.
  4. Brandon Jennings out with broken foot
  5. Pistons complete trade with Bucks for Jennings. NBA.com. Turner Sports Interactive, Inc (July 31, 2013). August 2, 2013-д хандсан.

Холбоос[засварлах]