Брэдли Бил
Брэдли Бил (англ. Bradley Beal, 1993 оны зургаадугаар сарын 28-нд Миссури мужийн Сент-Луис хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Вашингтон Уизардс багийн довтлогч-хамгаалагч юм. Бил Флоридагийн их сургуулийн багаас 2012 оны драфтын №3-аар[1] Вашингтон Уизардс багт иржээ.[2] Өмсгөлийн дугаараа 3 номер болгон сонгосон учиртай бөгөөд Аллен Айверсоныг ихэд хүндэлдэг. Зүүн конференцийн 2012 оны арванхоёрдугаар сар, 2013 оны нэгдүгээр саруудад "Шилдэг шинэ цэргээр" нэрлэгдэж байсан Бил "оны шилдэгт" өрсөлдөж гуравдугаар байрт шалгарч байлаа.[3] 2013 оны арваннэгдүгээр сарын 10-нд Оклахома Сити Тандерийн талбай дээр ялагдсан тоглолтонд 34 оноо авч шилдэг үзүүлэлтээ хийсэн юм.
Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Bradley Beal Informs Gators of Intentions to Turn Pro. GatorZone.com (2012-04-13). Retrieved on 2012-07-04.
- ↑ "Wizards draft Brad Beal 3rd overall". Gator Country. 28 June 2012. Retrieved 28 June 2012.
- ↑ Portland's Lillard named 2012-13 Kia NBA Rookie of the Year
Холбоос[засварлах | кодоор засварлах]
«Вашингтон Уизардс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
2 Уолл • 3 Бил • 4 Гортат • 7 Харрингтон • 9 Уэбстер • 13 Серафин • 14 Райс • 17 Темпл • 22 Портер • 24 Миллер • 31 Синглтон • 34 Пирс • 35 Букер • 42 Нене • 90 Гүүден • Блэр • Эли • дасгалжуулагч Рэнди Уиттман |