Жон Хенсон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Жон Алоисис Хенсон (англ. John Aloysius Henson, 1990 оны арванхоёрдугаар сарын 28-нд төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Милуоки Бакс багийн тоглогч юм.

Товчхон[засварлах | edit source]

Жоны эцэг коллежийн сагсан бөмбөгчин[1] байсан бөгөөд Раунд-Рокын дунд сургуульд байхаасаа сагсан бөмбөгтэй нөхөрлөжээ. Төрсөн мужийн нь хамгийн нэр хүндтэй баг Тар Хилз багт жижиг довтлогчоор тоглох боломж Эд Дэвисийн бэртлийн дараа бүрдэж, хэсэг хугацаанд тоглосоны дараа өндөр нуруутай тул хүчний довтлогч болсон юм. Тухайн улиралд 16 тоглолтонд оролцсон Жон 9.4 оноо дунджилжээ. 2011, 2012 онуудад Жон NCAA-гийн нэгдүгээр дивизиондоо "конференцийн шилдэг хамгаалан тоглогчоор" нэрлэгдэж байв.

2012 оны гуравдугаар сарын 29-нд Жон Хенсоныг 2012 оны НБА-гийн драфтын сунгаанд Тайлер Зеллер, Кендалл Маршалл болон Харрисон Барнс нарын хамтаар өрсөлдөж буйг зарлажээ.[2] Зургаадугаар сарын 28-нд драфтын №14 сонголтоор шинэ бүрэлдэхүүнтэй Милуоки Бакс багт элссэн юм. 2013 оны дөрөвдүгээр сарын 10-нд рүүки улирлын шилдэг тоглолтоо хийсэн байдаг. Орландо Мэжик багт хэдий 103-113 харьцаагаар хожигдсон тухай тоглолтонд Жон 17 оноо, 25 самбараас бөмбөг авалт, 7 хаалт хийсэн.[3]

Жон Хенсон нуруулаг тоглогч тул ерөнхийдөө хамгаалалтын байрлалд түлхүү тоглодог довтлогч.

Эшлэл[засварлах | edit source]

  1. John Henson Profile. TarHeelBlue.com. the original on 2009-06-28-с архивлагдсан. 2012-06-13-д хандсан.
  2. Associated Press (March 29, 2012). UNC's Barnes, Henson, Marshall entering NBA draft. SI.com. the original on 2012-10-06-с архивлагдсан. March 29, 2012-д хандсан.
  3. Notebook: Magic 113, Bucks 103

Холбоос[засварлах | edit source]